Нэвтрэх нууц үг:

2014-03-10
Мэдэгдэл

БОСайдын 1995 оны 148 тоот тушаалын 1-р хавсралтын 3.5 дахь заалт, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.5-ын 3.5.4 дэх заалтыг зөрчсөн доорхи техникч нарт энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

2014 оны 3 сарын 1-ны байдлаар Хатанбулаг харуулд хөрсний  минималь термометр, максималь термометр,  Алтанширээ харуулд хөрсний минималь термометр нийт 3 ширхэг термометрүүдийг өөрсдийн хариуцлагагүй байдал, ажиглалтын талбайд тавих хяналтыг сулруулсанаас хагалж, шинжилгээний хөтөлбөрт ажиглалт тасраад байна.

Иймээс Алтанширээ харуулын техникч Б.Эрдэнэцэцэгт 135,000 төгрөг, Хатанбулаг харуулын техникч Ч.Тэгшдэлгэрт 270,000 төгрөгийн төлбөр оногдуулж, төлбөрийг 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулахыг мэдэгдье!

Цаашид техникчийн буруутай үйл ажиллагаанаас болж багаж хэмжих хэрэгсэл гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд тухайн техникч нар хохирлыг бүрэн хариуцах болно.

  Мэдэгдэл гаргасан:

ТМҮХэлтсийн дарга Б.Энхмандал

Ерөнхий инженер Г.Сэлэнгэ

2014.03.10.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax