2017.03.06
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ХАШААЛСАН БОЛОН ХАШААЛААГҮЙ
ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН ТАЛААРХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ
Хашаалсан талбайн ажиглалт нь тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөл нь хүн, малын нөлөөлөл байхгүй бэлчээрийн ургамлын ургалтанд хэрхэн яаж нөлөөлөхийг судлах, хашаалаагүй талбайн ажиглалт нь сум суурин газрын ойролцоох бэлчээрийн байдал, талхлагдлыг судлах зорилготой.
Бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг хийхэд баримтлах зарчим
1. Улирлын ажиглалт эхлэхтэй холбогдуулан хашаалаагүй талбайн гортигийг сэргээн засч, талбайг савардаж цэвэрлэнэ. Ажиглалтанд хэрэглэгдэх багаж, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажиглалтанд бэлтгэнэ. Ажиглалт эхлэхийн өмнө талбайн цэвэрлэгээ хийсэн, багаж хэрэгслийн фото зургийг авч ирүүлэх.
2. Ажиглалтын хугацааг баримтлах /Ажиглалт хийх тогтсон өдрүүдэд талбайд очиж ажиглалтыг хийх./
3. Ажиглалтын заавраа баримтлах, эргэлзээтэй асууж тодруулах зүйлсийг тухай бүр нь хариуцсан ахлах техникч, инженерээс асууж, зааварчилгаа авч байх.
4. Нүдэн баримжаагаар ажиглах ажиглалтыг бодитоор үнэлж, дүгнэх.
5. Өмнөх өдөр, сарын ажиглалттай дараагийн ажиглалтыг уялдуулан ажиглах.
6. Тайлбар тэмдэглэгээг тогтмол бичиж хэвших.
7. Сар бүр талбайн зураг, шинэ үе шат ажиглагдсан, сарын турш шинэ үе шат илрээгүй, ургамал гэмтсэн, гэмтлийн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдол бүрт тухайн шинжийг тод харуулсан фото зургийг авч тайлантай хамт ирүүлж байх.
ХАШААЛСАН ТАЛБАЙД ургамлыг орчны бэлчээртэй нь ижил байлгахын тулд тухайн жилийн ажиглалт дууссаны дараа өвс ургамлыг хадах, мал оруулж идүүлэх зэрэг арга хэмжээг авна.
Төлөөлөх ургамлыг гэмтлийн ажиглалтаас бусад ажиглалтанд зүйлийн нэрээр (хос нэршлээр) дэвтэрт тэмдэглэнэ. Бэлчээрийн төрөл болон ургамлын зүйлийн нэрийг дараах байдлаар тэмдэглэнэ.
Станц харуулын нэр | Төлөөлөх ургамлын нэр | Бэлчээрийн төрөл | Талбайн гадаргын байдал |
Дэлгэрэх | Говийн хялгана, Зүүнгарын хазаар өвс, агь | Үетэн- алаг өвс | Тэгш тал |
Мандах | Сайрын хялгана, Зүүнгарын хазаар өвс, Төлөгчдүү боролз | Үетэн-алаг өвс | Тэгш тал |
Сайншанд | Сайрын хялгана,зүүнгарын хазаар өвс, таана | Үетэн-алаг өвс | Тэгш тал |
Улаан-уул | Сайрын хялгана, зүүнгарын хазаар өвс,таана | Үетэн- алаг өвс | Тэгш тал |
Хөвсгөл | Монгол сонгино, зүүнгарын хазаар өвс, говийн хялгана | Алаг өвс-үетэн | Тэгш тал |
Манай бэлчээрийн ургамлын ажиглалтын зонхилох ургамал болох таана, хөмөл, боролз нь алаг өвсний төрөлд, хялгана, хазаар нь үетний төрөлд багтдаг.
1. Өсөлт хөгжилтийн үе шатны ажиглалт /Ажиглалтын зааврын 12-17-р хуудас/
Таана, хөмөл | Агь, боролз | Хялгана, хазаар |
Хаврын дахин ургалт | Хаврын дахин ургалт | Хаврын дахин ургалт |
Бундуйжилт | Нахианы өсөлт | Залаалалт |
Цэцэглэлт | Бундуйжилт | Цэцэглэлт |
Үрийн боловсролт | Цэцэглэлт | Үрийн боловсролт |
Хагдралт | Үрийн боловсролт | Хагдралт |
Хэнзлэлт | Хаталт, хагдралт | Хэнзлэлт |
| Хэнзлэлт |
|
ТААНА, ХӨМЛИЙН ҮЕ ШАТНЫ АЖИГЛАЛТАНД АНХААРАХ
1. Хаврын дахин ургалт- үндэснээс ногоон үзүүрүүд цухуйж эхэлнэ. Хугацаа хоцорч ажиглах магадлалтай /хатаамлыг оройтуулж авдаг 1-2 см орчим байхад авбал тохиромжтой/. Цухуйлтын үе шатыг ажиглахдаа 10 гаруй хувь нь цухуйвал цухуйлт эхэллээ /А/, 50 орчим хувь нь цухуйвал жигдэрлээ /Б/ гэж тэмдэглэнэ. Энэ үе шатанд тоо хувь гаргахгүй.
2. Бундуйжилт- гол ишний үзүүрт хөх ягаан өнгөтэй бундуй бий болно.
3. Цэцэглэлт- Анхны цэцэг дэлгэгдэх буюу бундуйнаас анхны цэцгийн хайрс юм уу цомирлог, дэлбээ нээснээр эхэлнэ. /хайрс нь задраагүй тохиолдолд авахгүйг анхаар. /
4. Үрийн боловсролт- Сонгинолог ургамалд гурвалжин хар хатуу үрнүүд бий болно. Баг цэцгийг имрэхэд хатуурсан үр нь унана.
5. Хагдралт- ургамлын иш, навчны ихэнх хэсгүүд хатаж шарлана. Ишийг бүхэлдээ шарласан тохиолдолд ажиглана. Цаг агаарын таагүй нөхцлөөс болж амархан гэмтэж, заримдаа бүр үгүй болоод сэргэдэг. Төлөөлөх ургамал хэт хатсан бол дахин сэргэлт ажиглагдтал үе шатанд хэт хаталт гэж тэмдэглээд “хэт хаталт”-ын хатаамал авна, шинэ үе шатгүй гэж бичихгүй. Хаталт хагдралтыг хэт хаталттай андуурах тохиолдол байдаг. Үе шатыг бүрэн дамжиж ургаагүй л бол хэт хаталт мөн. Харин алаг өвсний төрөлд багтдаг ургамлууд хагдрахдаа үр гүвэгдэх үеэс ургамлын дээрхи хэсэг бүр мөсөн хагдрахыг хэлнэ./
Хаталт хагдралтын үе шатыг 50% “б” хүртэл тоо, хувь гарган ажиглаад ажиглалтаа зогсооно.
6. Хэнзлэлт- Навч, нахианууд шинээр ургаж эхэлнэ. Намрын хэнзлэлт эхлэхэд “А” гэж тэмдэглээд ургамлын өндрийн хэмжилтийг хийнэ.
АГЬ, БОРОЛЗЫН АЖИГЛАЛТАД АНХААРАХ
1. Хаврын дахин ургалт- нахиа шинээр ургана.
2. Нахианы өсөлт-Үзүүрийн навчийг оролцуулахгүйгээр нахиа 1 см уртсахыг хэлнэ. Ургамлын ерөнхий өндрийг 1 см хүрэхэд андуурч ажиглах тохиолдол гардаг. Гол ишнээс салбарласан нэг нахианы /навч/ урт 1 см хүрэхэд ажиглах ёстой.
3. Бундуйжилт- навчны суганд буюу үзүүрийн нахианы дээр үр бүхий нягт жижиг толгойнууд үүснэ.
4. Цэцэглэлт- бундуйны гадуурх хайрс бага зэрэг дэлгэгдэж, тоосовчинд /зааврын 17 хуудасны 4 дүгээр зурагнаас тоосовчоо хараарай/ хүрэн шар өнгийн цэцгүүд ил гарна.
5. Үрийн боловсролт- үрнүүд хүрэнтэн хатуурч бургиж унана./үрнүүд унаад цэцгийн суурь, гол ишний хэсэг нь үлддэг/
6. Хагдралт- Ургамлын иш навчны ихэнх хэсгүүд хатаж шарлан унаж, модожсон гол иш нь үлддэг.
7. Хэнзлэлт- Навч, нахианууд шинээр ургаж эхэлнэ. Намрын хэнзлэлт эхлэхэд “А” гэж тэмдэглээд ургамлын өндрийн хэмжилтийг хийнэ.
ХАЗААР, ХЯЛГАНЫ АЖИГЛАЛТАД АНХААРАХ
1. Хаврын дахин ургалт –Шарласан хагдаас өндийн ургаж эхэлнэ. /хуучин хагдаа түрж ургана. Өөрөөр хэлбэл дээд хэсэг нь шар, доороос нь шинээр ургадаг, цухуйлтын үе шатны эхэн үед хуучин шарласан үзүүр хэсгийг гэмтэл гэж андуурч ажиглаж болохгүй./
2. Залаалалт–Гол иш нь бусад ишнээс нилээн өндөр болж байж залаалалт үүснэ. /гол иш уртасч оройн навчны хуйлаас дотроос хялганы хувьд сахал, хазаарын хувьд түрүүхэй ил гардаг. Хуйлаас бүрэн задраагүй зөвхөн үзүүр хэсгээс сахал, түрүүхэй цухуйна. /Зарим салбарууд цухуйлтын үе шатанд нь залаалалт гэж ажиглаад байдаг гол иш нь ургаагүй байхад залаалалт ажиглагдахгүй/.
3. Цэцэглэлт- хазаарын хувьд залаа баг цэцэг үүснэ. Хялгана гол ишний хуйлаас задарч дотроос нь цэцэг гарч шивээний сор үүснэ.
4. Үрийн боловсролт- үр боловсрох орон хаана байгааг мэдэж, үрийн анхны хөврөлийг олж, цаашид хэрхэн боловсрохыг нь ажиглана. Баг цэцэг шарлаж, хүрэнтэж, үр хатуурч, түрүү, залааг зөөлөн имрэхэд боловсорч гүйцсэн үр унана. Гол иш уг хүртлээ бүрэн хатаж шарлаж байж үрийн боловсролт бүрэн болсон гэж үзнэ.
5. Хагдралт – Ургамлын ургалт зогсож, бүрэн хатаж, үр толгой, заримдаа гол иш хугарч унана.
6. Хэнзлэлт - Ургамал хөрснөөс цухуйх буюу хуучин ишний угаас шинэ навч ургаж эхэлнэ.
Жишээ-1
Өдөр | Зонхилох ургамлын үе шатны нэр | Нийт ургамлын ургалтын байдал, балл | Төлөөлөх ургамлын ургалтын байдал
|
Тэгш тоотой өдөр бүр ажиглалт хийнэ |
/Ургамал тус бүр дээр үе шатыг бичих. Хялгана, хазаар, агь шинэ үе шатгүй гэж буруу бичдэг/ | 19-р хуудасны 1-р хүснэгтийг ашиглана. Хашаалсан талбайд нийт ургамын ургалтын байдал гэдэг нь тухайн хашаанд ургаж байгаа ургамлыг үнэлж байгаа учраас төлөөлөх ургамал бүрийн хүснэгтэнд ижил үнэлэгдэх ёстойг анхаарах. |
Хашаалсан талбайд ургаж байгаа тухайн төлөөлөх ургамлын ургалтыг үнэлж байгаа үнэлгээ бөгөөд зааврын 19-р хуудасны 1-р хүснэгтийг ашиглана. |
Сар өдөр | Зүүнгарын хазаар өвс- Цухуйлтгүй.
| Ургамал огт цухуйгаагүй байхад ургалтын баллыг 1-ээр үнэлнэ. | |
V/10
| Зүүнгарын хазаар өвс-хаврын дахин ургалт | 3 | 3
|
Говийн хялгана-хаврын дахин ургалт | 3 | 3 | |
Агь-нахианы өсөлт | 3 | 4 |
УРГАМЛЫН ХАТААМАЛ БЭЛТГЭХ
/зааврын 18-р хуудас/
Хатаамал бэлтгэхэд анхаарах зүйлс:
- Хатаамлыг өндөр- 16.5 см, өргөн- 10 см хэмжээтэй хатуу цаасыг бичгийн цагаан цаасаар бүрж, холбогдох мэдээллийг гаргацтай үнэн зөв бөглөнө.
- Дэвтрийн үе шаттай, хатаамал дээрх үе шат таарч байх,
- Хатаамал авсан сар, өдөр дэвтэрт үе шат, гэмтэл ажиглагдсан сар, өдөртэй таарч байх
- Ажигласан үе шат, гэмтлийн шинжийг тод харуулсан хатаамал бэлтгэх,
- Гэмтлийн хатаамал авахдаа тухайн хугацааны үе шат харагдахаар ургамлаар хатаамал бэлтгэх,
- Явуулсан хатаамал нь тухайн хугацаанд өндрийн хэмжилтээр хэмжсэн ургамлын дундаж өндөртэй ойролцоо байх.
- Ургамлын үе шат шинээр эхлэхэд
- 1 сарын турш шинэ үе шат илрээгүй тохиолдолд. / 25-нд авна. Ургамалд 25-нд үзүүрээсээ шарласан гэмтэл ажиглагдахад 25-нд гэмтлийн хатаамал аваад “шинэ үе шатгүй”-н хатаамлаа орхигдуулалгүй давхар авахыг анхаар. /
- Төлөөлөх ургамалд гэмтэл ажиглагдсан, гэмтлийн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин хатаамал авна. /Дэвтэрт ажигласан гэмтлийн шинжтэй ижил хатаамал явуулах./
- Ургамлын ургалт дахин сэргэсэн үед. /Дахин сэргэлт ажигласан өдөр үе шатаа давхар ажиглах бөгөөд үе шат ажиглагдвал тухайн үе шатны хатаамал, дахин сэргэлтийн хатаамал гэж 2 хатаамал авна./
ТӨЛӨӨЛӨХ УРГАМЛЫН ДУНДАЖ ӨНДӨР, СМ
Бэлчээрийн зонхилох аль нэг ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн өдрөөс эхлэн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн 10 хоногийн эцэс хүртэл 10,20,30/31/-ний өдрүүдэд тэгш дугаар бүхий пайзтай 20 ургамал дээр 1 см-ийн нарийвчлалтайгаар ургамлын хэвийн байдлыг гэмтээлгүй, шулуусган босгож өндрийг хэмжинэ. Хэрэв өндөр 1 см хүрэхгүй бол 1 см гэж дэвшүүлэн авна.
Цухуйлтын үе шатанд хөөж ургасан шарласан хэсгийг оролцуулж хэмжихгүй /шинээр үүсээгүй учир/, бусад үе шатанд дээрээсээ гэмтсэн шарласан хэсгийг оруулж хэмжинэ.
Үетэн, Алаг өвс ургамалд түрүүлэлт/залаалалт, бундуйжилт жигдэрсэн арав хоногоос эхлээд хаталт хагдралт жигдэрсэн арав хоногийн эцэс хүртэл өндрийн хоёрлосон хэмжилт хийнэ. Үүнд:
• Ургамлын ерөнхий өндөр / Тухайн ургамлын хамгийн өндөр ургасан гол ишний өндрийг хэмжинэ./
• Навчны дундаж өндөр буюу хөрсний гадаргаас ихэнх навчнуудын өсөлтийн дундаж цэг хүртэлх өндөр
• Хажуугийн навчгүй зөвхөн гол иш бүхий ургамалд хоёрлосон хэмжилт хийхдээ 2 дахь хэмжилтийг хамгийн дээд навчны суудал хүртэл хэмжинэ.
Тэмдэглэхдээ: Ерөнхий өндөр- 25/14 -навчны дундаж өндөр гэж тэмдэглэнэ.
Пайзалсан ургамлын өндрийг хэмжихдээ яг тухайн пайзалсан ургамал мөн эсхийг сайтар нягталж, хэмжилтийг зөв хийх хэрэгтэй. Эхний 10 хоногийн хэмжилтээс дараагийн 10 хоногт пайзалсан ургамлын өндөр огцом буурах, нэмэгдэх байдал харагддаг. Энэ тохиолдолд цаг агаарын нөхцөл, халуун хуурай хүчтэй салхины нөлөөгөөр ургамал хугарч өндөр нь буурсан бол тайлбар тэмдэглэгээг бичнэ. Ямар нэг тайлбар тэмдэглэгээгүй ийм ажиглалтыг буруу гэж үзнэ.
УРГАМЛЫН БҮРХЦИЙН ҮНЭЛГЭЭ
Бэлчээрийн нийт /хашаалаагүй талбайд/, төлөөлөх аль нэг ургамлын /хашаалсан талбайд/ дундаж өндөр 3 см хүрсэн өдрөөс эхлэн хаталт хагдралтын үе шат жигдэртэл ургамлын бүрхцийг үнэлнэ. Бүрхэцийг 5, 15, 40, 50 гэх мэтчилэн бүхэл тоогоор нүдэн байримжаагаар үнэлнэ. Тухайн жилд шинээр ургасан л бол хатаж шарласан ургамлыг ногоон ургамалд оруулан үнэлнэ.
Ногоон ургамал, хагд, халцгай газрыг үнэлсэн нийлбэр нь 100% байхыг анхаарч нийлбэр, дундажийг зөв гаргах.
