Цаг уурчиддаа Дэлхийн цаг уурын өдрийн мэндийг хүргэе
Бид цаг уурчид
Олон жилийн судалсан түүхтэй
Орчлон дэлхиин цаг уурчид
Одот тэнгэрийн шинжийг
Оюуны мэлмийгээрээ таньж
Орчны шинжилгээний ажлаа
Олон нийтэд түгээн хүргэж
Цаг уурч хэмээх алдрыг
Цаглашгүй ихээр дуудуулсан
Би цаг уурч хүн
Цагийн хатуу аль нөхцөлд
Цантай хүйтэн өвлийн хярууг ч
Цасан шуурганы эрч хүчийг ялгаж
Цаг хугацааг нь тэмдэглэн мэдээлж өгдег
Аагим халуун зуны цагт ч
Аянга цахилгаантай хором бүрийг
Аадар ширүүн борооноор
Аюултай үзэгдэл болох бүрийг
Алдалгүй ажиглан мэдэж байдаг
Бид цаг уурчид аа
Ард түмэндээ байгалийн гамшгыг
Аль болох урьдчилан мэдээлэх
Ариун цагаан хөдөлмөрөө
Ажиглагч бид нар зориулья
Шүүдэр унах дулааны улиралд
Ширүүн асгарах хур бороог ч
Шижир алтан нарыг ч бас
Шинжлэн судлаж ажиглах үүрэгтэй
Шинжпэх ухааны хөгжлийн дэвшилд
Шинэчлэн өөрчлөлтийн эрин зуунд
Шимтэн таньж сурахын төлөө
Шинжилгээний ажилчин бид нар цаг уурчид аа
Баярлалаа
Мэргэжил нэгтэй та бүхэнд
Мянга мянган инээд бэлэглэж , ажлын амжилт хүсье
Хөвсгөл цаг уурын техникч Г.Алтантуяа
бичлэг
