Журамд өөрчлөлт орсон тухай
Монгол улсын Засгийн Газрын 2000 оны 190-р тогтоол хүчингүй болж 2015 оны 07-р сарын 07-нд баталсан 286-р тогтоолоор цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх журмыг мөрдөж ажиллаж байгаа. Уг журмын дагуу орон шуурганы ААМО мэдээ зохиоход дараах өөрчлөлт орж байна.
1. Орон шуурга гэдэг нь цас оронгоо салхинд хийсэх үзэгдэл юм. Үүнд салхины хурд хамаарахгүй, хэдэн м/с байсан ч ажиглаж тэмдэглэдэг. Ажиглагдсан хугацаанаас эхлээд орон шуурганы АЮУЛ-АГААР мэдээг өгдөг байсан.
2. Тэгвэл шинэчлэгдсэн журмаар орон шуурганы АЮУЛ мэдээг салхины хурд 8м/с түүнээс дээш болсон үед өгч байхаар боллоо. Өөрөөр хэлбэл танай суманд орон шуурга ажиглагдаад салхины хурд 8м/с хүрсэн үед ААМО мэдээ зохиож өгнө. 8м/с-ээс доош салхитай үед ажиглаад ЦД-1 дэвтэртээ тэмдэглээд явах юм.

Цаг уурын хэлтэс
бичлэг