Жишээ-2
өдөр | үзүүлэлт | Бүрхэц, % /4 давталтаар/ | 4 давталтын дундаж бүрхэц, % | Бүрхэц, балл | |||
I | II | III | IV | ||||
4,14,24-ний өдөр ажиглана. | Ногоон Хагд Халцгай
| Ургац тодорхойлохоор тавьсан жаазан /2,5х1м/ дотор /100 нүдтэй жааз биш/ ногоон ургамал, халцгай газар, хагдны эзлэх хувийг нүдэн баримжаагаар тус бүр тогтоож бичнэ. | Ногоон ургамал, хагд, халцгай газрын эзлэх хувийг бүхэл оронгоор бичих | зааварын 20-р хуудасны 2-р хүснэгтийн дагуу баллаар үнэлнэ | |||
24 | ногоон | 55 | 50 | 45 | 40 | 48 | 3 |
хагд | 10 | 20 | 15 | 25 | 17 | 1 | |
халцгай | 35 | 30 | 40 | 35 | 35 | 2 |
ӨВСЛӨГ УРГАМЛЫН УРГАЦ ТОДОРХОЙЛОХ /Ц/ГА/
Ургац тодорхойлоход анхаарах зүйлүүд:
Өвслөг ургамлын ургацыг 4 давталтаар тодорхойлно. 50х50 м талбайд давталт бүрд 2,5м х 1м буюу нийт 10 м2 талбайн өвсийг хөрсний гадарга дээр 1 см өндөр үлдээн хайчилж дээж авна. Тухайн жилийн эхний дээжийг 1, 2-р давталтын баруун хойд, 3,4-р давталтын баруун өмнө хэсгээс авна. Дараагийн хугацаанд дээж авахдаа түрүүчийн дээж авсан хэсгээс 50 см-ийн зайд зэрэгцээ авна.
Дээж авсан хэсгийн давталт бүрт 1х2,5м-ийн харьцаатай жаазыг олс, уяаны 4 буланд нь газарт хатгаж тогтоох хадаас юмуу үзүүртэй төмөр бэхэлж тухайн давталтыг тэмдэглэн үлдээж байх. /Зааврын хуудас 21 дээрхи зургийн дагуу авах/
- Ургацын хүснэгтэн дэхь тоог баллаж засахгүй байх.
- Ажиглалтын дэвтэр дээр засаж баллуурдаж болохгүй. (Балласан, гаргацгүй ажиглалтыг гологдол болгохыг анхаарна уу)
- Ургац тодорхойлохоос зайлсхийж ургамлын өндрийн тулгаж бичдэг алдаа гардаг. Иймэрхүү алдаа нь дараа нь өндөр гэнэт их нэмэгдэж мэдэгддэг.
- Ургамлын дундаж өндөр 3 см хүрсэн гээд ургац авч байснаа гэмтэл болон өөр шалтгаанаар 3 см-ээс доош орж буурангуут ургацыг авахгүй орхиж хөтөлбөрийг тасалдуулах явдал байдаг. Цаашид өндөр хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалахгүйгээр хаталт, хагдралтын үе шат жигдэртэл ургац тодорхойлно гэдгийг санах хэрэгтэй.
- Дээжийг хайчлах явцад жижиг бутлаг болон хатуу иштэй том өвслөг ургамал тааралдвал түүнээс зөвхөн малд тэжээл болохуйц, тэр жилд ургасан хатуураагүй навч нахиаг хайчилж авна. /Дээж авахдаа хагд оролцуулж болохгүй, хагд гэдэг ургамлын хатаж хагдарсан иш навчны үлдэгдэл, малын баас, хөрсөнд хөхөрч шингэсэн хэсэг юм./
Дээж авсан талбайн хэмжээ 10 м2
Жишээ-3 Жингийн нэр: цахилгаан жин Жингийн нарийвчлал: 0,1 гр
Цахилгаан жингээ заавал 0 байрыг тааруулаад, жинд хэмжих нэгж нь өөр өөр байдаг тул грамм гартал /0,0g / шалгаж тохируулаарай.
Дээж авсан өдөр | Нойтон дээжийн жин, гр | Дээжийн хуурай жин, гр | Савны жин, гр | Савгүй хуурай өвсний жин, гр | Ургац ц/га | ||
жинлэлт | |||||||
I | II | III | |||||
4,14,24-нд ургац авна | Ургацын дээж аваад ирэнгүүт жинлэсэн хэмжээг энд бичнэ. Дараа нь нарны гэрэл шууд тусахгүй сүүдэр газар тавьж 2-3 хоног хатаагаад 2-р жинлэлтийг хийж | Ургацын хэмжээг энд бичнэ
| Дараа нь 1 хоног хатаагаад дахин жинлээд энд бичнэ.1,2 дугаар жинлэлтийн зөрүү 1 граммаас ихгүй байвал дахин жинлэлт хийхгүй. хэрвээ | 1гр-аас их зөрүүтэй байвал дахин 1 хоног хатаагаад жинлэж хэмжээг бичнэ. | уутны жин /Тогтмол уут хэрэглэж байгаа ч жинлэлт бүрт уутыг жинлэж бичиж байх/ | 3 дахь жинлэлтээс уутны жинг хасаад хэмжээг бичнэ. | хуурай өвсний жингийн таслалаас урагш 2 орон таслан ц/га-д шилжүүлнэ. |
24 | 255,6 | 145,4 | 110,2 | 109,8 | 10,4 | 99,4 дэвшүүлээд 1,0 болж байгаа шүү | 1,0 /хэрвээ 536гр гэх мэт байвал 5,36 болно/ |
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ГЭМТЭЛ
Ургамлын гэмтлийг ажиглахдаа гэмтэл учруулсан таагүй нөхцлийн үргэлжилсэн хугацаа, эрч хүчийг сайн анхаарч ажиглах хэрэгтэй. Ургамлын өсөлт, ургамлын гадаад хэмжээ өсч томрох, үе шатуудаа хэвийн дамжих явц хэвийн байгаа эсэх , дахин сэргэх боломжтой эсэхийг харгалзаж гэмтлийг үнэлнэ. Ургамлын гэмтлийн хэмжээг гэмтэлд хамрагдсан ургамлын тоог хувиар гаргаж ажиглана. Ажиглалтын зааврын 26-р хуудасны 2.8.2–д заасны дагуу ажиглана.
Гэмтсэн ургамлын хэмжээг үнэлэхдээ ургамал тус бүрээр биш талбай дахь нийт ургамлаас хэдий хувь нь гэмтсэнээр тооцож үнэлнэ.
Халуун хуурай салхитай, хөрсний чийгшлийн хэмжээ бага үед ургамал гандаж , хэт хаталт ажиглагдана. Гандалтын шинж нь
- навчнууд (ганц нэг, олон, ихэнх, бүгд гулжийсан.
- навч, иш мөчрийн үзүүр шарласан, хүрэнтсэн, хумирсан, хатсан
- ургамлын үзүүр, дээд хэсэг хугарсан.
- ургамлын дээд, дунд, доод хэсэг эсвэл ургамал бүхэлдээ хатсан гэж бичнэ.
Хэт хаталт гэдэг нь ургамал байгалийн жамаар хатаж хагдрах биш юм. Ургамал хатаж хагдрахад үр жимстэй эрхтэн, навчнууд хатах боловч ургал эрхтэн нь хаталгүй үлддэг онцлогтой.
Гэмтлийн шинж, хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг учир гэмтэл ихэссэн юмуу багассан тухай бүрийг анхааралтай ажиглан, ялган бичиж холбогдох хатаамлыг авч, тайлбар тэмдэглэлийг хийнэ.
Гэмтлийн ажиглалтын хүснэгтэнд ургамлын нэрийг зүйлээр бичилгүй хуучны адил хазаар, хялгана, боролз гэж бичнэ.
Хашаалсан талбайд ургамал үе шатны “Б” хувьдаа (50%, 58%, 65%..) хэт хаталт болоод дахин сэргэсэн тохиолдолд өмнөх үе шатыг үргэлжлүүлэн 75% хүртэл ажиглалгүй “Шинэ үе шатгүй” гэж тэмдэглээд дараагийн үе шатыг ажиглана. Харин “Б” хувьд хүрээгүй байхдаа хэт хатаад дахин сэргэхэд өмнөх үе шатыг үргэлжлүүлэн 75% хүртэл ажиглана.
Жишээ-5 / Халуун хуурай салхитай үед/
Гэмтэл ажиглагдсан өдөр | Гэмтсэн ургамлын нэр, гэмтлийн шинж байдал | Гэмтэл учруулсан цаг агаарын үзэгдэл, түүний эрч хүч | Ургамлын гэмтлийн хэмжээ |
Тэгш тоотой өдөр бүр | Ямар ургамал нь яаж гэмтсэн тухай тодорхой бичих | Ургамлын гэмтлийг ажиглахдаа гэмтэл учруулсан таагүй нөхцлийн үргэлжилсэн хугацаа, эрч хүчийг сайн ажиглаж, бичих хэрэгтэй | Зааварын 26-р хуудасны 2,8,2-оор тогтоож бичих
|
VI/24
| Хялгана,таана, хөмлийн үзүүр шарлаж, хатсан | 6-р сарын 20-ны өдрөөс агаарын температур 25-30 хэм хүрч, 6м/с –ээс дээш салхитай өдөр, 30 хувиас бага чийгтэй өдрүүд үргэлжилж халуун хуурай салхитай байсан. | Ажиглалатын хэсгийн ихэнх ургамал |
ХАШААЛААГҮЙ ТАЛБАЙД: Сум суурин газрын ойролцоох бэлчээрийн байдал, талхлагдлыг судлах зорилгоор бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд ажиглалт, хэмжлийг хийнэ. Та бүхний хийсэн ажиглалт, хэмжил нь улсын хэмжээнд тухайн сум, орон нутгийн зуншлагын байдлыг харуулах бодит мэдээлэл болох тул бодит байдлыг үнэн зөвөөр ажиглаж, мэдээлэхийг маш сайн анхаарах хэрэгтэй.
Төлөөлөх ургамлыг дэвтэр болон хатаамалд тогтмол зүйлийн нэрээр нэрлэж тэмдэглэхийг анхаарна уу. Бэлчээрийн төрөл, ургамлын зүйлийн нэрийг дараах байдлаар тэмдэглэнэ. Станц, харуулын нэр Төлөөлөх ургамлын нэр Бэлчээрийн төрөл Талбайн гадаргын байдал Замын-Үүд Сайрын хялгана, агь, монгол сонгино Алаг өвс-Үетэн Тэгш тал Айраг Говийн хялгана, Таана, агь Үетэн- алаг өвс Тэгш тал Алтанширээ Говийн хялгана, Зүүнгарын хазаар өвс, Агь Үетэн-алаг өвс Тэгш тал Иххэт Крыловын хялгана, дэрвээн хазаар өвс, агь Үетэн-алаг өвс Тэгш тал Өргөн Говийн хялгана, дэрвээн хазаар өвс,таана Үетэн- алаг өвс Тэгш тал Сайхандулаан Сайрын хялгана, зүүнгарын хазаар өвс, таана Үетэн- алаг өвс Тэгш тал Улаанбадрах Сайрын хялгана, Зүүнгарын хазаар өвс, агь Үетэн- алаг өвс Тэгш тал Хатанбулаг Сайрын хялгана, зүүнгарын хазаар өвс, таана Үетэн- алаг өвс Тэгш тал
Манай бэлчээрийн ургамлын ажиглалтын зонхилох ургамал болох таана, хөмөл, боролз нь алаг өвсний төрөлд, хялгана, хазаар нь үетний төрөлд багтдаг.
ҮЕ ШАТНЫ АЖИГЛАЛТАНД АНХААРАХ
Төлөөлөх ургамлын үе шатны ажиглалтыг хийхдээ талбайд дараагийн үе шат илэрсэн байна уу гэдгийг сайтар нягталж шалгах хэрэгтэй. Хялганы залаалалтын үе шат маш богино хугацаанд явагдаж өнгөрдөг тул тухайн үе шатыг барьж ажиглах нь маш чухал. Мөн үрийн боловсролтын үе шатыг ажиглаж чадалгүй өнгөрөөгөөд хаталт хагдралт, хэт хаталтыг андуурч ажиглах тохиолдол их гардаг. Иймд үе шатны илрэл тус бүрийг тод харуулсан хатаамал бэлтгэж, үе шатыг үнэн зөв ажиглахыг анхаарна уу.
Хаталт хагдралтын үе шат аль нэг ургамал дээр ажиглагдахад тухайн ургамлын үе шатны ажиглалтыг зогсоогоод бусад ургамлын үе шатыг үргэлжлүүлэн ажиглана, харин төлөөлөх бүх ургамлууд хатаж хагдарсан бол бэлчээрийн ургамлын бүх ажиглалтаа зогсооно.
Өдөр | Зонхилох ургамлын үе шатны нэр | Нийт ургамлын ургалтын байдал, балл | Ургамлын ургалтын байдал, сумын нутгийн 4 зүгээр | |||
Б | Х | З | Ө | |||
9/VII | Зүүнгарын хазаар өвс-Шинэ үе шатгүй Говийн хялгана-Цэцэглэлт /Хатаамал авна./ Монгол сонгино-Хэт хаталт /Хатаамал авна./ | 4 | 3 | 4 | 4 | 4 |
19/VII | Зүүнгарын хазаар өвс-Шинэ үе шатгүй Говийн хялгана- Шинэ үе шатгүй Монгол сонгино-Хэт хаталт | 4 | 3 | 4 | 3 | 4 |
25/VII | Зүүнгарын хазаар өвс-Шинэ үе шатгүй /Хатаамал авна./ Говийн хялгана- Шинэ үе шатгүй Монгол сонгино-Хэт хаталт | 3 | 3 | 3 | 3 | 4 |
| Төлөөлөх ургамал хэт хатахад “дахин сэргэлт” ажиглагдтал үе шатны нэрийг “хэт хаталт” гэж тэмдэглэж явна. | Хашаалаагүй талбай дахь ургамлын ургалтын байдлын үнэлгээ | 4 зүгийн үнэлгээг холбогдох хүмүүсээс асууж тодруулан бодитой мэдээлэх. Сарын турш адилтган үнэлэхгүй байхад анхаарах. |
Хавар талбайн энд тэнд аль нэг ургамал цухуйж эхэлсэн л бол ургалтын байдлыг үнэлж эхэлнэ. Намар бэлчээрийн голлох ургамлын хаталт хагдралт талбайн тал орчим хувьд ажиглагдаж, төлөөлөх ургамлууд бүрэн хагдарч дуустал, өөрөөр хэлбэл үе шатны ажиглалт хийх бүрт ургалтын байдлын үнэлгээг өгнө.
Хашаалаагүй талбайн нийт ургамлын ургалтын байдалд 1-5 баллын чанарын үнэлгээг өгнө. Үнэлгээг хавар, зуны улирлаар ялгаатай өгөх бөгөөд зааврын ху-19, 1 дүгээр хүснэгтийг ашиглана. Сумын нийт нутгийн ургамлын ургалтын байдлыг мэдэх зорилгоор сумын төвөөс баруун, хойд, зүүн, өмнө гэсэн 4 зүгийн үнэлгээг мөн дээрх хүснэгтийн дагуу өгнө. Энэ мэдээллийг сум, багийн удирдлага, ХАА-н мэргэжилтнүүд, малчдаас асууж тодруулж үнэн бодитоор үнэлэх хэрэгтэй.
ТӨЛӨӨЛӨХ УРГАМЛЫН ДУНДАЖ ӨНДӨР, СМ
Бэлчээрийн аль нэг ургамлын цухуйлтын үе шат ажиглаж эхэлсэн өдрөөс эхлэн хаталт хагдралтын үе шат жигдэртэл үе шатны ажиглалт хийх өдрүүдэд ургамлын өндрийг хэмжинэ. /Зааврын 18 дугаар хуудас/
Цухуйлтын үе шатанд хөөж ургасан шарласан хэсгийг оролцуулж хэмжихгүй /шинээр үүсээгүй учир/, бусад үе шатанд дээрээсээ гэмтсэн шарласан хэсгийг оруулж хэмжинэ.
1 см-ийн нарийвчлалтай шугамаар хэмжиж, дэвтрийн “Нийт ургамлын дундаж өндөр, см” гэсэн хүснэгтэнд бүхэл см-ээр тэмдэглэнэ. Хэт өндөр, хэт нам биш 10 ургамал оролцуулан хэмжихийг анхаарах хэрэгтэй.
Өндрийн нийлбэр, дундажийг зөв гаргахад анхаарах.
4 дүгээр сарын ажиглалтанд анхаарах:
- Улирлын ажиглалт эхлэхтэй холбогдуулан хашаалаагүй талбайн гортигийг сэргээн засч, хашаалсан талбайн торыг чангалж татан талбайг савардаж цэвэрлэнэ. Ажиглалтанд хэрэглэгдэх багаж, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажиглалтанд бэлтгэнэ. Ажиглалт эхлэхийн өмнө талбайн цэвэрлэгээ хийсэн, багаж хэрэгслийн фото зургийг авч ирүүлэх.
- 3 дугаар сард төлөөлөх ургамал цухуйж эхэлвэл бэлчээрийн ургамлын үзэгдэлзүйн ажиглалтыг эхлүүлэх.
- 4 дүгээр сард төлөөлөх ургамлууд цухуйлтгүй бол ургамлын зүйлийн нэрний ард цухуйлтгүй гэж бичээд цаг уурын түүвэр, ургамлын ургалтын байдал, 10 хоногийн тойм, мэдээ зохиолт, тусгай тэмдэглэлийг хөтөлж тайланг ирүүлнэ.
- Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг сайтар ажиглаж ургамлын цухуйлтын үе шатыг оройтуулалгүй ажиглах.
- Сумын нутгийн 4 зүгийн үнэлгээг баттай эх сурвалжаас тодруулж бодитоор үнэлэх.
- Төлөөлөх ургамал цухуйгаагүй байхад өндөр, гэмтлийн ажиглалт хийгдэхгүй.
- Цухуйлтын үе шатанд үндэс, дэгнүүлээс шинээр түрж ургасан ногоон хэсгийн өндрийг л хэмжих. (Өмнө жилийн шарласан хэсгийг өндрийн хэмжилтээр оруулахгүй.)
- Сарын тайланг явуулахдаа хатаамлыг бүртгэж, бүрэн явуулах.
- Дэвтэрт ажигласан үе шат, гэмтэл нь хатаамалтай тохирч байх.
- Тусгай тэмдэглэлд тухайн сард ажиглагдасан гол, чухал зүйлсийг тусган бичнэ. Тайлбарлаж, тодруулах шаардлагатай (Хашаалсан талбайд пайзалсан ургамлын гол иш хугарч унасан, үе шат удаашралтай явагдаж байгаа, ургамлын ургалтын байдал, зуншлагын талаар, бүрхцийн үнэлгээгээр 4 давталт харилцан адилгүй байсан, бүрхцэд бутлаг ургамал их таарсан гэх мэт) зүйлсийг тусган бичнэ.
Зөвлөмж бичсэн:
ХААЦУ-ын инженер Э.Золжаргал