Нэвтрэх нууц үг:

2014-05-13
Medeelel

Цаг уурын инженерүүдийн сургалтын мэдээлэл

Сайн байцгаана уу? Би ахлах техникч Т.Эрдэнэзулын хамтаар 5 сарын 5-9ны хооронд ЦУОШГазраас зохион байгуулсан цаг уурын инженерүүдийн сургалтанд суугаад ирлээ. Энэхүү сургалт нь “Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн заавар” XIV-р дэвтэр шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор зохион байгуулагдлаа.

Одоогоор шинэ заавар маань хэвлэгдэж дуусаагүй байгаа. Хэвлэлтээс гарангуут та бүхэнд тараах болно
Уг семинараар яригдсан яаралтай мөрдөх зүйлсийг танилцуулая. Та бүхэн шуурхай мөрдөж ажиллана уу.

1.    912 салхины бүлэг байнгын бүлэг болсон. Тэгэхээр энэ бүлгийг мэдээ болгонд өгнө. Энэ бүлэгт өгдөг завсрын хугацааны хамгийн их салхи нь ажиглалтын хугацааны салхинаас их эсвэл тэнцүү байна. Урьд нь энэ бүлгийг ажиглалтын хугацааны салхитай тэнцүү тохиолдолд өгдөггүй байсан. Одооноос тэнцүү байсан ч өгөхөөр болсон.

2.     Чийгийн “Vaisala Humidity Calculator” программ ашиглаж байгаа бол дараах тохиргоог хийнэ. Шүүдэр цэгийн температур /Dewpiont/-ын нэгжийн Tdew/Tfrost, Tdew гэсэн 2 сонголтоос Tdew-ыг сонгож өгснөөр зөвхөн Dewpoint-ын утга гардаг болно. Урьд нь температур хүйтрэхээр автоматаар Frostpoint-оор солигддог байсан нь арилна.

 zurag

3.     Бүх салбар энэ программаар чийгийн үзүүлэлтүүдийг гаргана.Тог тасарсан тохиолдолд шуурхай мэдээнд психрометрийн таблицаар чийг гаргаж мэдээнд өгөөд дэвтрийн нүднүүдийг хоосон байлгаж байгаад тог ирсний дараа программаараа бодож дэвтрийг бөглөж байна. Өөрөөр хэлбэл дэвтэрт зөвхөн Vaisala Humidity Calculator-оор бодсон чийгийн үзүүлэлтүүд бичигдэнэ. Энэхүү программыг аваагүй салбарууд яаралтай авч ашиглана уу. 

4.    Хуваарь хэтэрсэн термометрийг хураан аваад ажлын байрандаа сэрүүн газар нөөцлүүрийг доош харуулан байрлуулна. Ажиглалтын талбайд хураахгүй шүү.

 

Мэдээлэл бичсэн А.Маралмаа

2014.05.13

 


Сэтгэгдэл:


44358
уншиж танилцлаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:05, 2014-05-16 | Холбоос | |


unshsan
Бичсэн: Зочин цаг: 09:15, 2014-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax