2014 оны 1 дүгээр сард зохиогдсон цэвэр дэвтрийн уралдааныг Албаны даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд 3 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Уралдааны шалгуур үзүүлэлтүүд хэвээрээ байна.
1 дүгээр сарын ажиглалтын материалыг шалгахад дараах анхаарах зүйлс ажиглагдлаа.
Салбарын нэр Цаашид анхаарах зүйлс Дэлгэрэх -Өөрөө бичигчийн үзэгний бичилт бүдүүн байна. Үзгийн тогтмол угааж цэвэрлэх. -Цэнддоо “г” үсгээ элементийн дагуу зөв бичихэд анхаар. -Лентны бүслүүрийг нэг загвараар хэвлэж хийвэл үзэмжтэй. Улаан-Уул -Лент их тасралттай, багажинд үзлэг үйлчилгээ хийгээгүй. -Лентний боловсруулалтыг нэгэн жигд хийх, хол өөр зайтай бичсэн байна. Лентнийг чернилээр халтартуулсан. Лент тавьсан, авсан цаг огт бичээгүй. Замын-Үүд -зарим техникч нар стандартын бус харандаагаар бичсэн. -Нэрээ дармалдаж бичихгүй. -Лентний бичилт их тасарсан. -Лентний боловсруулалт муухай, штрик хэрэглэсэн. Лентний үндсэн цагийн тэмдэглэгээг ижил хийх. -Дэвтрийн гадар нүүр, булан халтартаж урагдсан. -Шалгалтыг зөвлөж биш цэглэж шалгах ёстой. Мандах -Нармандах, Мөнхболд нэрээ гаргацтай бүрэн гүйцэд бичээрэй. -Оюунцэцэг, Мөнхболд стандартын бус зөөлөн харандаагаар бичсэн. -Өөрөө бичигчийн үзгийг угааж цэвэрлэх. Хөвсгөл -Дэвтрийн гадар, дотор, булангууд халтартсан. -Адъяа стандартын бус харандаагаар бичсэн. -Дэвтрийн гол салсан, скоч хэрэглэсэн. -Лентний боловсруулалт бичилт муухай, черниль асгаж халтартуулсан. Сайншанд -Урансугар, Батмөнх, Ганбаяр стандартын бус харандаагаар бичсэн. -Баллуур их хэрэглэсэн. -Лентний тасралт их, чернилээр халтартсан,балласан. Хатанбулаг -Стандартын бус харандаагаар бичсэн. -Бичгийн хэвдээ анхаар. Айраг -Нэр дармалаар бичсэн. Өргөн -Харандаа зөөлөн байна. Сайхандулаан -Дэвтрийн боловсруулалт алдаатай. Улаанбадрах -Бичиг их том байна. Иххэт -Бичгийн хэвд анхаар. -Үүлний нэрний бичилтэнд анхаар. Алтанширээ -Дэвтрийн боловсруулалтанд анхаар.
Тиймээс салбарууд тэмцээндээ цаашид илүү идэвхитэй оролцоорой.
ТМҮХэлтэс
2014.03.10
бичлэг
