Хоногийн түүвэрт хамгийн их салхи түүх тухай
Их салхи түүх тухай УЦУХүрээлэнгийн инженер Алтанцэцэгээс асууж дараах зөвлөмжийг бичиж байна. Цаашид дараах зөвлөмжийг мөрдөж ажиллаарай.
Зөвлөмжтэй холбоотой ойлгомжгүй зүйл гарвал утсаар лавлаарай.
Хоногийн түүвэрт: Өмнөх өдрийн 20 цагаас тухайн өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд ажиглагдсан хамгийн их хурдтай салхийг түүдэг. Хамгийн их хурдтай салхийг түүхдээ тухайн өдөр 910, 911, 912 нэмэлт бүлгүүдэд өгөгдсөн салхины хамгийн их хурдтайг нь түүнэ. Хэрэв их салхины нэмэлт бүлгүүд өгөгдөөгүй тохиолдолд ажиглалтын 8 хугацааны салхинаас хамгийн ихийг нь түүнэ. Мөн 911, 910 нэмэлт бүлгүүд өгөгдөөгүй зөвхөн 912 нэмэлт бүлэг өгсөн байвал 912 нэмэлт бүлгээс хамгийн ихийг нь их салхинд түүнэ.
Шивэлтэнд: Ажиглалтын 2 хугацааны хооронд ажиглагдсан хамгийн их салхийг шивдэг. Тиймээс 910, 911, 912 нэмэлт бүлэгт өгсөн хамгийн их салхийг шивнэ. Мөн 910, 911 нэмэлт бүлгүүд өгөгдөөгүй зөвхөн 912 нэмэлт бүлэг өгсөн тохиолдолд 912-т өгсөн салхийг шивнэ.
Хэрэв нэмэлт бүлэг өгөгдөөгүй, өмнөх ажиглалтын хугацааны салхи, тухайн ажиглалтын хугацааны салхинаас их тохиолдолд их салхинд өмнөх ажиглалтын хугацааны салхийг шивнэ. Харин их биш тохиолдолд тухайн хугацааны салхиа их салхинд шивнэ.
Өмнөх ажиглалтын хугацааны салхи тухайн хугацааны нэмэлт бүлгээр мэдээлсэн салхинаас их байх тохиолдолд өмнөх хугацааны салхийг их салхинд шивнэ.
Зөвлөмж бичсэн: Цаг уурын инженер А.Маралмаа
2014.04.10
бичлэг
