Нэвтрэх нууц үг:

2015-12-28
Станц, харуул ажлын тайлан ирүүлэх, дүгнэх тухай


Цаг уурын салбараас шинжилгээний ажлын  ажиглалтын чанарыг дээшлүүлэхэд          станц, харуул бүр   зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнгийн талаар  ажлын тайлан бичиж ирүүлэх зөвлөмжийг  хүргүүлж байна.

Зорилго:

1.      Ажиглалтын чанарын сайжруулах

2.      Техникч бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх

3.      Мэргэжлийн арга зүйгээр хангах арга хэмжээг төлөвлөх

Тайланг дараахь үзүүлэлтийн дагуу бичнэ. Үүнд:

1.    Ажиглалтын чанарыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ямар ажил явуулсан, түүний үр дүнгийн талаар / Сургалт, уралдаан, мөн  техникч бүр мэдлэг чадвараа дээшлүүлж  алдаагаа багасгах талаар  ямар арга хэмжээ авч байгаа талаар/

2.    Станцын техникч нарын өдөр тутмын үнэлгээг илэрсэн алдаагаар ажиглалтын чанарыг  гаргаж ирүүлэх.

·         Өдөр тутмын ээлжийн техникчийн  гаргасан алдааг /ажиглалтын, мэдээ зохиолтын /  сараар нэгтгэж ,  хавсралтаар  ирүүлэх  Жн:

Техникчийн нэр

Ээлжинд гарсан хугацаа

Техникчийн илрүүлсэн алдаа

Шалгасан техникчийн гарын үсэг

Ахлах техникчийн илрүүлсэн алдаа

Ахлах техникчийн гарын үсэг

Үнэл гээ

Ээлжийн техникчийн гарын үсэг

Э.Ононцэцэг

1-5  8

Орон шуурганы эрч хүч буруу тодорхойлсон -1

Э.Ганбаяр

Шивэлтэнд 12-р блогд цасны шинж буруу-1

Д.Урансугар

98,0

Ононцэцэг

1-6  16

 

 

 

 

 

 

 1-9  8

 

 

 

 

 

 

 1-10 16

 

 

 

 

 

 

 

·         Станцын ахлах техникч өдөр бүр техникч нарын ажлыг шалгаад тухай бүрд нь энэ хүснэгтийг хөтлөж байх

·         Цаг уурын шинжилгээний ажлыг дүгнэх журмын дагуу оноог хасаж дүгнэх

3.    Автомат станцын хэвийн үйл ажиллагаа тасалдсан шалтгаан, тоног төхөөрөмжийн гэмтэл хэнээс, юунаас болж гарсан талаар,  харуулын хувьд багаж, хэмжих хэрэгслийн тасарсан шалтгааныг тодорхой сар, өдөр, хугацаатай бичсэн байх

Дүгнэх  

1.      Сар бүрийн ирүүлсэн тайланг шалгаад 100 хувиас оноог хасаж тооцох                    ба  цаашид анхаарах талаар зөвлөмж хүргүүлэх  болно Тайланг үнэлэхдээ:

-       Тайланг   журмын  дагуу бичсэн эсэх    1-10 хувь

-       Зохион байгуулалтын  ажил, түүний үр дүнг харгалзаж 1-10 хувь

-       Ажиглалтын чанар өмнөх сараас буурсан бол  хувь тутам 3 хувь

-       Автомат станцын хэвийн үйл ажиллагааг хангаагүй, техникчийн буруугаас тоног төхөөрөмж, багаж хэмжих хэрэгсэлийн гэмтэл гарсан бол  10 хувь

-       Үүрэг даалгаварыг хугацаанд  нь  биелүүлээгүй хоног тутам  1 хувь

/ үүлний зураг авах, бусад өдөр тутамд станцын дарга, техникч нарт өгсөн үүрэг даалгаварын биелэлт хамаарна/

-       Зөвлөмж, хариу зааварчилгааг мөрдлөг болгож  ажиллаагүй, өмнөх сарын алдаа давтагдсан бол  алдаа тус бүр 1 хувь хасна.

-       Гэнэтийн шалгалтаар ажлын байр эзэнгүй орхих, технологи мөрдөөгүй бол 10 хувь

2.      Техникч нарын өдөр тутмын ажиглалтын үнэлгээгээр улиралд дүнг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана

Жич: Тайланд дээрхи үзүүлэлтээс гадна сум орон нутгийн арга хэмжээнд оролцсон талаар,   бусад ажлын талаар бичиж болно.

Ажлын тайланг сар бүр бичиж  ирүүлэх ба үнэлгээг  хариу зааварчилгаатай хамт явуулна. 

Алдааны хүснэгтэнд ажилласан, шалгасан гарын үсгийг өөрийн биеэр зурж баталгаажуулсан байна.

 

Уур амьсгалын инженер   Л.Цэцэгдэлгэр

  

2015.12.21

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax