Нэвтрэх нууц үг:

2014-03-10
Удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

Удирдах ажилтны зөвлөлгөөн Улаанбаатар хотод УЦУОШГазарт 2014 оны 2 сарын 21-ны өдөр зохион байгуулагдаж Дорноговь аймгийн УЦУОШАлбаны дарга Н.Энхмаа оролцоод ирлээ. Тус зөвлөгөөнд 2013 онд хийсэн ажлаа дүгнэж 2014 оны гэрээ, төлөвлөгөөгөө батлуулаад ирлээ.

Мөн 2013 оны тэргүүний өртөө, салбаруудаа тодрууллаа

2013 оны Ус цаг уур орчны шинжилгээний ажлын дүнгээрээ:

·         1-р байрт Хөвсгөл аймгийн УЦУОШАлба

·         2-р байрт Сэлэнгэ аймгийн УЦУОШАлба

·         3-р байрт Улаанбаатар хотын УЦУОШАлба

Цаг уурын шинжилгээ, мэдээллийн ажлаараа “Тэргүүний өртөө”-өөр:

·         Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” өртөө,

·         Өвөрхангай аймгийн “Богд” өртөө,

·         Хэнтий аймгийн “Хэрлэн баян” өртөө

Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Тэргүүний экспедици”-ээр:

·         Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ бороо”

·         Хэнтий аймгийн “Хэрлэн бороо”

Тэргүүний лаборатораар:

·         Хөвсгөл аймгийн байгаль орчны лаборатори

·         Ховд аймгийн байгаль орчны лаборатори

Цаг уурын тэргүүний харуулаар:

·         Сухбаатар аймгийн “Сүхбаатар”

·         Сэлэнгэ аймгийн “Зүүн бүрэн”

·         Өвөрхангай аймгийн “Уянга”

·         Өмнөговь аймгийн “Баян-Овоо”

Усны тэргүүний харуулаар:

·         Баян-Өлгийн аймгийн “Ховд-Баяннуур”

·         Дархан-Уул аймгийн “Хүйтэн-Шарын гол”

·         Увс аймгийн “Түргэн-Шинэ түргэн”

·         Улаанбаатар хотын “Туул-Улаанбаатар”

тус тус шалгарсан байна.

2013 оны шинжилгээний ажлын дүнгээр нь нийт аймгуудыг жагсаахад манай аймаг 14-р байрт орлоо.

2013 оны албадын нэгдсэн дүн
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax