Нэвтрэх нууц үг:

2016-02-22
Климат мэдээний 1-р сарын хариу зааварчилгаа

Сайншанд, Замын-Үүд станцууд 10 хоног ба сард,  Мандах, Хөвсгөл  станцууд сард 1 удаа климат кодоор шуурхай мэдээг боловсруулж олон улсын солилцоонд гаргадаг. Сар болон 10 хоногийн CLIMAT мэдээг боловсруулахдаа бүтцийн болон/орон дутуу өгөх/ утгын алдаанд /агаарын МАХ, MIN утгыг зөрүүлж өгөх гэх мэт/ түгээмэл дараах төрлийн алдааг гаргаж байна.

1.      Агаарын их, бага, дундаж температурын утгыг зөрүүлж өгөх. Дундажлахдаа алдаатай бодож байна. Өмнөх өгсөн зааврыг дахиж сайн харах. Климат кодын заавар, хичээлүүдээ сайн харах

2.      Хур тунадасны бүлгийг өгөхдөө зөрүүлж өгч байна. Тухайн сард орсон хур тунадасны утгыг аравны хувиар нарийвчлан өгөх. Жишээ: тухайн сард 1,0 хур тунадас орсон гэж үзвэл 60001/00 биш 60010/00 гэж өгөх.

3.      Тухайн сард ажиглагдсан цасан бүрхүүлийн зузааныг маш их зөрүүлж өгч байна. Жишээ: Тухайн сард танай суманд 31 хоног нь 0см-ээс их цасан бүрхүүлтэй байсан бөгөөд 20 өдөр нь 1см-ээс их цасан бүрхүүлтэй гэж үзвэл 333-н 6-р хэсэгт 63120 /энд 31-нь нийт 0см-ээс их цасан бүрхүүлтэй хоногийн тоо, 20-нь 1см-ээс их цасан бүрхүүлтэй хоногийн тоо юм./ гэж кодлоно.

4.      Кодын 444-р хэсэгт тухайн сард аль нэг элементийн их бага утга нь ганц өдөр ажигдагсан бол тухайн хоногоо өгнө. Хэрэв 1-ээс олон өдөр ажиглагсан бол эхний ажиглагдсан өдөр дээрээ 50-г нэмж кодлоно. Жишээ: салхины их хурд 5, 12,14,16,18-нд өдрүүдэд 14м/с хүрсэн гэж үзвэл 5114055 гэж кодлоно. /кодын зааврыг бүрэн унших/

                        Untitled(2)

                        Untitled(3)

                        Untitled(5)

                        Untitled(6)



Мэдээ дүгнэсэн инженер Г.Сэлэнгэ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax