Нэвтрэх нууц үг:

2014-03-28
Салхи шуурганы улирал эхэлж байна

Хавар намрын улиралд манай орны дээгүүр өндрийн фронтын бүс байрлаж хавар хойшоо, намар урагшаа шилжин байрладагтай холбоотой  агаар мандлын фронтын гаралтай циклоны эрчимшил ихсэж салхины хурдны их утга ажиглагдах нөхцөл бүрддэг  бөгөөд  үүнээс хавар /III-IV/ сард жилийн бүх хүчтэй салхины 50 гаруй хувь, үүний дотор IV сард хүчтэй салхины 23.4% тохиолддог.

         2014 оны 4-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр Дорноговь аймгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 1,0-1,5 градусаар дулаан, хур тунадас олон жилийн дундажаас бага, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд хүчтэй салхи, шуурга ажиглагдах нөхцөл бүрдэж байгаа тул ажиглалтаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу!

1.    Салхины нэмэлт бүлгийг үнэн зөв өгөх

·         910ff- Ажиглалтын хугацааны өрөвхийлөл.

Флюгерээр ажиглалт хийж буй тохиолдолд 2 минутын дундаж хурднаас, автомат станцаар ажиглалт хийж буй тохиолдолд 10 минутын дундаж хурднаас 6м/с буюу түүнээс их гарсан хурдыг мэдээлнэ.

·         911ff- Завсрын хугацааны өрөвхийлөлт 6м/с буюу түүнээс их гарсан хурдыг мэдээлэх.

·         912ff- Өмнөх ажиглалтаас хойших хугацааны салхины дундаж их хурд.

Дээрх салхины өрөвхийлөлийн бүлгүүдийг өгөхдөө 911ff ба 912ff-р бүлгийн ялгааг сайн ойлгож өгөх хэрэгтэй. Мөн 912ff-р бүлэгт 15м/с ба түүнээс дээш салхины хурдыг мэдээлсэн бол хүчтэй салхины аюул мэдээг заавал өгөх хэрэгтэй.

2.  Цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж анхааруулга, сэрэмжлүүлэг ба урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авсан даруйд орон нутгийн удирдлага ард иргэдэд мэдээлэх, боломжтой бол орон нутгийн FM, Кабелийн телевиз, урсдаг зар ашиглан олонд түгээх, сэрэмжлүүлэх.

3.  Цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах үед Байгаль Орчны Сайдын 148-р тушаалын 4-р хавсралтын дагуу мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах арга хэмжээг авч ажиллах.

Ерөнхий инженер Г.Сэлэнгэ

Сэтгэгдэл:


òàíèëöëàà.
Бичсэн: ºðãºí (зочин) цаг: 14:18, 2014-04-09 | Холбоос | |


Энхээ
танилцлаа баярллаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:47, 2014-04-02 | Холбоос | |


Замын үүд Адьяасүрэн BLOG дээр гарч байгаа мэдээ мэдээлэл зөвлөмж анхаарулга бусад зүйлийг цаг алдалгүй үзэж байнга танилцаж байна Энэ мэдээ мэдээллийн хөтөч та бүхэндээ ажлын амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 09:03, 2014-03-31 | Холбоос | |


мэдээ мэдээлэл шаардлагатай бүх зүйлийг эндээс авч үзэж байгаа болхоор та бүхний хийж байгаа ажилд амжилт хүсье Маш их таалагдаж байна
Бичсэн: Зочин цаг: 08:59, 2014-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax