2014 ОНЫ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2013-03-20. УЦУОШАлба
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-76 тоот тушаалаар Дорноговь аймгийн УЦУОШАлбаны цаг уурын ахлах техникч Х.Оюунцэцэг, ахмад цаг уурч Ж.Хүрлээ нар БОЯамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Замын-Үүд өртөөний дарга Т.Энхбаяр БОЯамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдах шийдвэр гарчээ. Шагналыг Монгол Улсад Ус Цаг Уурын Алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээн дээр гардан авах юм байна.
Мөн ЦУОШГазрын даргын 2014 оны 03 дугаар сарын 12-н өдрийн Б/23 тоот тушаалаар Сайншанд өртөөний техникч Л.Сонинцэцэг, сүлжээний техникч Ж.Батхуяг, Б.Батболд, Дэлгэрэх өртөөний техникч Б.Баярцэцэг нар ЦУОШГазрын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнагджээ.
Мэдээлэл бичсэн Б.Энхмандал.
бичлэг
