Тус албанаас блог ажиллуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Бид үндсэн ажлынхаа хажуугаар орон нутгийн салбаруудаа нэгдсэн мэдээллээр хангах болон шуурхай хүргэх мөн та бүхний санал сэтгэгдэлийг сонсох зорилготой. Сэтгэгдэлийг уншиж үзлээ. Улаан-уул, Өргөн сумаас бусад нь юу ч бичээгүй байна. Ажил хэрэгч саналыг байнга хүлээн авах болно. Мөн сумдаас мэдээлэл оруулж болно. Бид нэвтрэх эрхийг өгнө. Одоогоор блогийг туршилтаар явуулж байгаа бөгөөд үр дүнтэй байгаа тохиолдолд хаяг авч хурдыг нэмэхээр төлөвлөж байна. Одоогоор Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах, Сайхандулаан, Иххэт сумдууд холбогдоогүй байна. Алтанширээ, Хөвсгөл холбогдоход бэлэн болсон бөгөөд төврүү холбогдож яаралтай холбуулах шаардлагатай.
2014 оныг боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулахад анхаарч ажиллана. Инженер техникийн ажилчид ч өөрсдөө биеэ дайчилж ажиллахыг үүрэг болгож байна. Ажлын байрны тодорхойлтонд тэнцээгүй цаашлаад мэдлэг чадвараа дээшлүүлж ажлын чанараа сайжруулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгууллахгүй. Одоогоор орчны хэлтсийн дарга Ш.Амарбилэг МУИС-д магистрантаар, Сайншанд станцын техникч Л.Сонинцэцэг, Дэлгэрэх станцын техникч Б.Баярцэцэг, Хөвсгөл станцын техникч Б.Мөнхцэцэг Дархан уул аймаг дахь ХААИС-д суралцаж байгаа ба мэргэшлийн сургалтанд төлөвлөгөөний дагуу инженер техникийн ажилчдыг бүрэн хамруулан ажиллаж байна.
3 сарын 20-23 өдрүүдэд 90 жилийн ойд оролцох хүмүүсийн нэрийг баталсан ба аймаг бүрт 10 квот өгсөн. Үүний дагуу ажиллаж байгаа 10 хүнийг оролцуулахаар шийдвэрлэсэн ба нэмж 10 өндөр настан оролцуулна.
Дорноговь аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ахлах техникч нарын сургалт хойшилсон ба хорио цуцлагдсан үед зохион байгуулахаар төлөвлөж байна.
4 сарын 1-ны өдрөөс ХААЦУ-ын ажиглалт эхлэнэ. Станц харуулууд ач холбогдол заавараа сайн уншиж, ажиглалтыг технологийн дагуу хийж гүйцэтгэхийг мэдэгдье. Өнгөрсөн жил энэ ажил унаж манай аймгийн дүнг ихээхэн хойш татсан гэдгийг мэдэж байгаа байх. Та бүхний ажилдаа хариуцлагагүй хандсан, технологи зөрчсөн болгонд бусдын ажил дагаж унаж байгаад дүгнэлт хийж хүн бүр ажилдаа хариуцлагатай байхыг анхааруулья.
4 сараас Хурын шим экспедиц ажиллаж эхлэх бөгөөд энэ жил хур тунадас ороогүй хуурайшилт ихтэй байгаа тул эрт эхлэхээр төлөвлөж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажил дээр ӨМӨЗО-ны Шилийн гол аймагтай хамтарч ажиллахаар болсон. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Хатанбулаг, Улаанбадрах, Алтанширээ сумдад цаг уурын автомат станц ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хаврын төлөвлөж байсан шалган туслах ажил хорио цээрийн дэглэмтэй холбоотой хойшлоод байгаа тул станц, харуулууд ажиглалтын технологийг мөрдөж ажиллахыг мэдэгдье. Тус аймгийн нутгаар 3-5 саруудад хамгийн их шороон шуургатай өдрүүд ажиглагддаг ба аюул агаар мэдээ өгөхдөө заавар дүрмээ сайн уншиж өгөхгүй бол зарим бүлгүүд өөрчлөгдсөн гэдгийг мэдэж байгаа байх. Энэ талаар зөвлөмж бичиж хүргүүлнэ.
Сар бүр орон нутгийн ажлын талаар даргын зөвлөлд хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд шаардлагтай үед утсаар зөвөлгөөг өгч байгаа тул заавал бичгээр очихыг хүлээх хэрэггүй төвөөс өгч байгаа аман зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг сануулья. Ер нь ямар зөвлөмж, мэдээлэл хэрэгтэй байгааг байнга наашаа хэлж бай.

Мэдээлэл бичсэн Н.Энхмаа
бичлэг