Нэвтрэх нууц үг:

2015-02-25
Зөвлөмж

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

2015 оны  02-р сарын 25-ны өдөр                 01

 

ЗӨВЛӨМЖ

 

Станц, харуулын ажиглалтын материалын техник шалгалтаар илэрсэн алдааг нүдэн баримжааны ажиглалт,  бичилт тэмдэглэгээний механик алдаа, ажиглалтын технологи мөрдөлт,  түүвэр боловсруулалт,  АК-01 коод, багажийн үзлэг үйлчилгээ гэсэн төрлөөр түүвэрийг сар бүр хийж,  дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. 

Нэг. Нүдэн баримжааны ажиглалт

1.1.Цасан бүрхүүлийн ажиглалт: Цасны өдөр бүрийн хэмжлийг өртөө, харуулын орчинд цасан бүрхүүл тогтсон үеэс эхлэн, өглөө бүр 08 цагт хийнэ. Цасны өдөр бүрийн ажиглалт, хэмжлээр эргэн тойронд харагдаж буй орчны цасан бүрхүүлийн шинж, бүрхэцийн зэргийг нүднг баримжаагаар ажиглах ёстой.

Гэтэл техник шалгалтаар:

-      зарим салбарт ажиглалтыг хийхдээ бодит байдлыг харж ажиглахгүй;

-       цаг уурын ажиглалтын дэвтэрт хөрсний гадарга цасгүй гэж тодорхойлоод ЦД-5 дэвтэрт цас ажиглаж хэмжсэн;

-       хөрсний гадарга ЦД-5 дэвтэрт ажигласан бүрхэц баллтай уялдаагүй;

-       цасан бүрхүүлийн шинж буруу, дутуу тодорхойлсон зэрэг   буруу ажиглалт хийж байна.

Алдаа-1: Цасан бүрхүүлтэй үед хөрсний гадарга ЦД-5 дэвтэрт тодорхойлсон бүрхэцтэй уялдаж байх. Жишээ нь: ЦД-5 дэвтэрт бүрхэц 6 баллаар ажиглаад хөрсний гадарга дээр цас 5 гэж буруу, яагаад гэвэл цас 5 гэж тодорхойлсон нь хуурай цас тэн хагас буюу 5 баллаас бага, гэтэл ЦД-5 дэвтэр 6 баллын бүрхэцтэй гэж тодорхойлсонтой уялдахгүй байгаа биз дээ.

Мөн хуурай цас 5-аар буюу тэн хагасаас багаар  тодорхойлж байгаад цас хуучрахад  цас-2 буюу тэн хагасаас их гэж   уялдаагүй тодорхойлоод байна.  Тийм учраас нүдэн баримжаагаар тодорхойлсон бүрхэцээ 14-р зааварын 61-р хуудасны хүснэгт 2,12-р хүснэгтээс  харж зөв тодорхойлох хэрэгтэй.

Алдаа-2:  Хөрсний гадаргын байдлыг тодорхойлохдоо сарын турш буюу цасан бүрхүүлтэй байх бүх  хугацаанд шинэ цасаар  буруу тодорхойлдог.

Хуурай цас, хуучин буюу хайлмагтсан цасыг зөвхөн 14-р зааварын 2.12-р хүснэгтээр л ялгаж тодорхойлно.   Цасан бүрхүүлтэй үед  АК-01 коодын  24-р хуудасны 0975-р хүснэгтээс 4-р бүлэгт коодлохдоо бол тухайн тогтсон цас хуучин  ч /ЦД-5 дэвтэрт хуучин гэдэг шинжээр тодорхойлсон бол / гэсэн бутрамхай хуурай бол 5-8 коодоор коодлохыг анхаарах. Хэрвээ цас хайлмагтсан, / ЦД-5 дэвтэрт тарлантсан, хайлмагтсан  гэдэг шинжээр тодорхойлсон бол/  буюу  нойтон цас орсон үед л 1-4-өөр тодорхойлно.

14-р зааварын хуучин буюу хайлмагтсан гэж тодорхойлсон бол АК-01 коодын   4-р бүлэгт 1-4 –өөр коодлоод байдаг нь буруу.

Шинэ цас ороод салхины нөлөөгөөр шуурч бүрхэц балл, 3 рейкийн өндөр, дундаж өндөр багасаад байхад шинэ цасаар тодорхойлоод байна. Ийм тохиолдолд цас хуурчирсан гэж тодорхойлно. Температур дулаарсанаас цас хайлаад  нүцгэн газартай болсон тохиолдолд тарлантсан гэж тодорхойлно.

Тодруулга: Хөрсний гадаргыг шинэ 14-р зааварын 1-ээр коодлох нь зөвхөн хайлмагтсан гэж бичсэн байгааг хуучин буюу хайлмагтсан цас /мөсөн хальстай буюу үгүй, хуучин буюу хайлмагтсан цас гадаргын тэн хагасаас бага хэсгийн бүрхсэн/ гэдгээр тодорхойлох юм.    

Алдаа-3:  Цасан бүрхүүлийн бүрхэцийн шинжийг 14-р зааварын 77-р хуудасны 2.13 –р хүснэгтээс жигд, жигд бус, их хунгартай гэж бичээд   нүцгэн газартай, газаргүй шинжийг давхар бичих хэрэгтэй. Хунгаргүй, дунд зэргийн хунгарласан, их хунгартай гэдгийг бичиж хэрэггүй.

Цасан бүрхүүлийн ажиглалтын алдаа бүр салбарт илэрч байгаа тул  цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.

 

1.2. Салхины ажиглалт: Харуулууд  завсарын зүгийн салхийг ажиглахад анхаарах.

 Салхины 910, 911, 912 бүлгийн салхийг ажиглалтын дэвтэрийн тайлбар хүснэгтэд бичиж байх. Жишээ нь: 911  12м/с 11:25  гэх мэт. Харин 910 буюу ажиглалтын хугацааны өрөвхийллийг тухайн ажиглалтын дундаж салхины ард хаалтанд давхар бичиж байх. Жишээ нь:  14 цагийн ажиглалтын дундаж салхи            6 ажиглалтын хугацааны өрөвхий 12 бол 6 (12)   гэж бичнэ.

 Автомат станцаар салхи ажиглаж байгаа тохиолдолд 910,911 бүлгийн салхийг мэдээлэхдээ  өрөвхийлөл болсон хугацаагаа тухайн хугацааны 10 минутын дундаж салхитай харьцуулж харж  түүнээс 6 м/с давсан бол мэдээлнэ. Зарим станцууд өрөвхийлөл болсон салхийг дараагийн мэдээнд өгч байгаа салхитай харьцуулж буруу мэдээлж байсан.  Жишээ нь: завсарын хугацааны 911 бүлгийн өрөвхийлэл 11:25  ажиглагдвал мөн 11:25 минутын 10 минутын дундаж салхинаас 6 м/с –ээр давж байна уу гэдгээ харах юм аа.  

11:25 болж байгаа өрөвхий хурдаа 14 цагийн мэдээний салхитай харьцуулж хараад 6 м/с давлаа гэж буруу мэдээлж байсан.

1.3. Нар, сарны эрчимшил: Ажиглалтын хугацаанд нар, сар байхгүй тохиолдолд тайлбарт бичиж байх. Айраг харуул, ялангуяа Дэлгэрэх, Мандах станц шөнийн ажиглалтын сарны эрчимшил тодорхойлохгүй, тайлбар бичихгүй  байна.

Шороон шуурга ажиглаад эрч хүч буруу тодорхойлсон.  /Хатанбулаг, Мандах, Сайхандулаан/  14-р зааварын 94-р хуудаснаас тодруулж харах.

Хоёр. Ажиглалтын технологи мөрдөлт

        Станц  харуулын техникч нар анхны тоололтыг  баллуурдаж зассан дэвтэр бохирдуулсан алдаа нэлээд байна. Анхын тоололтыг засах шаардлага гарвал цэвэрхэн дараад баруун дээрд талд нь зассан үр дүнг  бичих.

             Агаар хөрсний температурыг эргэлзээтэй буруу тоолох алдаа давтагдаад байна. Ялангуяа хөрсний  термометрүүдийн байрлал тоололтонд анхаарах.  Хавар, намрын шилжилтийн улиралд хөрсний гадаргын термометрийг цаснаас хөрсөнд, хөрснөөс цасанд шилжүүлэн байрлуулсан хугацааг дэвтэрт  тэмдэглэх. Хүчтэй салхи, шороон шуурга  болж  өнгөрсөн байхад датчик ил гарсан, шороонд булагдсан  байдалтай болдог тул засч янзлах.   

