УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ
ЦАГ УУРЫН ХЭЛТЭС
2015 оны 10-р сарын 05-ны өдөр №
|
Үүл, үзэгдлийн зураг авч, ирүүлэх тухай
“ Үүлний атлас”-ыг шинэчлэхтэй холбогдуулж Дэлхийн цаг уурын байгууллагаас үндэсний цаг уурын албадад хандаж “Үүлний шинэ Атлас”-нд оруулах үүлний зураг ирүүлэх ажлыг уриалж, 2015 оны 10-р сарын 3-ны өдрөөс эхэлж нэг жилийн хугацаатай ажлыг зохиож байна.
Үүлний зураг цуглуулах зорилго:
· Дэлхийн цаг уурын байгууллагын шинээр хийх “Үүлний Атлас”-д эх газрын, Монголын үүлний зураг оруулах
· Үндэсний цаг уурын албан / ЦУОШГ УЦУОСМХ/-д сургалт, үйлдвэрлэлийн зориулалттай үүлний зурагны нөөц, сан буй болгох.
Энэ зорилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар ЦОШГазрын Цаг уурын хэлтэсээс үүрэг даалгавар өгсөн. Иймд станц, харуулын техникч нар өдөр бүр тухайн орон нутагтаа гарч байгаа үүл , үзэгдлийн зургийг авч сан бүрдүүлж, төвдөө нэгтгэн, 7 хоног бүр ЦУОШГ-ын Ахлах мэргэжилтэн Ч.Пунцагдоржид явуулж байх юм.
Үүлний зураг нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Тод, хэлбэр, дүрс, төрөл нь танигдаж байгаа бүтэн үүл ба үүлний хэсэг, үүл, үзэгдэл, дан үзэгдэл, үүлний ялгах шинж тэмдгийг харуулсан цуврал зураг байж болно. Хаана, хэзээ авсан болохыг заавал бичнэ. Хөгжил, хувьсал, агаарын фронт, үзэглдийн нэмэлт тайлбар байж болно.
Сүлжээтэй салбарууд 7 хоног бүрийн 5 дахь өдөр авсан зурагаа ltsetsegdelger@yahoo.com хаягаар явуулах, бусад салбарууд сарын тайлантай хамт ирүүлэхийг мэдэгдэе.
Цаг уурын инженер Л.Цэцэгдэлгэр
бичлэг
