Нэвтрэх нууц үг:

2015-11-25
2015 оны 12-р сарын урьдчилсан мэдээ

Дорноговь аймгийн нутгаар. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. (1 дугаар зураг)

Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин сарын эх болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Энэ сард, Хатанбулаг, Хөвсгөл, Замын-Үүд, Улаанбадрах сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(2 дүгээр зураг).


Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар,  гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлч,  хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с, түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

 2016 оны 01-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

  Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 11-16 градус хүйтэн буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax