УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ
ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
|
СТАНЦЫН ДАРГА НАРТ
Ажил сайжруулах А/41 тоот тушаалын II шатны
хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлгийн тухай
Албаны даргын А/41 тоот тушаалын II шатны хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлгийг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр УЦУОШАлбаны сургалтын танхимд зохион байгуулах болсоныг мэдэгдье.
Хэлэлцүүлэгт ирэхдээ доорхи зүйлсийг анхаарна уу.
1. Тайланг Power point программ дээр бэлтгэх ба 1 хоногийн өмнө ТМҮХэлтсийн даргад файлаар ирүүлсэн байх шаардлагатай байна. Ирүүлээгүй салбарт өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэж холбогдох хариуцлагыг тооцох;
2. Станцад хийгдсэн тохижолт үйлчилгээний ажлыг заавал фото зургаар баримтжуулж тусгасан байх;
3. 2014 оны 12 сарын 19-нд ЦУОШГазрын ТММХэлтсээс ирүүлсэн цаг уурын ажиглалтын тайлан материалд хэрхэн техник шалгалт хийх тухай зааварт тусгах саналыг бичгээр ТМҮХэлтсийн даргад өгөх;
ТМҮХЭЛТСИЙН ДАРГА Б.ЭНХМАНДАЛ
2015.03.03.
бичлэг
