Нэвтрэх нууц үг:

2015-11-20
Хээрийн цасны хэмжилт хийх зөвлөмж
 Хээрийн цасны хэмжилт

Хээрийн цасны хэмжилтийг газар орны янз бүрийн хэсгийг /ой, мод, тал нуга, гүвээ, уул, хөндийн гэх мэт/ хамааруулан хийнэ.

Хээрийн цасны хэмжилтээр дараах үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Үүнд:

1.    Цасан бүрхүүлийн бүрхэц

2.    Цасны зузаан

3.    Цасны нягт

4.    Мөсөн хальсны тархац, зузаан

5.    Цасны нөөц ус

6.    Цасан доорхи хөрсний гадаргын байдал

Хээрийн цасны хэмжилтийн талбай нь 2000м урт шулуун зурвас байна.     Цасны зузааныг 20м тутамд буюу /бүгд 100 цэгт/, цасны нягтыг 200 м тутамд буюу /бүгд 10 цэгт/ тодорхойлно. Зөвхөн 200 м тутам хэмжээд 10 дахь цэг дээрээ л цасны зузаан 5 см байвал  нягтыг тодорхойлно. 5 см хүрэхгүй бол нягт тодорхойлохгүй.

Хэрэв цас хэмжилтийн шугам  гуу жалга дайрч гарахад хүрвэл тэдгээрийн өргөн нь хэмжилтийн шугмын уртад хамаарагдахгүй дээр уг гуу жалганд хэмжит хийхгүй.

Хээрийн цасны хэмжилтийг 10 хоног бүрийн эцсийн өдөр 10,20,30,31 хийнэ.

Цасан бүрхүүлийн хээрийн хэмжилтийг харагдаж байгаа орчны тал нь / 5 балл ба түүнээс  их/ цасаар хучигдсан үеэс эхэлж хийх ба цасны хэмжилт хийх өдөр цасан шуурга буюу хүчтэй цас орж байвал дараагийн өдөр ажиглалтыг хийж “тайлбарт”-т тодорхой бичнэ.

Хээрийн цасны хэмжилтийг өглөө эрт эхлэн, үдээс өмнө цас хайлмагтахаас өмнө дуусгайх хэрэгтэй. Хээрийн цасны хэмжилтийн ажилд зөөврийн рейк, цасны жинг хэрэглэнэ. Цасны зузааныг тодорхойлохдоо зөөврийн рейкийг эгц босоо барьж, тоолол авах ба аль нэг цэгт цасгүй буюу мөсөн хальстай байвал  дэвтрийн зохих хүснэгтийг онгорхой орхино.

Цасны зузааныг бичих хүснэгтийн нийлбэр хэд хэд нь онгорхой бол /цас байхгүй/ цасны хамнийн бага гэдэгт “0” гэж бичнэ.  Цасны дундаж зузааныг гаргахдаа бүх нийлбэрийг хэмжсэн бүх цэгийн тоонд /цасгүй цэгийг оролцуулан/ хуваана.  Цасны дундаж нягтыг тооцохдоо хэмжигдсэн нягтуудын нийлбэрийг тохиолдлын тоонд хувааж, зуутын оронгоор тодорхойлно.             Цасны хэмжилтийн талбайн бүрхэцийн зэргийг цасны өндөр хэмжсэн цэгээр гаргадаг. Тэгэхдээ цасны зузаан хэмжсэн цэгүүдийн тоог хэмжилт хийвэл зохих бүх цэгийн тоо /100/-д хувааж, 10-аар үржүүлэн бүхэлтгэнэ. Энэ нь хэмжилт хийсэн цэгийн тоог 10-т хувааж, хариуг бүхэлтгэхтэй адил болно. Жишээ нь бүх хэмжвэл зохих цэг 100 байдаг, үүнээс цасны зузаан хэмжсэн цэг 87 бол уг талбайн цасны өндөр хэмжсэн цэгээр тооцсон бүрхэцийн зэрэг нь 87/100*10=8.7 эсвэл 87/10=8.7 буюу 9 балл гэсэн үг юм.

