Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч чангарч хүйтрэх нөхцөлтэй, нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа учир агаарт агуулагдах чийгийн агууламж өндөр байх нөхцөл бүрдэж байна. Иймд чийгийн агууламж өндөр байгаа, цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан цан, үрэн цан, талст цан, хялмаа зэрэг үзэгдлүүд ажиглагдах нөхцөл бүрдэж байгаа тул уг үзэгдлүүдийн үүсэх нөхцөл, онцлогийг сайн унших, /14-р зааврын 61-90-р хуудас/, үзэгдлүүдийг мэдээнд хэрхэн кодолж өгөх, шуурхай мэдээнд алдаагүй өгөх талаар сайн судлах шаардлагатай байна. Мөн дээрх үзэгдлүүдийг цастай андуурч өгөхгүй байх тал дээр станцын дарга нар техникчиддээ сайн сануулах хэрэгтэй. Ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байвал ахлахууд болон, инженерүүдтэй шуурхай холбогдож лавлаж асуугаарай.