2014 оны 1 сарын тайлан шалгахад дараах технологийн зөрчилүүд гарсан. Цаашид уг алдааг давтахгүй байхыг дараах салбаруудад анхааруулж байна.
Чийгийн ажиглалт
Сайхандулаан харуулыг Сайншанд, Мандах станцтай 14 цагийн харьцаат чийгийг харьцуулж харахад Сайхандулаан харуул услагаа хийхгүй, технологи баримтлахгүй чийг гологдол болгосон байна. Усалгааг технологийн дагуу хугацаанд нь хий.
.jpg)
Айраг харуулын 14 цагийн чийгийг Иххэт , Дэлгэрэх станцтай харьцуулж харахад Айраг харуул услагаа хийгээгүй, технологи баримтлаагүй чийгийн гологдол болгосон байна.

Хөрсний температурын ажиглалт
Хөрсний температурын ажиглалтын цаг баримтлаж, ажиглалт хийх бүрдээ термометрын байрлалыг засаж ажиглалтыг зөв хийхэд анхаарч ажиллах.
Өргөн харуул нь 08 цагт Сайншандаас 1,7 градус Мандахаас 3,2 градусаар 20 цагт Сайншандаас 1,00 С, Мандахаас 1,30 С дулааруулж тоолсон байна.
Улаанбадрах харуулын 14 цагийн температур Хөвсгөлөөс 2,4 градус, Улаан-Уулаас 2,5 градусаар хүйтрүүлж тоолсон байна.
Сайхандулаан харуулын 20 цагийн хөрсний температур Мандахаас 2,50 С, Сайншандаас 2,70 С дулааруулж тоолсон байна.
Алтанширээ 14 цагт Айрагаас 3,20 С, Дэлгэрэхээс 1,20 С хүйтрүүлж тоолсон байна.
ТМҮХэлтэс
2014.03.10
бичлэг
