УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
ЦАГ УУРЫН ХЭЛТЭС
2015.03.12
Сумдын ахлах техникч, техникч нарт АНХААРУУЛГА
|
Албаны даргын 2015 оны 01-р сарын 22-нд гаргасан А/05 тоот “Мэдээг мессежээр дамжуулах тухай” тушаалын дагуу 7 хоногийн төлөв мэдээ болон, цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилсан сэргийлэх мэдээг “Масс мессеж” программ хангамжаар аймаг сумдын удирдлага, орон нутгийн хэрэглэгчдэд 02-р сарын 01-нээс эхлэн тогтмол дамжуулж эхэлсэн боловч уг ажил орон нутгийн зарим салбаруудад хэвшээгүй, сумдын техникч нар төвөөс явуулж байгаа мэдээний утга санааг өөрчлөх, үг нэмж хасах болон модемийн сим картыг өөрсдийн утсанд хийх зэрэг зөрчлүүд байнга гарсаар байна. Иймээс дараах зааварчилгааг өгч байна.
· Төвөөс явуулж байгаа мэдээний зөвхөн “Dornogovi Tsag-uur” гэсэн үгийн Dornogovi гэдэг үгийг өөрчилж өөрийн сумын нэрийг бичиж явуулах,
· 03-р сарын 16-наас эхлэн 7 хоногийн төлөв мэдээг тухайн өдрийн 13 цагаас өмнө 91122109 гэсэн дугаарт байнга явуулж байх,
· Сим картыг зөвхөн модемд холбож компьютерт ашиглана. Өөрсдийн утсанд хийхгүй байхыг тус тус анхаарна уу.
Дээрх хугацаанд мэдээг дамжуулаагүй болон дээрх зөрчлүүдийг гаргасан ахлах техникч, техникч нарт хариуцлага тооцохыг анхааруулж байна.
АНХААРУУЛГА БИЧСЭН:
СИНОПТИК ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ
ХЯНАСАН:
ЦАГ УУРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЭНХМАНДАЛ
бичлэг
