Нэвтрэх нууц үг:

2015-03-09
СТАНЦЫН ДАРГА НАРТ

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ЦАГ УУРЫН  ХЭЛТЭС

 

2015 оны 03 сарын 09-ны өдөр

Мэдэгдэх хуудас

 

Сайншанд, Мандах, Дэлгэрэх, Хөвсгөл,

Замын-Үүд, Улаан-Уул станцын дарга нарт

 

2015 оны эхнээс бүх станцын өөрөө бичигч термографид шөнийн 02 цагаас эхлэн өдрийн 14 цагийн хугацаанд 15 минут хүртэл цагийн түрүүлэлт гарч байгаа.  Үүнийг шатгааныг тодруулахад 2015 оны лентний хэвлэлтэнд алдаа гарч зөрүүтэй хэвлэгдсэн байна. Иймд техникч нар ээлжинд гарах хугацаанд лентэнд тохируулж ямар нэгэн байдлаар цаг хоцорч гарах, лентийн заадас гаргахдаа ухраах зэрэг үйлдэл гаргаж болохгүй, ажиглалтын цагийг баримтлан цагтаа гарч заадас зурах хэрэгтэй. Станцын дарга нар цагийн механизмд тохируулга хийх шаардлагагүй, тухайн цагийн хоцрогдолыг тэр хэвээр нь байлгахыг анхаар. Цагийн түрүүлэлт, хоцрогдлоос хамааруулж дүн бал хасахгүй болохыг мэдэгдье.

 

  Цаг уурын хэлтсийн дарга                                      Б.Энхмандал

15.55 цаг.


 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax