УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
ТЕХНОЛОГИ МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
|
ЗӨВЛӨМЖ
3-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нутгийн хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон дундажаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орж, нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
Иймд хүчтэй салхи, шуурга ажиглагдах нөхцөл бүрдэж байгаа тул АК-01 коодонд дараах бүлгүүдийг өгөхдөө анхаарна уу!
1. 910ff- Ажиглалтын хугацааны өрөвхийллийг өгнө. Флюгерээр ажиглалт хийж буй тохиолдолд 2 минутын дундаж хурднаас, автомат станцаар ажиглалт хийж буй тохиолдолд 10 минутын дундаж хурднаас 6м/с буюу түүнээс давсан их хурдыг мэдээлнэ.
2. 911ff-Завсрын хугацааны өрөвхийлөлтийг өгнө. /ажиглалтын 10 минут орохгүй/.
3. 912ff-Өмнөх ажиглалтаас хойших хугацааны салхины дундаж их хурд-ыг өгнө. 912ff-р бүлэгт 15м/с ба түүнээс дээш их салхины хурдыг мэдээлсэн бол хүчтэй салхины аюул мэдээг заавал өгөхийг анхаараарай.
Аюул, агаар мэдээ зохиолтонд гарч буй алдаанууд
1. Аюул, агаар мэдээ зохиолтонд ихэвчлэн коодонд тусгах үндсэн болон дагалдах үзүүлэлтүүдийг сольж өгөх алдаа их гарч байна. Жишээ нь: Цасан болон шороон шуурганы аюул мэдээг өгөхдөө алсын барааны харагдацыг өгөхгүй алдаа гарч байна. Доорхи хүснэгтийн дагуу үндсэн болон дагалдах үзүүлэлтийг заавал мэдээлэх ёстой.
Д/д | Үзэгдлийн нэр | Үндсэн үзүүлэлт | Дагалдах үзүүлэлт |
1 | Хүчтэй салхи | 1ddff | - |
2 | Цасан шуурга | 1ddff | 2tvVV/ |
3 | Шороон шуурга | 1ddff | 2tvVV/ |
4 | Орон шуурга | 1ddff | 2tvVV/ |
5 | Нойтон цас | 3SnTTT | - |
2. Давтан аюул болон онц аюул өгөх критек утгуудыг, мөн үргэлжилсэн хугацааг өгсөн эсэхийг мэдээлэх tw-г өгөхдөө анхаарах шаардлагатай байна.
KKztwWW бүлгийн – K нь аюул мэдээ - 1
давтан аюул мэдээ - 2
онц аюул мэдээ – 3
агаар мэдээ – 0
- tw- нь аюул мэдээнд 0
агаар мэдээнд 1 гэж кодлоно. Иймд дээрх алдаануудыг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана уу.
Зөвлөмж бичсэн:
Синоптик инженер Д.Түвшинжаргал
бичлэг