         Бүхээгэнд термометрийг  зөв байрлуулах, максималь термометрийн мөнгөн ус сэгсрээд буухгүй байх, эсвэл мөнгөн ус тасарсан мөн гуурсан хоолой бохирдох, максималь термометр максималь чанараа алдах, минималь термометр минималь чанараа алдах   зэргээс шалтгаалж заалт алдаатай гарч болно. Ийм тохиолдолд термометрыг яаралттай солих. 

          Максималь термометрийг дутуу сэгсрэх, минималь термометрийн штифтийг тулгахгүй байх.  Хөрсний термометрыг ургамалгүй, өвс, үндэс, чулууг шигшсэн, сулласан хөрсөн дээр нөөцлүүрийн тал нь хөрсөнд, тал нь агаарт, зүүн тийш харж байхаар хэвтээ байрлуулна. Байрлал зөв нөхцөлд  зассан термометрээс тоололтыг  >5 мин хүлээж эхлээд аравны хувь, нэгж, аравтын оронг тоолно. Тоололт аваад байрлалыг заавал  засч үлдээнэ.

      Спиртэн термометрыг бүхээгт байрлуулахгүй, байрлуулсан ч тоололт авахгүй байна.  Агаарын температурыг -36С дээш үед спиртэн термометрээр орлуулна. Бүхээгт спиртэн термометрыг агаарын температур -15С болох үед хуурай термометртэй зэрэгцүүлэн босоогоор нь байрлуулж,  агаарын температур -20С болох үеэс зэрэгцээ тоолно.

       Станцууд бичүүр багажуудын зааглуурыг цаг хугацаанд нь гаргаж цаг баримтлаж сурах.

                       

Гурав. АК-01 коод

         Цаг агаарын байдлыг ажиглахдаа хугацааны завсрыг эрэмбэтэй харна. Эхлээд ажиглалтын хугацаанд үзэгдэл байгаа эсэхийг нягтална. Хэрэв ажиглалтын хугацаанд үзэгдэлтэй бол сүүлийн нэг цаг гэдэг хугацааны зайц байхгүй болно.

 

Станцын хувьд W. WW-ыг  хамрах хугацаа 

Хамрах хугацаа

Ажиглалтын цаг

WW-хамаарана.

W-д хамаарана.

Ажиглалтын хугацаа

Сүүлийн нэг цаг

Өнгөрсөн хугацаа

23

22:51-23:00

10 минут

22:01-22:50

50 минут

20:01-22:50

02:50

02

01:51-02:00

01:01-01:50

20:01-01:50

05:50

05

04:51-05:00

04:01-04:50

02:01-04:50

02:50

08

07.51-08.00

07.01-07.50

02.01-07.50

05:50

11

10:51-11:00

10:01-10:50

08:01-10:50

02:50

14

13.51-14.00

13.01-13.50

08.01-13.50

05:50

17

16:51-17:00

16:01-16:50

14:01-16:50

02:50

20

19.51-20.00

19.01-19.50

14.01-19.50

05:50

 

Харуулын хувьд W. WW-ыг  хамрах хугацаа 

Хамрах хугацаа

Ажиглалтын цаг

WW-хамаарана.

W-д хамаарана.

Ажиглалтын хугацаа

Сүүлийн нэг цаг

Өнгөрсөн хугацаа

08

07.51-08.00

10 минут

07.01-07.50

50 минут

20.01-07.50

05:50

14

13.51-14.00

13.01-13.50

08.01-13.50

20

19.51-20.00

19.01-19.50

14.01-19.50

 

Үзэгдэлтэй үед дэвтэрт W. WW-ыг  хамрах хугацаа  тэмдэглэх, 7-р бүлэгт коодлох

W буюу өнгөрсөн хугацаанд ажиглагдсан үзэгдэл коодлогдох нөхцлүүд 

Нөхцөл

Үзэгдлийн  жишээ

Дэвтэрт тэмдэглэх

7-р бүлэгт өгөх

Өнгөрсөн хугацаанд ажиглагдсан үзэгдэл  W-д коодлогдоно.

Шш- 20.15-06.50

W-3

WW-02

70232

Ажиглалтын хугацаа болон сүүлийн 1 цагт  үзэгдэл эхлээд ажиглалтын хугацнаас цааш үргэлжилсэн тохиолдолд  W-д коодлогдоно.

Шш -07.25-08.05

Шш 13.55-14.30

W-3

WW-32

73232

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн үзэгдэл ажиглагдсан бол W-д  коодын тоо ихтэй нь коодлогдоно.

Аадар бороо өнгөрсөн хугацаанд-8

Аянга цахилгаан -9 өөр коодлогддог

Аадар бороо 08.25-09.30

Аянга цахилгаан 08.50-09.01

W-9

WW-02

70298

W буюу өнгөрсөн хугацаанд коодлогдохгүй байх нөхцлүүд

Ажиглалтын хугацаанд үзэгдэл эхлээд дууссан

Аадар бороо 19.52-19.55

W-2

WW-81

78122

Үзэгдэл сүүлийн 1 цагт эхлээд дууссан

Бороо 13.05-13.50

W-2

WW-21

72122

WW- Ажиглалтын хугацаа буюу сүүлийн нэг цагт ажиглагдсан үзэгдлийг коодлох

WW-ын ажиглалтын хугацаанд ажиглагдсан үзэгдэл коодлогдоно.

07.51-08.00,  13.51-14.00,  19.51-20.00

WW-ын сүүлийн нэг цагт ажиглагдсан  үзэгдэл коодлогдоно

07.01-07.50,  13.01-13.50,  19.01-19.50

 

Үзэгдлийн коодын хураангуй

Үзэгдлийн нэр

Ажиглалтын хугацаанд

Сүүлийн нэг цагт

Өнгөрсөн хугацаанд

Нэмэлт бүлэг

Шороон шуурга

35-р хуудсаны 30-35 аар коодлоно.

34-р хуудасны 09 өөр коодлогдоно.

31-хуудасны 3 аар коодлогдоно.

 

Явган шороон шуурга

Коодлохгүй үүлний байдал өгнө.

34-р хуудасны 09 өөр коодлогдоно.

31-хуудасны 3 аар коодлогдоно.

Ажиглалтын хугацаанд ажиглагдсан тохиолдолд 70232 гэж өгөөд   555 96108 гэж нэмэлтээр өгнө 

Цасан явган шуурга

35-р хуудсаны 36,37 аар коодлоно.

Коодлохгүй

үүлний байдал өгнө.

31-хуудасны 3 аар коодлогдоно.

 

Намын цасан шуурга

35-р хуудсаны 38,39 аар коодлоно.

Коодлохгүй

үүлний байдал коодлогдоно.

31-хуудасны 3 аар коодлогдоно.

 

Орон шуурга

цас,  шуурга  гэсэн 2 үзэгдэл

w. ww-д цасаар коодлогдоно.

37-р хуудсаны 70-75 аар коодлоно

35 -р хуудсаны 22 аар коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно.

-7-р бүлгэт цасаар өгөөд w2 –д шуургаа мэдээлнэ. 77273

-Нэмэлт бүлгээр шуургаа өгнө. 333 96038 гэж мэдээлнэ. Мөн хөрсний гадаргын байдал  4Esss бүлгийг 08 цагт 3889 хүснэгтийн дагуу өгнө. 

-555 хэсэгт Шинэ орсон цасны зузаан 931ss бүлгийг ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Цасан шуурга

35-р хуудсаны 38,39 аар коодлоно.

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

31-хуудасны 3 аар коодлогдоно.

-9299S Ажиглалтын хугацааны хоорондох болсон хүчтэй цасан шуурга ажиглагдсан тохиолдолд  өгнө. 333 9299S бүлгээр ажиглалтын хугацааны хооронд болсон цасан шуурганы өөрчлөлтийг мэдээлнэ 45 хуудасны 3776 хүснэгтээс 0-7 коодлоно.

Цас

37-р хуудсаны 70-75 аар коодлоно

35 -р хуудсаны 22 аар коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно.

-333 хэсэгт  хөрсний гадаргын байдал  4Esss бүлгийг 08 цагт 3889 хүснэгтийн дагуу өгнө. 

-555 хэсэгт Шинэ орсон цасны зузаан 931ss бүлгийг ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Бороо

37-р хуудсаны 60-65 аар коодлоно

35 -р хуудсаны 21 аар коодлоно

31-хуудасны 6 аар коодлогдоно.

555 хэсэгт  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Нойтон цас

37-р хуудсаны 68-69 аар коодлоно

35 -р хуудсаны 23 аар коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно.

333 хэсэгт  хөрсний гадаргын байдал  4Esss бүлгийг 08 цагт 3889 хүснэгтийн дагуу өгнө. Мөн 930RR-бүлгийг  5мм –ээс их орсон үед 6-р бүлэгтэй ижлээр өгнө.

-555 хэсэгт Шинэ орсон цасны зузаан 931ss бүлгийг ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Хялмаа

37-р хуудсаны 76 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно

 

Цасан шамрага

37-р хуудсаны 78 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно

 

Манан

36-р хуудсаны 40-47 аар коодлоно

35 -р хуудсаны 28 аар коодлоно

31-хуудасны 4 аар коодлогдоно

Тайлбар мантай үед алсын бараа 1000 м-ээс бага бол коодын 42-47 гэсэнээр коодлоно. 1000 м-ээс байвал 40-41 гээр коодлоно.

Аадар цас

38-р хуудсаны 85-86 аар коодлоно

35 -р хуудсаны 26 аар коодлоно

31-хуудасны 8 аар коодлогдоно

-333 хэсэгт  хөрсний гадаргын байдал  4Esss бүлгийг 08 цагт 3889 хүснэгтийн дагуу өгнө. Мөн 930RR-бүлгийг  5мм –ээс их орсон үед 6-р бүлэгтэй ижлээр өгнө.

-555 хэсэгт Шинэ орсон цасны зузаан 931ss бүлгийг ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Аадар бороо

38-р хуудсаны 85-86 аар коодлоно

35 -р хуудсаны 25 аар коодлоно

31-хуудасны 8 аар коодлогдоно

-333 хэсэгт  930RR-бүлгийг  15мм –ээс их орсон үед 6-р бүлэгтэй ижлээр өгнө.

-555 хэсэгт ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Аадар нойтон цас

38-р хуудсаны 83-84 аар коодлоно

35 -р хуудсаны 26 аар коодлоно

31-хуудасны 8 аар коодлогдоно

-333 хэсэгт  хөрсний гадаргын байдал  4Esss бүлгийг 08 цагт 3889 хүснэгтийн дагуу өгнө. Мөн 930RR-бүлгийг  15мм –ээс их орсон үед 6-р бүлэгтэй ижлээр өгнө.

-555 хэсэгт Шинэ орсон цасны зузаан 931ss бүлгийг ,  8hhmm үзэгдлийн үргэлжилсэн хугацааг 08,20 цагт өгнө.

Цасан ба мөсөн туйлаадас

38-р хуудсаны 87-88 аар коодлоно

35 -р хуудсаны 27 аар коодлоно

31-хуудасны 7 аар коодлогдоно

 

Мөндөр

38-р хуудсаны 89-90 аар коодлоно

35 -р хуудсаны 27 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Дуу цахилгаан

34-р хуудсаны 17 аар коодлоно

35 -р хуудсаны 29 аар коодлоно

31-хуудасны 9 аар коодлогдоно

 

Гялбаа

34-р хуудсаны 13 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Утаа

33-р хуудсаны 04 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Униар

33-р хуудсаны 05 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно.

Хүчтэй ажиглагдсан тохиолдолд 4 өгнө. Сул, ердийн  хүчтэй  коодлохгүй

 

Будан

33-р хуудсаны 05 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Нөөлөг салхи

34-р хуудсаны 18 аар коодлоно

34-р хуудсаны 18 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Тоос

33-р хуудсаны 06-07 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно.

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

Хуй салхи

34-р хуудсаны 19 аар коодлоно

34-р хуудсаны 19 аар коодлоно

Коодлохгүй

үүлний байдал коодлоно

 

 

 

 

Дөрөв. Бичилт тэмдэглэгээ, түүвэр боловсруулалтын алдаа

Ажиглалтын дэвтэрийн бичилт тэмдэглэгээ, түүвэр боловсруулалтын алдааг одоо хүртэл гарсан хэвээр байна. Ялангуяа харуулын техникч нар 3 хугацааны ажиглалтын үүл, салхи, дүн дундаж, хоногийн түүвэрээ зөв түүж чадахгүй байна. Хамгийн энгийн энэ механик алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

Энэ алдаа бүр салбарт гарсаар байна. Тус бүрийн хариу зааварчилгаагаар бичсэн байгаа, цаашид сайн хичээж ажиллах хэрэгтэй байна!!!!!!!!!!

 

 

 

Зөвлөмж бичсэн. Ахлах техникч                          Л.Цэцэгдэлгэр

           Х.Оюунцэцэг

          Т.Эрдэнэзул

Хянасан: Цаг уурын инженер                             А.Маралмаа


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax