Үүлний зураг авч явуулах талаар зарим санамж
Үүнд:
1. Зураг авч явуулахдаа фокус тааруулаагүй, гар нь хөдөлсөн, шон, мод, барилга, хүн оруулсан, ... зэргээс шаардлага хангахгүй зураг олон иржээ.
· Үүлний зургийг татуулж, томруулж авсанаас харагдах байдал нь хэт өөрчлөгдөн, үүлний бүтэц шал өөр харагдах болсон байна.
· Нэг үүлийг татаж нэг, алсаас нэг, хэсэг хэсгээр нь нэг гэх мэт олон зураг болгож авсан байна.
· Өнгөрсөн үеийн, зориулалтын бус, өөрийн бус зураг байна.
2. Технологийн алдаа олон гагасан байна.
· Үүлний нэр буруу /хэлбэр, дүрс, төрлийн аль нэг эсвэл бүгд/.
· Нэгэнт л зураг дотор олон үүл байгаа бол бүгдийн нь нэрийг бич.
· 0,5 баллаас бага үүлний зургийг авч, нэрийг бичиж хэрэггүй. Мөн үүлний зах, нэгээхэн хэсэгт нэр өгч, тасалж зураг авч хэрэггүй болно
3. Анхаарах зүйлс:
· Үүлний зургийг татуулж авч болохгүй.
· Нэг үүлийг хэсэгчилэн олон зураг аваад хэрэггүй. Ажиглагчид харагдах байдлаар нь л зургийг авч ирүүлэнэ үү.
· Байшин, барилга, шон, кабель, уул, ус аль болох бага оруул.
· Хүний дүрс, гар хөл ... хэсэг оруулж болохгүй.
· Зохиомол зураг ирүүлэх шаардлагагүй. Зөвхөн бодит ажиглалт байна.
· XIV зааврын дагуу үүлээ үнэн зөв нэрлэж ирүүл.
· Өөрөө авсан, дахин давтагдахгүй, хуучин зураг тоонд оруулахгүй 1-5 ширхэгийг ирүүлж болно.Тийм зураг байгаа бол?
Атласны зориулалтын зураг байх учраас тухайн үүлний хэлбэр, дүрс, төрөл харагдаж байхаар зургийг авч, тайлбарыг ямар процесстой, үзэгдэлтэй холбоотой, гарал үүсэл, хөгжил, хувьсал юу болохыг бичин хамт ирүүлбэл сайн.
Өөрсдөдөө зориулан хамт ажиглагдах байдлыг харуулсан зураг авч бай.
Үүлний шилжилт, хувьсал, өөрчлөгдөх байдлыг харуулсан зураг авч бай.
Үүлний зурагт нэр өгөх. Ac lent 20151203, As neb trans 20151201 гэх мэт.Cifeb, Cs neb, Cu hum, fr, гэх мэт.
Шилжилтийн үүлийг зааврын дагуу Ac und (floc) гэх мэт бичнэ.
Ахлах мэргэжилтэн Ч.Пунцагдорж. 2015.12.02. 16.20.