Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний ажил дүгнэх журам
Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний ажлыг ажиглалтын чанар, шүүмж шалгалтын чанар, агро дундаж мэдээний чанар гэсэн 3 үзүүлэлтээр дүгнэж, нэгдсэн дүнд оруулна. Ажиглалтын чанар, шүүмж шалгалтыг УЦУОХ-ийн ХААЦУ-ын секторт дүгнэнэ. УЦУОША-нд өртөө, харуулын ХААЦУ-ын ажиглалтын материалд техник болон шүүмж шалгалт хийж, хөтөлбөрийн биелэлт, тайлангийн ирц, ажиглалтын чанар, мэдээ зохиолтын чанар гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэж, шинжилгээний ажлын дүнг тайлангийн шивэлтийн хамт УЦУОХ-ийн ХААЦУ-ын секторт дараа сарын 25-ны дотор ирүүлнэ.
I. Ажиглалтын чанар
Ажиглалтын материалыг шалгаж үзээд ямар ч алдаагүй хийсэн бол 100% гэж дүгнэнэ.
Хэрвээ ажиглалтанд алдаа гаргасан байвал дараах байдлаар хувь хорогдуулан дүгнэнэ.
1. Ургац, өтгөн сийрэг, бүрхэцийн төрөл, малын амьдын жин, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт, хөрсний чийгшил тодорхойлох, ургамлын бүрхэц үнэлэх, өндөр хэмжих, царцааны хавар ба намрын бортогоны ажиглалт хийх, малын үйл хөдлөлийг ажиглах, мал ба төлийн хашаа байранд ажиглалт хийх, цасны хэмжилт хийх, фото зураг авах, координат тодорхойлох зэрэг багаж төхөөрөмж ашиглаж хийх ажиглалтууд болон ургамлын өсөлт хөгжилтийн үе шат, ургамлын үе шатны хатаамал авах, ургалтын балл, ургамлын гэмтэл, бүрхэц үнэлэх, зүйлийн бүрдэл тодорхойлох, бэлчээрийн талхлагдалт, хөрсний гадаргын байдал үнэлэх, малын тарга хүч тодорхойлох зэрэг ажиглалтыг буруу хийсэн тохиолдол бүрт -5%
Тайлбар: 2 ба 5 хоног тутам хийдэг аль нэг хугацааны ажиглалтыг буруу хийсэн бол тухайн 10 хоногт нь багтаан нэг удаа 5%-ийг хасаж тооцно. Мөн нэг 10 хоногийн ижил төрлийн үзүүлэлтийг нэг алдаанд тооцно. Ижил төрлийн үзүүлэлтийн тохиолдол бүр гэдэг нь ургамлын үе шат, гэмтэл, өндөр, ургалтын байдал зэрэг үзүүлэлтүүдийг төлөөлөх ургамал бүрээр, хөрсний чийгшлийн үзүүлэлтийг гүн бүрээр, ургацыг хугацаа, талбай бүрээр тооцож 5%-ийг хасна. Жишээлбэл:
- Нэг 10 хоногт хэд хэдэн хугацаанд ургамлын гэмтлийг буруу тодорхойлсон бол 5%, харин тухайн 10 хоногт агь, хялганы ургалтын баллын үнэлгээ буруу бол 10%, хашаалсан ба хашаалаагүй /4,14,24,25/ талбайн бүх ургац буруу тодорхойлсон тохиолдолд 20%-ийг хасаж тооцно.
- Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтанд 2 шугамын фото зураг ирүүлээгүй бол-10%, 1 ба 2 дугаар шугамын эхлэл, төгсгөлийн солбилцол тодорхойлоогүй тохиолдолд-5% /2015 онд анхааруулъя/, схем зураг буруу зурсан үед 5%, ургамлын өндөр дутуу хэмжсэн тохиолдолд 5%, ургац /5 давталт/ буруу тодорхойлсон бол 5%-ийг тус тус хасаж тооцно.
2. Ургамлын хатаамал ирүүлээгүй тохиолдол бүрт - 5%
3. Ажиглалтын хугацаа баримтлаагүй тохиолдол бүрт - 3%
4. Тайлбар, тэмдэглэл, зураглалд тэмдэглэл дутуу тохиолдол бүрт - 2%
5. Аль нэг ажиглалт гологдол болсон тохиолдол бүрт - 10%
Жишээлбэл, хашаалсан ба хашаалаагүй талбайн бүх ургац ургац гологдол болсон бол 40%, бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын 5 давталтын ургац гологдол болсон бол 10%-ыг хасна.
II. Шүүмж шалгалтын чанар.
Шүүмж шалгалтын чанарыг дүгнэхдээ дараах байдлаар хувь хорогдуулж /100%-аас/ дүгнэнэ. Үүнд:
1. Тасалсан ажиглалтыг илрүүлээгүй тохиолдол бүрт - 5%
/ Нэг 10 хоногийн ижил төрлийн үзүүлэлтийг нэг алдаанд тооцож хасна. Тухайн арав хоногийн ижил төрлийн үзүүлэлт гэдэгт 2 ба 5 хоног тутам хийгддэг ажиглалт орно/
2. Ажиглалтын технологи, заавар баримтлаагүйгээс гаргасан алдааг илрүүлээгүй тохиолдол бүрт - 5%
3. Ургамлын хатаамал ирүүлээгүй бол - 5%
4. Тайлан хоцроосон хоног тутамд /ХААЦУ-ын секторт тайлан ирэх хугацаа
дараа сарын 25/ - 1%
5. Гологдол ажиглалт илрүүлээгүй бол /үзүүлэлт, хэмжилт бүрээр/ - 10%
6. Буруу зассан тохиолдол бүр - 5%
7. Ажиглалтын хугацаа баримтлаагүйг илрүүлээгүй тохиолдол бүр - 3%
8. Хэмжилт, тайлбар, тэмдэглэл, зураглалд тэмдэглэл дутууг илрүүлээгүй
тохиолдол бүр - 2%
9. Ажил дүгнээгүй, буруу дүгнэсэн бол - 5%
10. Шивэлтийн алдаа гаргасан тохиолдол бүрт - 5%
Харин шугам цэгийн бичиглэлийг алдаатай шивсэн тохиолдолд 50 цэг тутамд 5%, олон наст ургамлын суурь хоорондын зай буруу шивсэн 5 цэг тутамд 5% тооцож хасна.
11. Ажиглалтыг огт шивээгүй бол - 50%
12. Шүүмж шалгалт хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй бол - 100%
III. Агро дундаж мэдээний чанар дүгнэх.
Агродундаж мэдээний чанарыг дүгнэхдээ агродундаж мэдээний ирц ба чанарын дүнг дунджилж гаргана. Арав хоног тутмын агро дундаж мэдээг сар бүрийн 1, 11, 21-ний өдрийн 12.00 цагт багтааж бүрэн ирүүлсэн бол ирцийг 100 хувь, хугацаа хоцроосон бол дараах байдлаар хувь хорогдуулж дүгнэнэ./Холбоонд 10, 20, 30-ны оройн 23:00 цагт багтааж ирүүлсэн бол ирцийг 100 хувь /
- мэдээ хоцроосон салбар бүрээс - 5%
- aгродундаж мэдээний аль нэг үзүүлэлтийг буруу коодолсон тохиолдол бүрээс - 5%
Тайлбар: Шуурхай мэдээллийн санд бүх мэдээг архивлаж байгаа тул шугам гэмтэлтэй байсан тохиолдолд мэдээг заавал нөхөж ирүүлэх шаардлагатай. Харин ээлжийн амралт болон хүндэтгэх шалтгааны улмаас мэдээ ирүүлээгүй бол ирцэнд тооцохгүй.
IY. Өртөө, харуулын ажлыг дүгнэх.
Өртөө, харуулд хийгдэж буй ХААЦУ-ын шинжилгээний ажлыг хөтөлбөрийн биелэлт, тайлангийн ирц, ажиглалтын чанар, мэдээ зохиолтын чанар гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр сар тутам дүгнэнэ.
1. Хөтөлбөрийн биелэлт
Өртөө, харуул ХААЦУ-ын шинжилгээний хөтөлбөрт ажлыг бүрэн хийсэн бол 100%, бусад тохиолдолд дараах байдлаар хувь хорогдуулж дүгнэнэ. Үүнд:
1. Хөтөлбөрт ажиглалтуудыг бүхэлд нь тасалсан тохиолдолд - 100%
2. Хөтөлбөрт ажиглалтаас аль нэгийг тасалсан буюу дутуу хийсэн тохиолдолд - 5%
/Бэлчээрийн болон таримал ургамлын ажиглалт, хөрсний чийгшлийн байнгын болон явуул судалгаа, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгчдийн ажиглалт, явуул судалгааны ажиглалт гэх.мэт./
Тайлбар: 2 ба 5 хоног тутам хийдэг аль нэг хугацааны ажиглалтыг дутуу хийсэн бол тухайн 10 хоногт нь багтаан нэг удаа 5%-ийг хасаж тооцно. Мөн нэг 10 хоногийн ижил төрлийн үзүүлэлтийг нэг алдаанд тооцно. Ижил төрлийн үзүүлэлтэнд ургамлын үе, шатны ажиглалт, гэмтлийн ажиглалт болон хөрсний чийгшлийн ажиглалтыг үзүүлэлт бүрээр тооцож 5%-ийг хасна. Мөн ажиглалтыг тухайн сарын 12 –ноос эхлэн хийсэн бол 1-р 10 хоногийн ажиглалт тасарсан учраас 5%-г, 22-ноос эхлэн хийсэн бол 1, 2-р 10 хоногийн ажиглалт тасарсан гэж үзэн 10%-ийг хасна.
3. Багаж төхөөрөмж, дэвтэр хүснэгтийн хангалттай холбоотой тасалсан тохиолдол
бүр - 2%
Тайлбар: Хэрэв багаж төхөөрөмж, дэвтэр хүснэгтийн хангалттай холбоотой тасарсан ажиглалт нь хувь хүнээс шалтгаалаагүй тухай тодорхой тайлбар бичсэн, арга хэмжээ авсан бол хөтөлбөрийн биелэлтийн дүнгээс хасахгүй.
2. Тайлангийн ирц
Өртөө, харуулын ажиглалтын дэвтэр, хүснэгтийг хугацаанд нь бүрэн ирүүлсэн бол 100%, бусад тохиолдолд дараах байдлаар хувь хорогдуулж дүгнэнэ. Үүнд:
1. Тайлан хоцроосон хоног тутамд - 1%
2. Тайланг огт ирүүлээгүй бол - 100%
3. Ажиглалтын чанар
Ажиглалтын материалыг шалгаж үзээд ямар ч алдаагүй хийсэн бол 100% гэж дүгнэнэ.
Хэрвээ ажиглалтанд алдаа гаргасан байвал дараах байдлаар хувь хорогдуулан дүгнэнэ.
1. Ургац, өтгөн сийрэг, бүрхэцийн төрөл, малын амьдын жин, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт, хөрсний чийгшил тодорхойлох, ургамлын бүрхэц үнэлэх, өндөр хэмжих, царцааны хавар ба намрын бортогоны ажиглалт хийх, малын үйл хөдлөлийг ажиглах, мал ба төлийн хашаа байранд ажиглалт хийх, цасны хэмжилт хийх, фото зураг авах, координат тодорхойлох зэрэг багаж төхөөрөмж ашиглаж хийх ажиглалтууд болон ургамлын өсөлт хөгжилтийн үе шат, ургамлын үе шатны хатаамал авах, ургалтын балл, ургамлын гэмтэл, бүрхэц үнэлэх, зүйлийн бүрдэл тодорхойлох, бэлчээрийн талхлагдалт, хөрсний гадаргын байдал үнэлэх, малын тарга хүч тодорхойлох зэрэг ажиглалтыг буруу хийсэн тохиолдол бүрт -5%
Тайлбар: 2 ба 5 хоног тутам хийдэг аль нэг хугацааны ажиглалтыг буруу хийсэн бол тухайн 10 хоногт нь багтаан нэг удаа 5%-ийг хасаж тооцно. Мөн нэг 10 хоногийн ижил төрлийн үзүүлэлтийг нэг алдаанд тооцно. Ижил төрлийн үзүүлэлтийн тохиолдол бүр гэдэг нь ургамлын үе шат, гэмтэл, өндөр, ургалтын байдал зэрэг үзүүлэлтүүдийг төлөөлөх ургамал бүрээр, хөрсний чийгшлийн үзүүлэлтийг гүн бүрээр, ургацыг хугацаа, талбай бүрээр тооцож 5%-ийг хасна. Жишээлбэл:
- Нэг 10 хоногт хэд хэдэн хугацаанд ургамлын гэмтлийг буруу тодорхойлсон бол 5%, харин тухайн 10 хоногт агь, хялганы ургалтын баллын үнэлгээ буруу бол 10%, хашаалсан ба хашаалаагүй /4,14,24,25/ талбайн бүх ургац буруу тодорхойлсон тохиолдолд 20%-ийг хасаж тооцно.
- Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтанд 2 шугамын фото зураг ирүүлээгүй бол-10%, 1 ба 2 дугаар шугамын эхлэл, төгсгөлийн солбилцол тодорхойлоогүй тохиолдолд-5%, схем зураг буруу зурсан үед 5%, ургамлын өндөр дутуу хэмжсэн тохиолдолд 5%, ургац /5 давталт/ буруу тодорхойлсон бол 5%-ийг тус тус хасаж тооцно.
2. Ургамлын хатаамал ирүүлээгүй тохиолдол бүрт - 5%
3. Ажиглалтын хугацаа баримтлаагүй тохиолдол бүрт - 3%
4. Тайлбар, тэмдэглэл, зураглалд тэмдэглэл дутуу тохиолдол бүрт - 2%
5. Аль нэг ажиглалт гологдол болсон тохиолдол бүрт - 10%
Жишээлбэл, хашаалсан ба хашаалаагүй талбайн бүх ургац ургац гологдол болсон бол 40%, бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын 5 давталтын ургац гологдол болсон бол 10%-ыг хасна.
4. Мэдээ зохиолтын чанар.
Ажиглалтын мэдээг ямар ч алдаагүй зохиож, өгвөл зохих нэмэгдэл бүлэг өгсөн бол 100 хувь, бусад тохиолдолд дараах байдлаар хувь хорогдуулна.
1. Өгвөл зохих үндсэн ба нэмэгдэл бүлэг өгөөгүй бол - 5%
2. Алдаатай коодолсон элемент тус бүр - 1%
бичлэг
