2014 оны 04-р сарын 19-20-ны өдрүүдэд Шанд бороо-1 экспедиц Айраг, Иххэт, Алтанширээ сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Экспедиц нь албаны дарга Н.Энхмаа, Ш.Амарбилэг, Ж.Батхуяг, С.Отгонтогтох, албан дээр синоптик инженер Г.Сэлэнгэ гэсэн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулсан ба 2 байрлалаас нийт 9 пуужинг харван 27 г реагентаар үүлэнд нөлөөлөв. Цасны зузаан зарим газар 10-14 см байв. Экспедицийн энэ удаагийн ажиллагаанд Айраг, Алтанширээ, Иххэт сумдын техникчид дэмжлэг үзүүлэн ажилласан.






бичлэг
