Нэвтрэх нууц үг:

2015-04-22
ХААЦУ-ын асуулт, ХАРУУЛ

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ЦАГ УУРЫН ХЭЛТЭС

 

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр               
         

ХААЦУ-ын ажиглалтын заавар, АК-02 коодын асуулт

1.     ХААЦУ-ын ажиглалтын зорилго вэ?

2.     Бэлчээрийн доройтол гэж юу вэ?

3.     Бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын хөтөлбөрт  ямар ямар ажиглалтуудыг хийх вэ?

4.     Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтын ерөнхий зарчим  юу вэ?

5.     Бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт хийдэг хашаалсан, хашаалаагүй талбайг хэрхэн сонгох вэ?

6.     Хашаалаагүй талбайд ямар зорилгоор ажиглалт, хэмжилт хийдэг вэ?

7.     Бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгээр нь юу юу гэж ангилдаг вэ?

8.     Бэлчээрийн ургамлыг амьдралын хэлбэрээр нь ямар бүлгүүдэд хуваадаг вэ?

9.     Бэлчээрийн ургамлын үе шатны ажиглалтыг хэдэн зүйлийн ургамал дээр хийх вэ?

10.  Үетний бүлгийн ургамлууд нь хадлан бэлчээрийн ургамал мөн үү, ямар ургамал багтах вэ?

11.  Үетэн ургамал ямар ямар үе шатыг дамжин ургадаг вэ?

12.  Ургамлын  дохиур хаана байрлах вэ, ямар үүрэгтэй вэ?

13.  Ургамлын шадар эрхтэн гэж юуг хэлэх вэ?

14.  Хэт хаталт, хаталт хагдралт 2-ын ялгаа юу вэ?

15.  Дахин сэргэлт гэж үе шат мөн үү? Ямар тохиолдолд дахин сэргэлт гэж ажиглах вэ?

16.  Алаг өвс гэж ямар ургамлыг хэлэх вэ? Ямар ямар ургамлууд багтах вэ?

17.  Ургамлын нөмрөг гэж юуг хэлэх вэ?

18.  Хагд гэж юу вэ?

19.  Хатаамал бэлтгэж авах нь ямар ач холбогдолтой вэ?

20.  Цухуйлтын үед яагаад хатаамлыг үндэстэй нь авдаг вэ?

21.   Цухуйлтын үе шатанд хэдэн см өндөртэй ургамлаар хатаамал хийх вэ?

22.  Хатаамлыг хэзээ авах вэ?

23.  Хатаамалд ямар мэдээлэл тусгагдсан байх вэ?

24.  Хатаамал авахгүй байх нөхцөл юу вэ?

25.  Ургамал цухуйгаагүй бол үе шатны ажиглалтанд яаж тэмдэглэх  вэ?

26.  Хашаалаагүй талбайд VI/25-нд ажиглалт хийхэд хялганад залаалалт, цэцэглэлтийн үе шат нэгэн зэрэг ажиглагдсан тохиолдолд  ХД-1А дэвтэрт яаж тэмдэглэх вэ?

27.  Төлөөлөх ургамал хялгана VIII/9нд хэт хатсан, 19, 25-нд дахин сэргээгүй, хэт хаталт үргэлжилсэн бол дэвтэрт хэрхэн тэмдэглэх вэ?

28.  Хашаалаагүй тайлбайд ургамлын өндрийг хэзээнээс эхэлж хэмжих вэ?

29.  Хашаалаагүй талбайн ургамлын өндрийн хэмжилтийг хэрхэн хийх вэ?

30.  Ургамал үзүүрээсээ шарлаж хатсан бол гэмтэлтэй хэсгийг өндөрт оруулж хэмжих үү?

31.  Хашаалаагүй талбайд ургамлын ургалтын байдлыг хэзээнээс эхэлж үнэлэх вэ?

32.  Хашаалаагүй талбайд 5-р сард ургамал оройтож цухуйсан, ургамал үзүүрээсээ шарласан бол ургалтын баллыг  хэдээр үнэлэх вэ?

33.  Хашаалаагүй талбайн 4-н зүгийн ургамлын ургалтын байдлын үнэлгээг хэрхэн үнэлэх вэ?

34.  Бэлчээрийн  ургамлын өндөр ............см хүрэхэд бүрхэцийг, ямар аргаар үнэлэх вэ?

35.  8 дугаар сарын 25-нд бүрхэц үнэлэхэд жаазан доторх ургамал хатаж шарласан бол юунд тооцож үнэлэх вэ, энэ үед ургац тодорхойлох уу?

36.  Ургамлын  бүрхэцийг үнэлэхдээ амьтны нүх, үлий, хад чулуу, зэрэг таарвал юунд оруулж тооцох вэ?

37.  Бүрхэцийн үнэлгээ 4 давталтын дунджаар ногоон ургамал-25%, хагд-5%, халцгай газар-70% бол баллаар үнэлнэ үү?

38.  Ургацыг тодорхойлохдоо талбайд хэдэн давталтаар, хэдэн  м2 талбайгаас авах вэ?

39.  Ургацын дээжийг талбайн аль хэсгээс ямар дарааллаар яаж авах вэ?

40.  Дараа сард ургацын дээж авахдаа өмнө авсан дээжээс хэдэн сантиметрийн зайтай авах вэ?

41.  Ургацыг хатаах технологийг бичнэ үү?

42.  Ургац авахад бударгана, баглуур тааралдвал ургацад авах уу?, хэрхэн авах вэ?

43.  10м2 тайлбайгаас авсан ургацын дээжийг Ц/ГА-д яаж шилжүүлэх вэ?

44.  Хуурай өвсний жин 0,6, 13,2, 0,4 бол ц/га-д шилжүүлнэ үү.

45.  Гэмтэл ажиглаад дэвтэрт хэрхэн тэмдэглэх вэ?

46.  Хэт хаталтын тодорхойлолтыг бичнэ үү

47.  Ургамал хөнөөлт шавьж  мэрэгчдээс болж  гэмтсэн бол гэмтэл гэж ажиглах уу, дэвтэрт хэрхэн тэмдэглэх вэ?

48.  Намрын хэнзлэлт гэж юу вэ?

49.  Ажиглалтын дэвтрийн тусгай тэмдэглэлд юу бичих вэ?

50.  ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл, сум багийн нутгаар  ургамлын ургалтын талаархи мэдээллийг хэнээс тодруулж дэлгэрэнгүй бичих ёстой вэ?

51.  Хөнөөлт мэрэгчид гэж юу вэ?

52.  Оготны үлий гэж юуг хэлэх вэ?

53.  Хөнөөлт шавьж гэж юу вэ?

54.  Бортого гэж юу вэ?

55.  Бэлчээрийн зонхилох хөнөөлт шавьж, мэрэгчдийн ажиглалт хийх зорилго юу вэ?

56.  Царцааны нягтшилын ажиглалтыг хэдний өдрүүдэд хийх вэ?

57.  Ургамлын хөнөөлт царцааны  хэт олшролтын ажиглалтыг хэзээ, хаана хийдэг вэ?

58.  Мэрэгчдийн нягтшилын ажиглалтыг хаана, хэзээ хийдэг вэ?

59.  Мэрэгчид, царцааны ажиглалт хийхэд юу юуг авч явах вэ?

60.  Царцааны нягтшилыг хэрхэн тодорхойлох вэ?

61.  Царцааны хэт олшролтын ажиглалт хийх дэс дарааллыг бичнэ үү?

62.  Намрын бортогоны ажиглалтыг хэзээ, хаана хийх вэ?

63.  Намрын бортогоны ажиглалтыг хэрхэн хийх вэ?

64.  Хаврын бортогоны ажиглалтыг хэдэн сард хаана хийх вэ?

65.  Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн ажиглалтыг ямар үзүүлэлтүүдийг хамруулан хийх вэ?

66.  Мэрэгчдийн голомт нутгийн байршил тодорхойлох ажиглалтыг хэд хэдэн саруудад хийх вэ?

67.  Мэрэгчийн нягтшилын ажиглалтаар талбайд байгаа бүх нүхийг бөглөснөөс хойш хэдий хугацааны дараа онгойсон нүхийг тоолох вэ?

68.  Мэрэгчдийн хор хөнөөлийг хэд хэдэн саруудад хэрхэн тооцох вэ?

69.  Хөрсөн дээр амьдрагч хөнөөлт шавьжийн нягтшилыг хэрхэн тодорхойлох вэ?

70.  Нисэгч хөнөөлт шавьжийн нягтшилыг хэрхэн тодорхойлох вэ?

71.  Явуул судалгааны зогсоол цэг нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

72.  Зогсоол цэгийг жил бүр өөрчилж болох уу?

73.  Схем зурагт тавигдах ерөнхий шаардлагыг бичнэ үү?

74.  Ажиглалтанд шаардлагатай зүйлсийг нэрлэнэ үү?

75.  Ажиглалт хийх талбарын 1-р цэгийг байршлыг нь тодорхойлсон зогсоол цэгийн тэмдэгтээс хэдэн м-ийн зайд сонгох вэ?

76.  50 м-ийн урттай хоёр шугам хоорондоо хэдэн метрийн зайтай байх вэ?

77.  1, 2 дугаар шугамыг хэрхэн дугаарлах вэ?

78.  Ургацын дээжийг хэдэн давталтаар авч, ургацыг хэдэн давталтын нийлбэрээр тодорхойлох вэ?

79.  Ургацын хуурайн өвсний жинг ц/га-д хэрхэн шилжүүлэх вэ?

80.  Шугамын бичиглэлийг хийхдээ шугамын аль талд зогсож, хатгуурыг газарт хэрхэн унагах вэ?

81.  Олон наст ургамлын суурьт хатсан үндсийг тооцож болох уу?

82.  Олон наст ургамлын суурь хоорондын зайг хэрхэн тодорхойлох вэ?

83.  Ямар нэг ургамлын насыг ялгаж мэдэхгүйд хүрвэл хэрхэн таних аргыг бичнэ үү?

84.  Хатгуурын хамгийн дээд хэсэгт ургамлын цэцэг, навч, иш юмуу эсвэл тэдгээрийн аль нэг тааралдахгүйгээр шууд говийн хялганы үндэс анх шүргэсэн бол дэвтэрт хэрхэн тэмдэглэх вэ?

85.  Хатгуурт ямар ч ургамлын эрхтэн тохиолдоогүй шууд нүцгэн хөрсөн дээр буусан бол оройн бүрхэц, хөрсний өнгөн хэсэгт хэрхэн тэмдэглэх вэ?

86.  Оройн бүрхэцийг тодорхойлсны дараа түүний доод талаар хатгуурт шүргэсэн, тохиолдсон ургамлыг хаана тэмдэглэх вэ?

87.  Хагд тааралдвал хаана, хэрхэн тэмдэглэх вэ?

88.  Хатгуурт малын баас тааралдвал хаана, хэрхэн тэмдэглэх вэ?

89.  Хатгуурт хазаарын “борог өвс”-ний иш навч, үндэс таарвал хаана, хэрхэн тэмдэглэх вэ?

90.  Хатгуурын дээд хэсэгт ГОХЯ, түүний доод талаар хатгуурт дахин ГОХЯ шүргэсэн, өнгөн хэсэгт хайрга тохиолдсон бол хаана хэрхэн тэмдэглэх вэ?

91.  Ургамлын төрөл нь тодорхой боловч зүйл нь тодорхой бус тохиолдолд хэрхэн тэмдэглэх вэ?

92.  Ургамлын төрөл, зүйл аль аль нь тодорхойгүй тохиолдолд нэг наст алаг өвс, олон наст алаг өвс, нэг наст үетэн, олон наст үетэн, сөөг, мод зэргийг хэрхэн тэмдэглэх вэ?

93.  Төрөл, зүйлийг нь танихгүй байгаа ургамлын хатаамлыг авахдаа ямар шаардлагыг хангах вэ?

94.      Фото зургийн самбар дээр ямар мэдээллийг бичих вэ?

95.      Фото зураг авахад тавигдах шаардлагуудыг бичнэ үү?

96.      Төлөв байдлын ажиглалтаар ургамлын өндрийг хэрхэн хэмжих вэ?

97.      Бэлчээрийн талхлагдал, ургамлын идэгдэц, ургамлыг нөмрөг, хөрсний нүүдэл, элэгдэл эвдрэлийг үнэлэх хүснэгтийн тайлбар нүдэнд ямар мэдээллийг бичих вэ?

98.      Бэлчээрийн талхлагдлын тоймыг хэрхэн бичих вэ?

99.      Чулууг хаана тэмдэглэж ямар хэмжээтэйг чулуу гэж ажиглах вэ?

100.   Хайргыг хаана тэмдэглэж, ямар хэмжээтэйг хайрга гэж ажиглах вэ?

АК-02 коодын асуулт

101.   2015 оны 2 дугаар сарын 3-р 10 хоногт салхины хамгийн их хурд 15,3 м/с хүрсэн, 4 өдөр 10 м/с-ээс дээш салхилсан бол коодолно уу?

102.   Салхины хамгийн их хурд 18 м/с, ≥10 м/с салхитай байсан хоногийн тоо 11 бол коодолно уу?

103.   10 хоногийн агаарын дундаж температур -12,0 бол коодолно уу?

104.   10 хоногийн салхины хамгийн их хурд 17,5 м/с, 10 м/с-ээс салхитай байсан хоногийн тоо 5 бол хэрхэн коодлох вэ?

105.   10 хоногийн агаарын хамгийн бага температур -25,20, -30 хэмээс давж хүйтэрсэн өдөр байхгүй бол хэрхэн коодлох вэ?

106.   10 хоногийн хөрсний гадаргын хамгийн их температур  +45,7О, +40 хэмээс дулаан байсан хоногийн тоо 10 бол хэрхэн коодлох вэ?

107.   10 хоногийн салхины хамгийн их хурд 18 м/с, ≥10 м/с 10 хоног салхилсан, агаарын дундаж температур +20,5°С,  хөрсний дундаж температур +24,3°С, агаарын хамгийн их температур +31,5°С, хөрсний хамгийн их температур +39,0°С, агаарын хамгийн бага температур +11,7°С, хөрсний хамгийн бага температур +14,2°С, агаарт ≥+30°С давж 6 хоног халсан, 10 хоногт 4 өдөр хур тунадас орсон,  нийлбэр хур тунадас нь 10,5 мм бол хэрхэн коодлох вэ?

108.   10 хоногийн дундаж агаарын дутагдал чийгшил 6,9 гПА бол хэрхэн коодлох вэ?

109.   10 хоногийн дундаж агаарын харьцангуй чийгшил 41,1%, ≤30% байсан хоног байхгүй, 10 хоногийн дундаж агаарын дутагдал чийгшил 5,6 гПа бол коодолно уу?

110.   10 хоногийн агаарын дундаж температур -21°С, агаарын хамгийн их температур -15°С, агаарын хамгийн бага температур -32°С, ≥-30°С давж хүйтэрсэн хоногийн тоо 5 бол коодолно уу?

111.   10 хоногийн сүүлчийн өдөр хээрийн цасны хэмжилт хийхэд: Цасны дундаж зузаан 5,2 см, нягт нь 0,15 г/см3, 6 баллын цастай байхад хэрхэн коодлох вэ?

112.   Хээрийн цасны хэмжилтээр: Цасны бүрхэц 3 балл, цасны зузаан 0,4 см бол хэрхэн коодлох вэ?

113.   Цасны нэмэлт бүлгийг хэзээ, хэд гэсэн бүлгээр коодлох вэ?

114.   Төлөөлөх ургамал хөмөл цэцэглэлтийн үе шатанд хэт хаталт болсон бол хэрхэн коодлох вэ?

115.   Төлөөлөх ургамал хялгана залаалалтын үе шатанд “хэт хаталт” болсон, гэмтсэн нутгийн хэмжээ нь 75%, ургамлын өндөр 7.5 см байхад хэрхэн коодлох вэ?

116.   Төлөөлөх ургамал хялгана-шинэ үе шатгүй, таана-бундуйжилт, хазаар-хэт хатсан, таана гэмтэлгүй, хялгана- үзүүрээсээ шарласан, гэмтсэн нутгийн хэмжээ нь 40%, ургамлын дундаж өндөр 4,8 см, 4 зүгийн үнэлгээгээр Б-4, З-2, Х-3, Ө-4, ургац 0,5 ц/га бол хэрхэн коодлох вэ?

117.   Төлөөлөх ургамал хазаар- үрийн боловсролт, хялгана- цэцэглэлт, хөмөл-шинэ үе шатгүй, хялгана, хөмөл үзүүрээсээ шарласан, хазаар гэмтэлгүй, ургамлын дундаж өндөр-5 см, гэмтсэн нутгийн хэмжээ 54% бол коодолно уу?

118.   Төлөөлөх ургамал таана-үрийн боловсролт,гэмтэлгүй, хялгана-хаталт хагдралт, гэмтэлгүй,  хазаар-цэцэглэлтийн үе шатанд хэт хаталт болсон, ургамлын дундаж өндөр 3 см, бол хэрхэн коодлох вэ?, энэ үед гэмтлийг коодлох шаардлагатай юу?/Гэмтсэн нутгийн хэмжээ 80%/

119.   Мал аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах ажил явагдаж байгаа, үүнд цаг агаарын тохиромжгүй /шороон шуурга/-с 3 хоног ажил саатсан бол хэрхэн коодлох вэ?

120.   Мал аж ахуйн үйлдвэрлэлд хөөвөр хялгас ажил явагдаж байгаа, үүнд цаг агаар тохиромжгүй боловч ажил саатаагүй бол хэрхэн коодлох вэ?

121.   Мал аж ахуйд мал оторлох ажил явагдаж байгаа, үүнд цаг агаарын нөхцөл тохиромжтой байсан, малын бэлчээрлэлт хүндрээгүй бол хэрхэн коодлох вэ?

122.   Малын усан хангамж муу, 6 хоног малын бэлчээрлэлт саатсан, нийт 18 мал сульдаж хорогдсон, 32000 мал цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд байгаа бол хэрхэн коодлох вэ?

123.   10 хоногт 15 мал хорогдсон бол аль бүлэгт, хэрхэн коодлох вэ?

124.   5 дугаар сарын 9-нд царцааны хөгжлийн үе шатны ажиглалтаар монгол геблерийн авгалдай 4 давталтын дундажаар 4 тохиолдсон, хэт олшролт болоогүй бол коодолно уу?

125.   7 дугаар сарын 19-нд царцааны хөгжлийн үе шатны ажиглалтаар бие гүйцсэн тоонолжит царцаа, монгол геблерийн царцаа тохиолдсон, 4 давталтын дундажаар 3 царцаа тохиолдсон бол коодолно уу?

126.   4 дүгээр сарын 19-нд хаврын бортогоны ажиглалт хийхэд гэмтсэн бортого-1, гэмтээгүй бортого-2 илэрсэн бол коодолно уу?

127.   10 дугаар сарын 12-нд хазаар өвс, хялгана зонхилсон бэлчээрт намрын бортогоны ажиглалтыг станц, харуулаас БХ зүгт, 8 км-т хийхэд бортого илрээгүй бол коодолно уу?

128.   Мэрэгчдийн нягтшилын ажиглалтыг станц, харуулаас ЗӨ 14 км-т, таана, хялгана зонхилсон бэлчээрт, 4 дүгээр сарын 19-нд хийхэд 1 нүхнээс 2 оготно гарсан, 12 нүх бөглөж 2 цагийн турш ажиглалт хийхэд  3 нүх онгойсон бол коодолно уу?

129.   Мэрэгчдийн хор  хөнөөл тооцох ажиглалтыг 6 дугаар сарын 17-нд станц, харуулаас БӨ зүгт, 16 км-т хялгана, хазаар зонхилсон бэлчээрт хийхэд үлийтэй бэлчээрийн ургац 0,2 ц/га, нүх үлийгүй бэлчээрийн ургац 0,4 ц/га байсан ба хоёр тоололтын хоорондох зай 3 км бол коодолно уу?

130.   Бэлчээрийн ургамлын бусад хөнөөлт хортон шавьж ажиглагдаагүй бол аль бүлэгт хэрхэн коодлох вэ?

 

 

Боловсруулсан:   Ахлах техникч   Л.Цэцэгдэлгэр

                                                      Х.Оюунцэцэг

                                                     Т.Эрдэнэзул

                                             Хянасан: ХААЦУ-ын инженер        Э.Золжаргал

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax