Нэвтрэх нууц үг:

2015-05-25
Техник шалгалт хийх заавар

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ЦАГ УУРЫН ХЭЛТЭС

 

2015 оны  05-р сарын 25-ны өдөр                                                                      Сайншанд

 

Техник шалгалтын зааврыг мөрдөх тухай

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаалаар батлагдаж гарсан “Цаг уур, орчны шинжилгээний ажиглалт, хэмжлийн техник шалгалт хийх заавар”-ыг 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Цаг уурын шинжилгээний өртөө, харуулын техникч нар ээлжинд гарсан хугацааны болон өмнөх техникчийн ажиглалт хэмжлийг, станцын дарга нар өдөр бүрийн ажиглалт болон сарын эцэст дэлгэрэнгүй  байдлаар техник шалгалтыг  энэхүү зааврын дагуу хийхийг мэдэгдэж байна.

 Станцын дарга нар техникч нарынхаа өдөр тутмын ажлыг дүгнэхдээ энэхүү зааврыг мөрдөж алдааг илрүүлээгүй бол  дүнгээс хасаж тооцож байх.

Заавраар 7 дугаар сарын 1-нээс эхлэн бүх албан хаагчаас шалгалт авахыг мэдэгдэж байна.

 

Цаг уурын инженер                     А.Маралмаа

Техник шалгалтын зааврыг http://share.gogo.mn/BlFRKe8KbD51171432539755/Technik shalgalt SH II 12 01 2015.pdf энд дарж татаж авна уу.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax