Нэвтрэх нууц үг:

2016-10-25
Зөвлөмж

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ЦАГ УУРЫН ХЭЛТЭС

 

2016 оны  10-р сарын 25-ны өдөр             № 05

 

Цасан бүрхүүлийн ажиглалтын зөвлөмж -2

Цасан бүрхүүлийн ажиглалтаар өмнөх жилд илэрсэн алдаанд дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Алдаанаас үзэхэд ажиглалтын заавар, зөвлөмжийг мөрдлөг болгоогүй, станцын 5 техникч өмнөх техникчийн буруу хийсэн ажиглалтыг илрүүлдэггүй үргэлжлүүлээд ажиглаад байгаа дутагдал байсаар байна. Доорхи алдааг  цаашид дахин давтахгүй байхыг техникч бүр анхаарч, заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах  

1.      Цасан бүрхүүлийн зузааны нийлбэр 110 байхад дундаж зузаан 1 см байна  Станцын дарга шалгалтыг сайн  хийж байх

2.      Цасны хээрийн хэмжилтээр  100 нүдийг бөглөхдөө 1 см хүрээгүй өндөрийг 0 гэж бичнэ, цасгүй байгаа цэгийг онгорхой үлдээгээд   хүснэгтийн дор                           “Хамгийн нимгэн” –нд “0” гэж бичнэ. 

3.      Дундаж зузааныг гаргахдаа зузааны бүх нийлбэрийг хэмжсэн бүх цэгийн тоо /цасгүй цэгийг оролцуулан/-нд хуваана.  

 

 

Цас орох үед салхи 8 м/с түүнээс дээш байвал орон шуурга гэж ажиглана. Цас, орон шуурганы үзэгдлийн тэмдэглэгээг  орон шуургаар ажиглаж байгаа тохиолдолд хамт тэмдэглэнэ.  Агаарын температур нэмэх градустай үед цас ороход нойтон цасаар ажиглаж АК-01 коодын 68-69 –өөр коодлоно.

 

1.       Үзэгдэл сүүлийн 1 цагт эхлээд дууссан тохиолдолд тухайн хугацааны WW-д давхардуулан коодлохгүй, харин хугацаанаас хамаарч дараагийн хугацааны W-д коодлоно.

2.      Хээрийн цасны хэмжилтээр цасны нягт хэмжээд дээрхи хүснэгтийн адил бүрэн гүйцэт бөглөж ирүүлэхэд анхаарах

              Цасан бүрхүүл тогтсон үеэс АК-01 коодоор 4-р бүлгийн Е буюу газрын гадаргын цас, мөсний байдал түүний шинжийг тодорхойлохдоо  цасан бүрхэцийн шинж  мөс, хайлмагтсан , бутарсан хуурай  хунгарлаж хөрлөсөн байна уу гэдэг шинжээр коодлоно.

 14-р зааварын хуучин буюу хайлмагтсан гэж тодорхойлсон нь хуучин, хайлмагтсан гэж 2 шинжийг тодорхойлоод байгаа. Өөрөөр хэлбэл тухайн бүрхэц хуучин эсвэл хайлмагтсан тохиолдолд л 1-4 коодоор ЦД-1 дэвтэрт хөрсний гадарга тодорхойлж байна.   АК-01 коодоор хуучин гэдгээр хамаарч коодлохгүй, зөвхөн тухайн цасны байдал ямар шинжтэй байгааг л дээр хүснэгтийн дагуу коодлоно.                                  

            Өмнөх жилүүдийн ажиглалтаас харахад өдөр тутмын ажиглалтыг бодит байдал дээр  харж хийдэггүй /техникч буруу хийсэн бол алдаа давтагдаад байх/ , станцын дарга нар хяналт тавьдаггүй, тухайн техникч ажиглалтыг хийгээгүй дэвтэр хүснэгтийг дараагийн техникч нөхсөн зэрэг зөрчил дутагдал гарч байсанд анхаарч ажиллах хэрэгтэй.

 

Зөвлөмж бэлтгэсэн: Ахлах техникч Л.Цэцэгдэлгэр

Хянасан: Инженер А.Маралмаа

2016.10.25

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax