Нэвтрэх нууц үг:

2014-03-27
Цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойн мэдээлэл

Монгол улсад Цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг 3 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүллээ.

Аймгаас ойн баярын арга хэмжээнд  3 үеийн цаг уурчдын төлөөлөл болж 20 гаруй цаг уурчид оролцлоо.

Ахмад, дунд, залуу үеээ төлөөлсөн 800 гаруй цаг уурчид  цугларсан нь  Монголд ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойдоо оролцон,  энэ салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг ярилцаж, техник технологийн дэвшлийг хамгийн түрүүнд ашиглаж, түүнийгээ нийгмийн бүхий л салбарт түгээдэг энэхүү хариуцлагатай ажлынхаа хэтийн бодлого, стратегийг анх удаа олноороо зөвлөлдөж байгаагаараа  онцлог юм.

  Эхний өдөр эрдэм шинжилгээний хурал  болон Монгол улсын Засгийн газрын 2002 оны тогтоолоор батлагдсан “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр дуусч байгаа учраас “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг боловсруулан хэлэлцүүлэхээр “Ус цаг уурчдын улсын анхдугаар зөвлөлгөөн”-ийг хийж, төлөөлөгчид  санал бодлоо солилцлоо.

Цаг уурчдын шилдэг 64 бөхийн сонирхолтой барилдаан болж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цаг уурын техникч Алтаншагай түрүүлж,  Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цаг уурын техникч Н.Амартүвшин үзүүрлэлээ.

buh

Дараагийн өдөр баярын хурал болж, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин баярын мэндчилгээ дэвшүүлж, Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён М.Жоррагийн мэндчилгээг дамжуулж, ОХУ, БНХАУ-ын цаг уурын байгууллагын төлөөлөгч нар баярын мэндчилгээ хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БОЯ-ны сайд болон бусад харьяа яамдын сайд нарын мэндчилгээг бие төлөөлөгч нар ирж хүргэлээ.

Үе үеийн цаг уурчидад Монгол Улсын Төрийн дээд шагнал болон БОЯ-ны хүндэт шагналууд гардуулснаас манай ахмад цаг уурч Ж.Хүрлээ, ахлах техникч Х.Оюунцэцэг нар  БОЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

ter

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нутгийн цаг уурчиддаа баярын мэнд хүргэж, Төрийн ордонд хамт дурсгалын зураг авахуулсан.  

Scan10015(3)

Авъяаслаг цаг уурчид оролцсон баярын хүндэтгэлийн тоглолтонд Сайншанд станцын техникч Э.Ганбаяр “Сайхан” дуугаараа ая дуу өргөлөө.

            Гурван үеийн цаг уурчдын уулзалт “ Чингисийн өргөө” амралтын газар болж, ахмад үе, анги хамт олон, найз нөхөдтэйгээ уулзаж нэг өдрийг дурсамжтэй сайхан өнгөрүүллээ.

Мэдээлэл бичсэн Л.Цэцэгдэлгэр
Мэдээлэл оруулсан Ж.Шүрэнтуяа


Сэтгэгдэл:


bayrlalaa oron nutgin tehnikch nartaa 90 jilin oin bayrin mend hurgie. h.oyunaa
Бичсэн: dornogovi цаг: 14:58, 2014-03-28 | Холбоос | |


замын-үүд цаг уурын станцын хамт олон
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АХЛАХ ТЕХНИКЧ Х.ОЮУНЦЭЦЭГТ БОЯ-НЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДСАНД БАЯР ХҮРГЭЖ ЦААШДЫН АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:22, 2014-03-28 | Холбоос | |


Á¿õ öàã óóð÷èääàà áàÿðûí ìýíä õ¿ðãüå.Õ.Îþóíààäàà áàÿð õ¿ðãüå.
Бичсэн: boloroo (зочин) цаг: 17:07, 2014-03-27 | Холбоос | |


Энхээ
ойн арга хэмжээ сайхан болсон байна. Оюунаадаа баяр хүргье
Бичсэн: Зочин цаг: 14:04, 2014-03-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax