Албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/06 тоот "Ажил мэргэжлийн аттестатчилал явуулах тухай" тушаалын дагуу Цаг уурын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Аттестатчилалыг төвд 6 дугаар сард, орон нутагт 3-9 сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч ЦУОШГ-ын даргын 2015 оны 04-р сарын 15-ны А/62 тоот тушаалаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын албан хаагчийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн батлагдаж ажиллах журам гаргахтай холбогдуулан аттестатчилалыг түр хугацаагаар хойшлогдож байгааг мэдэгдэж байна.
ЦУОШГ-ын даргын 2015 оны 04-р сарын 15-ны А/62 тушаалыг i62.tinypic.com/15n4oqu.jpg линк дээр дарж харна уу.
Хэлтсийн дарга Ш.Амарбилэг
бичлэг
