Анхааруулга
11- сарын 2-10 хоногийн хээрийн цасны хэмжилтээр Дэлгэрэх станц, Иххэт, Сайхандулаан, Айраг харуул цасны нягтыг буруу тодорхойлж, шуурхай мэдээнд өгсөн байна.
Цасны жингийн хуваарыг буруу авсан байна. 0 зурааснаас эхлээд богино зураасыг 1,2,3 гэх мэт бүхлээр, 1 гэсэн урт зураасанд хүрвэл 10 гэж, дараагийн богино зурааснаас 11,12,13 гэх мэтээр тоололт авч 2 гэсэн урт зураас хүрвэл 20 гэх мэтчилэн цааш тоолно. Жингийн хуваарыг ямагт бүхэл тоогоор авна. Салбаруудад 2-10 хоногийн мэдээгээр гаргасан алдаа нь жингийн хуваарыг бутархайгаар авч буруу бодсон байна.
Цасны жингийн хуваарыг тоолоод 5-аар үржүүлэхгүй, хураангуйлсан шууд орлуулж бодох томъёо юм. Нягт гаргах томъёогоор бодно.
Цаг уурын хэлтэс
бичлэг