 

Цасны жин

 

Цасны нягтыг хэмжихэд зориулагдсан.  Иж бүрдэлдээ тагтай цлиндр сав буюу бортог, жин, хүрз зэргээс бүрдэнэ.

Ажиглалт хийх.  Ажиглалт хийхийн өмнө жингийн “0”-ийн хуваарийг шалгана. Хоосон цлиндрээ дүүжлээд “0” хуваарь дээр тохирч байх ёстой. Хуваарь нь өөрчлөгдсөн байвал жингийн ачааг хөдөлгөж, “0” хуваарийг тэр тоололтоор авна.

Хээрийн ажиглалтын 200м тутамд буюу 10 цэг дээр 5см ба түүнээс дээш цастай үед цасны зузааныг хэмжихдээ цлиндрийнхээ шүдтэй талаар нь цасанд шигтгэсний дараа гаднах хувиараар цасны зузааныг тоолно. Хажуугийн цасыг хүрзээр зайлуулж, хүрзээ цлиндрийн амсар доогуур шургуулан цлиндрийг дээш харуулан эргүүлж авна. Цасны зузааны  тоололтоо    ЦД-5    дэвтэрийн цасан бүрхүүлийн нягт тодорхойлох хүснэгтийн “бортогны хуваар /h/  хүснэгтэд бичнэ. Эхний 200м –т буюу 1 дэх цэг дээр  нягт тодорхойлсон бол энэ хүснэгтийн 1дэх хүснэгтэнд,  4 дэх 200м буюу 4 дэх цэг дээр нягт тодорхойлсон бол энэхүү хүснэгтийн 4 дэх нүдэнд гэх мэт бичнэ.

            Цастай цлиндр саваа жиндээ дүүжлэн, нүдний харааны түвшинд аваачиж тоололтоо авч “Жигнүүрийн хуваарь /m/” гэсэн нүдэнд бичнэ. 

            Хавар цас хайлж байх үед цасан доогуур устай байвал цасны дээжийг зөвхөн усны түвшин хүртэл авна. Үүний дараа усны гүнийг хэмжиж, хажууд нь ус гэж бичнэ.

            Нягтыг  /d см/ цасны жинг эзлэхүүнд хувааснаар гаргана.Цасны жингийн шугамын нэгж хуваарь  5 грамм болох учраас цасны жин нь 5 болно.Өөрөөр хэлбэл цасны нягтыг d=5m  =     m

                                                                                                                                                  50h   10h болно.  / жингийн хуваарь гэсэн нүдэнд жингийн хуваарийн тоогоо 5-аар үржүүлэхгүй шууд бичнэ./

            Нягтыг гаргахдаа:  d= m        томъёогоор  бодно. 10 нь цасны нягт бол жингийн шугмын

                                                 10.h    

тоололтыг 10 дахин ихэсгэсэн өндөрт хуваасантай тэнцэнэ.  Жишээ нь: Бортогны хуваарь /h/ 26см, жингийн хуваарь /m/ 59 гр бол     d=    59  =   0.227 буюу 0.23 гэж зууны оронтой гаргана.

                                                                                                           10.26

Хээрийн хэмжилт хийж цасны нягт тодорхойлсон тухай бүрд цасны нөөц ус тооцно.        Нөөц ус нь 10*hd томъёогоор бодож, усны нөөцийг гаргана.   h – цасны дундаж зузаан. d – цасны дундаж нягт. 

Хээрийн цасны хэмжилтийн жишээ болгож дэвтрийн хэсгээс дараах байдлаар орууллаа. Доорх зааврын дагуу бодолтоо хийвэл амар хялбар байх болно.

 

Цасан бүрхүүлийн зузаан (см)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

Дүн

00

5

6

5

6

6

5

6

4

5

8

56

10

1

3

4

2

4

5

6

4

5

6

40

20

2

2

3

4

5

5

7

4

5

6

43

30

1

1

1

3

2

3

6

5

7

5

34

40

1

3

2

1

3

4

2

3

4

4

27

50

3

2

2

4

5

5

3

5

5

7

41

60

3

2

1

2

3

4

5

6

4

5

35

70

 

1

2

2

3

5

6

5

4

6

34

80

2

0

2

2

0

3

3

4

3

4

23

90

0

2

2

3

4

3

5

4

5

5

33

Дүн

18

22

24

29

35

42

49

44

47

56

366

 

Дундаж зузаан 366/99=3.7 см буюу бүхэлтгэж 4 см гэж бичнэ. –Цасан бүрхүүлийн зузааны нийт дүнг хэмжсэн тоонд хуваахад цасан бүрхүүлийн дундаж зузаан гарна.

366- Цасан бүрхүүлийн зузааны нийт дүн

99- Цастай хэсгийн цасны зузааныг хэмжсэн цэгийн тоо

Хамгийн нимгэн 0 – Цасгүй газар байгаа учраас хамгийн нимгэнийг 0 гэж авна.

Хамгийн зузаан 8 см – Хэмжсэн цэгийн хамгийн зузаан цастай хэсгийн хэмжээ.

Хэмжсэн цэгээр тооцсон бүрхэц (Балл) 99/100*10=9.9 буюу 10 балл - Цасны зузаан хэмжсэн цэгүүдийн тоог хэмжилт хийвэл зохих бүх цэгийн тоо /100/-д хувааж, 10-аар үржүүлэн бүхэлтгэнэ.

99 – Цасны зузаан хэмжсэн цэгийн тоо

100 – хэмжилт хийх бүх цэгийн тоо

10- Тогтмол үржвэр

Талбай орчны бүрхэц (балл) 9 балл – Ажиглалтын талбай орчны цасан бүрхэцийг бичнэ.

Цасан бүрхүүлийн зузаан хүснэгтийн 10-р багана буюу 10 дахь цэг дээрх хэмжилтийн утгыг цасан бүрхүүлийн нягт хүснэгтийн Бортогны хуваарь нүдэнд дэс дарааллуулан байгаагаар нь бичнэ. Ингэхдээ зөвхөн 5 буюу түүнээс их утгыг авах бөгөөд 5-с бага байвал хоосон үлдээнэ.

 

 

 

Цасан бүрхүүлийн нягт, нөөц ус тодорхойлох.

Дээж

 

 

 

 

Бортогны хуваарь (h)

 

Жинлүүрийн хуваарь (m)

 

d=m/10h

Хөрсний гадаргын байдал

Цасан дээр хөр, цардас цасан доор устай эсэх

 

Тайлбар

8

11

0.14

 

 

 

6

9

0.15

 

 

 

6

9

0.15

 

 

 

5

8

0.16

 

 

 

 

 

 

 

 

 

7

10

0.14

 

 

 

5

8

0.16

 

 

 

6

9

0.15

 

 

 

 

 

 

 

 

 

5

8

0.16

 

 

 

 

Цасны нягт – d=m/10h  =11/10*8=0.14 г/см3

m – 11гр - Жинлүүрийн хуваарь

h – 8см - Бортогны хуваарь

Дундаж нягт – (0.14+0.15+0.15+0.16+0.14+0.16+0.15+0.16)/8=0.15 г/см3 - Цасны нягтуудын нийлбэрийг нягт хэмжсэн тоонд хувааж гаргана.

Усны нөөц-  4*0.15*10=6 мм - Цасны дундаж зузааныг цасны дундаж нягтаар үржүүлж дахин 10-аар үржүүлж мм-ээр илэрхийлнэ.

4- Цасны дундаж зузаан

0.15- Цасны дундаж нягт

10- мм-т шилжүүлэх тогтмол үржвэр

Зөвлөмж бичсэн:
Ахлах техникч:                     Х.Оюунцэцэг
                                                 Т.Эрдэнэзул
                                                 Э.Болормаа
Хянасан:
Цаг уурын инженер              Л.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax