Нэвтрэх нууц үг:

2016-10-17
Зөвлөмж
 Хүйтний улирлын ажиглалтын зөвлөмж

Хүйтний улирлын ажиглалт эхэлж байгаатай холбогдуулж дараах зөвлөмжийн дагуу ажиглалтын заавраа мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Нэг. Агаарын температур

Агаарын температурыг -36.0°С хүртэл хуурай термометрээр хэмжинэ. Агаарын температур -36.0°С ба түүнээс хүйтэн үед хуурай термометрийн тоололтыг спиртэн термометрээр орлуулж хуурай термометрийн тоололт бичдэг нүдэнд бичнэ. Үүний тулд бүхээгт агаарын температур -15.0°С болох үед спиртэн термометрийг хуурай термометртэй зэрэгцээ босоогоор байрлуулна.

 Агаарын температур -20,0°С болсон үеээс эхлэн спиртэн термометрийг хуурай термометртэй хамт тоолно. Тоололтыг ЦД-1 дэвтэрийн нойтон термометрийн заалт нүдэнд бичиж тоололтын баруун дээд талд “сп” гэсэн тэмдэг тавина. Хэрэв өртөө, харуулд спиртэн термометр байхгүй бол уг тоололтыг минималь термометрийн спиртийн заалтаар авч болно.

Хоёр. Агаарын чийгшил

Нойтон термометрийн заалт 0°С-аас доош /тогтвортой/ орсон үед аягатай усыг хөлдөхөөс хамгаалан бүхээгнээс өртөөнд оруулж байх бөгөөд доод уяаг чангалж, батистыг нойтон термометрийн нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрна.

Усалгаа хийхдээ савтай усаа өргөн нойтон термометрийн нөөцлүүрийг далд ортол усанд дүрж, заалт нь өссөөр өөрчлөгдөхгүй болох, харин батист хөлдсөн бол мөс бүрэн хайлж дуусах хүртэл барьж услана.

Агаарын температур 0°С болсон үеээс эхлэн ажиглагч нойтон термометрээр тоололт авсны дараа батистын ус ямар төлөв байдалд байгаа /ус, мөс/-г тодорхойлно.

Хэрэв батист дээр хэт хөрсөн ус байсан бол түүнд хатуу зүйл /харандааны бал/-ийг хүргэхэд хөлддөг. Энэ тохиолдолд нойтон термометрийн заалт өснө, харин ус хөлдөж дуусахад буурч эхэлдэг. Батист дээр мөс байвал түүнд хатуу зүйл /харандааны бал/-аар хүрэхэд нойтон термометрийн заалт өөрчлөгдөхгүй.

Гурав. Хөрсний температур хөрсний гадаргын байдал

Ажиглалтын өмнө талбайг эргэх үедээ хөрсний гадаргын термометрүүд /хөрсний мэдрүүр/-ийн байрлал алдагдсан, гэмтсэн эсэхэд шалгалт хийнэ. Хэрэв термометрүүдийн шилэн бүрхүүл дээр шороо тоос, цан, хяруу, борооны дусал зэрэг зүйл тогтсон байвал уг термометрийг байрнаас нь хөдөлгөхгүйгээр ажиглалт хийхээс 20 минутийг өмнө цэвэр, хуурай алчуураар зөөлөн арчина, харин арилахгүй байх, байрлал нь хөдөлсөн зэрэгт термометрүүдийг авч сайтар цэвэрлэж дахин зөв байрлуулна.

Цас орсон ба цасан шуурга шуурсны дараа термометрүүд цасанд булагдсан байвал түүнийг болгоомжтой гаргаж  цасны гадарга дээр байрлуулна.  Хэрэв ажиглалтын хугацаанд цасан шуурга шуурах буюу цас орж байвал хэмжилт хийхээс 10 минутын өмнө термометрүүдийн байрлалыг шалгаж, цасны гадарга дээр байрлуулсны дараа тоололт авна. Өдрийн цагт агаарын температур -3,0°С буюу түүнээс дулаарахад цасны гадарга хайлмагтаж эхэлдэг учраас термометрүүдийн байрлалыг хэмжилт хийхээс 10 минутын өмнө дахин шалгаж, засч байрлуулан хэмжилт хийнэ.

Хөрсний термометрүүдийн доорх цас хайлж, тарлантсан бол термометрүүдийг цасны гадарга дээр зөөж байрлуулна. Хүйтний улиралд хөрс буюу цасны гадарга дээр -36,0°С болоход ердийн ба максималь термометрүүдийг хурааж ЦД-3 дэвтэрт тэмдэглэнэ. Хөрсний /цасны/ гадарга дээр -36,0°С болсон үеэс зөвхөн минималь термометрийн спирт ба голонцогийн тоололт авна.

Хөрсний гадаргын байдал

Газрын гадаргын байдлын ажиглалтыг жилийн хүйтний улиралд /намар газрын гадарга дээр цасан бүрхүүл тогтсон өдрөөс эхлэн хавар хөрсний термометр байрлуулсан талбайн цас бүрэн хайлах хүртэл/ харагдаж байгаа орчны гадаргын байдлаар хийнэ.

Цас ороод цасны бүрхэц, өндөр багассаж хуучирсан үед хуучин цас гэж тодорхойлох. Өмнөх жилийн ажиглалтаас харахад сарын турш хуурай шинэ цасаар тодорхойлоод байсанд анхаарах.

Цасан бүрхүүлтэй үед хөрсний гадарга ЦД-5 дэвтэрт тодорхойлсон бүрхэцтэй уялдаж байх. Жишээ нь: ЦД-5 дэвтэрт бүрхэц 6 баллаар ажиглаад хөрсний гадарга дээр цас 5 гэж буруу, яагаад гэвэл цас 5 гэж тодорхойлсон нь хуурай цас тэн хагас буюу 5 баллаас бага, гэтэл ЦД-5 дэвтэр 6 баллын бүрхэцтэй гэж тодорхойлсонтой уялдахгүй байгаа биз дээ.

Мөн хуурай цас 5-аар буюу тэн хагасаас багаар  тодорхойлж байгаад цас хуучрахад  цас-2 буюу тэн хагасаас их гэж уялдаагүй тодорхойлдог. Тийм учраас нүдэн баримжаагаар тодорхойлсон бүрхэцээ 14-р зааварын 61-р хуудасны хүснэгт 2,12-р хүснэгтээс  харж зөв тодорхойлох хэрэгтэй.

Дөрөв. Цасан бүрхүүлийн ажиглалт

14-р зааврын 76-85-р хуудаснаас “Цасан бүрхүүл”  бүлгийг уншиж мөрдөх

Өртөө, харуул ажиглалтын талбайд цасны байнгын хэмжүүрийн шонг байрлуулж, цасны жингийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бэлтгэх

ЦД-5 дэвтрийн өдөр бүрийн цасны бүрхэцийн шинжийг 77-р хуудасны хүснэгтийн дагуу тодорхойлох. Жишээ нь:  Тухайн өдрийн 6 баллын цас жигд бүрхэцтэй бол нүцгэн газартай, газаргүйг тодруулж бичиж байх

Цасны бүрхэц 5 балл буюу түүнээс дээш үед 10,20,30,31-ны өдрийн хээрийн цасны хэмжилт хийгдэнэ.

Цасны бүрхэцийн шинжийг хөрсний гадаргын байдалтай уялдуулж ажиглах

Тав. Цасан бүрхүүлийн ажиглалтын нэмэлт бүлэг

929SS'g – Тухайн ажиглалтын хугацаанд буюу ажиглалтын хугацааны хооронд цас орж байгаа эсэхийг тогтоох боломжгүй онцгой хүчтэй цасан шуургатай үед өгнө.

            S'g – Цасан шуурганы өөрчлөлт.

 

930RR -  12 цаг буюу түүнээс бага хугацаанд бороо, нойтон цас 15 мм, цас 5 мм-ээс их орсон тохиолдолд өгнө.

931ss- шинэ орсон цасны зузаан, ss шинэ орсон цасны зузаан см-ээр. Энэ бүлгийг цас орж байхад болон зогссоны дараах үндсэн хугацаа /08,20 цаг/-нд өгнө.

4ЕSSS -  Өртөөний эргэн тойрны /харагдах орчны/ аравны нэгээс их хэсэг цас мөстэй болсон үеэс энэ бүлгийг 08 цагт өгнө.

Е-газрын гадаргыг бүрхсэн цас, мөсний байдал ба түүний шинж  /АК-01 коодын 24-р хуудасны 0975 хүснэгтээс цасны шинжийг коодлох/

SSS-цасны зузаан  /Ак-01 коодын 29-р хуудасны 3889 хүснэгтээр коодлох/

960ww -  7wwW W бүлгийн ww – д ажиглалтын хугацааны  буюу өмнөх 1 цагийн дотор болсон  цаг уурын үзэгдэл.  4677 хүснэгтээс харна. Орон шуурга ажиглаад WW цасаар коодлоод 960 нэмэлт бүлгээр шуургыг коодлох

Зургаа. Цаг агаарын үзэгдэл

Нойтон цас- Агаарын температур 0 градусаас дээш үед цас / шуурахгүйгээр/ орвол нойтон цас гэж ажиглаад аюул мэдээ өгнө.  Хэрвээ цас ороод шуурч байвал  орон шуурга гэж ажиглах

Орон болон цасан шуурганы эрч хүчийг алсын барааны харагдалтаар 14-р зааварын  94-р хуудаснаас харж тодорхойлох

Орон, цасан шуургатай үед үүлний байдлыг тодорхойлох боломжгүй үед дэвтэрт тэмдэглэх талаар 14-р зааварын 113-р хуудаснаас унших

Цас ороод шуурч байвал ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдлийн хүснэгтэд орон шуурганы тэмдгийн зэрэгцээгээр орж байгаа цасны тэмдгийг тавина. Жишээг 14-р зааварын 96-р  хуудасны хүснэгтээс харах

Цасан болон орон шуурга ажиглагдсаны дараа будангаар ажигласан байсан. Энэ тохиолдолд  будангаар биш цасан униар гэдэг үзэгдлийг ажиглаж байх . /14-р зааврын 93 хуудас/

Цасан униар:  Гол төлөв цасан  шуурганы дараа агаарт цасны эгэл  хэсгүүд тогтож, хөвөн агаарыг булингартуулах үзэгдэл юм.  Цасан униартай үед  алсын барааны харагдалт 50 м хүртэл муудах явдал байдаг. /Үзэгдлийн тэмдэглэгээг заавараас харах/

 

Зөвлөмж гаргасан: Цаг уурын хэлтэс

 

2016 он

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax