Нэвтрэх нууц үг:

2014-04-02
Зөвлөмж

Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ажиглалтын

талаар гаргасан зөвлөмж

Тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөл нь хүн, малын нөлөөлөл байхгүй бэлчээрийн ургамлын ургалтанд хэрхэн яаж нөлөөлөхийг судлах зорилгоор бэлчээрийн хашаалсан талбайн ажиглалт, хэмжлийг хийнэ. Хашаалсан талбайн ургамлын хөгжлийн үе шатны ажиглалтыг цухуйлтаас/ хаврын дахин ургалт/ хаталт хагдралт жигдэртэл сар бүрийн  тэгш тоотой өдрүүдэд /нэг өнжөөд/ хийнэ.

4 сарын 2-нд ургамал цухуйгаагүй байсан ч ажиглалт хийж дэвтэрт төлөөлөх ургамал цухуйлтгүй гэж бичнэ.
          1. Ургамлын үе шатны ажиглалт: Талбайн энд тэнд төлөөлөх ургамлууд цухуйхад “ цухуйлт эхэлсэн”, талбайн тал орчим хувьд цухуйвал “цухуйлт жигдэрсэн” гэж үзээд ХД-1 дэвтрийн “Хашаалсан талбайн ургамлын үе шат, байдлын ажиглалт” хүснэгтэнд цухуйлт эхэлсэн-а, цухуйлт жигдэрсэн-б гэж бичиж тэмдэглэнэ. Цухуйлтын үе шатанд тоо хувь гаргахгүй.  

Өдөр

Үе шатны нэр

/ үсгээр/

Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлын тоо

Үе шатанд орсон ургамлын хувь,%

Ургалтын байдал / балл/

Төлөөлөх ургамал

Нийт ургамал

1

2

3

4

Сар өдөр

Төлөөлөх ургамлын нэр,  үе шат

 

 

 

 

Цухуйлтын үе шатанд тоо хувь гаргахгүй. Талбайн энд тэнд цухуйхад цухуйлт эхэлсэн “а” гэж тэмдэгэлэнэ.

Төлөөлөх ургамалын  ургалтын байдал

 

Хашаалсан талбайн нийт ургамлын ургалтын байдал

IV/4

Хялгана-Хаврын дахин ургалт

 

 

 

 

“а”

3

3

 

Талбайн ихэнх хэсэгт ургамал цухуйхад  цухуйлт жигдэрсэн “б” гэж тэмдэгэлэнэ.

IV/4

Хялгана-Хаврын дахин ургалт

 

 

 

 

“б”

3

3

 

Хашаалсан талбайн цухуйлт жигдэрсэн үед төлөөлөх 40 ургамлыг пайзална. Хаврын дахин ургалтын дараагийн үе шатаас эхлэн үе шатанд тоо хувь гаргана.

өдөр

Үе шатны нэр / үсгээр/

Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлын тоо

Үе шатанд орсон ургамлын хувь,%

Ургалтын байдал

/ балл/

Төлөөлөх ургамал

Нийт ургамал

1

2

3

4

Сар өдөр

Төлөөлөх ургамлын нэр,  үе шат

Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлын тоо

Бундуйжилт, түрүүлэлтийн үе шатаас эхлэн тоо хувь гаргана. ДАвталт бүрээс уг үе шатанд орсон ургамлыг тоолж тоо хувь гаргана.

Төлөөлөх ургамалын  ургалтын байдал

 

Хашаалсан талбайн нийт ургамлын ургалтын байдал

VII/4

Хялгана- Залаалт

1

2

2

1

“а” 15%

3

3

 

VII/8

Хялгана- Залаалт

6

7

5

6

“б” 60%

3

3

 

Хэрэв түрүүчийн үе шат 75 % хүрэхээс өмнө дараагийн шинэ үе шат ажиглагдаж эхэлбэл хуучин, шинэ үе шатыг хоёуланг ажиглаж тэмдэглэнэ.

VII/10

Хялгана-Залаалалт

7

7

5

6

62%

4

4

Хялгана-Цэцэглэлт

2

1

1

3

“а” 17%

4

4

Ургамлын өсөлт хөгжилтийн үе шат бүрийг 75 % хүртэл ажиглах ба энэ үеийг тухайн үе шат бүрэн явагдаж дууслаа гэж үзнэ. ТУхайн үе шат 75% хүрснээс хойш дараагийн шинэ үе шат ажиглалгдахгүй бол үе шатны нэрэнд шинэ үе шатгүй гэж тэмдэглэнэ.

VII/12

Хялгана-Цэцэглэлт

6

7

5

5

“б” 58%

4

4

VII/12

Хялгана-Цэцэглэлт

7

9

6

8

75%

4

4

VII/12

Хялгана-Шинэ үе шатгүй

 

 

 

 

 

Ургалтын байдал үнэлнэ.

Ургалтын байдал үнэлнэ.

Ургамал хаталт хагдралт эхэллээ ”а”, жигдэрлээ “б” гэж тэмдэглэнэ. Хаталт хагдралтын үед тоо хувь гаргахгүй.

IХ/30

Хялгана-хаталт хагдралт

 

 

 

 

“а”

Ургалтын байдал үнэлнэ.

Ургалтын байдал үнэлнэ.

Хатаж хагдарсан навчнуудын угаас дахин ногоон навч цухуйн ургаж эхэлбэл намрын хэнзлэлт эхэллээ “а”, талбайн тал орчим хувьд нь хэнзлэлт ажиглагдвал жигдэрлээ “б” гэж тэмдэглэнэ. Намрын хэнзлэлтийн үе шатанд тоо хувь гаргахгүй.

IХ/28

Хялгана-намрын хэнзлэлт

 

 

 

 

“а”

Ургалтын байдал үнэлнэ.

Ургалтын байдал үнэлнэ.

 

           2. Ургамлын өндөр хэмжих- Цухуйлтын үе шат жигдэрсэн өдрөөс эхлэн хаталт хагдралтын үе шат жигдэртэл хашаалсан талбайн ургамлын өндрийг 10, 20, 30/31-ны өдрүүдэд хэмжинэ. Ургамлын өндрийг тэгш дугаар бүхий пайзтай 20 ургамал дээр 1 см-ийн нарийвчлалтай хэмжинэ. Өвслөг ургамлын ерөнхий өндөр буюу хөрсний гадаргаас гол ишний үзүүр хүртэл, хэрэв навч нь ишнээсээ өндөр байвал навчны үзүүр хүртэл хэмжинэ. Ургамлын дээд үзүүр гэмтэж шарлаж хатсан байсан ч хамгийн дээд үзүүр хүртэл хэмжинэ.

Үетэн, улалж, сонгинолог ургамалд толгойлолт (толгойлолт, залаалалт, бундуйжилт)-ын үе шат жигдэрсэн арав хоногийн эцэс хүртэл өндрийн хоёрлосон хэмжилт хийнэ. Үүнд:

·         Ургамлын ерөнхий өндөр

·         Навчны дундаж өндөр буюу хөрсний гадаргаас ихэнх навчнуудын өсөлтийн дундаж цэг хүртлэх өндөр

         Хоёрлосон хэмжилтийн дүнг ХД-1 дэвтрийн “Төлөөлөх ургамлын өндөр, см” хүснэгтэнд бутархай байдлаар хүртвэрт ерөнхий өндөр, хуваарьт навчны дундаж өндрийг бичнэ.

3. Ургамлын ургалтын байдлыг үнэлэх- Хашаалсан талбай дахь төлөөлөх болон нийт ургамлын ургалтын байдлыг ургамал ургаж эхлэхээс хагдралтын үе шат жигдэрсэн арав хоногийн эцэс хүртэл 10 хоног бүр 10, 20, 30/31/-нд Хөдөө аж ахуйн зааврын 19-р хуудасны 1-р хүснэгтийг ашиглана. Ургалтын байдлын үнэлгээг хавар, зуны улирлаар ялгаатай өгнө. Төлөөлөх ургамлын ургалтын байдал нь зөвхөн төлөөлөх ургамлын ургалтын байдлыг үнэлнэ. Нийт ургамлын ургалтын байдал нь талбай нийт ургамлын ургалтын байдлын үнэлнэ.

өдөр

Үе шатны нэр / үсгээр/

Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлын тоо

Үе шатанд орсон ургамлын хувь,%

Ургалтын байдал

/ балл/

Төлөөлөх ургамал

Нийт ургамал

1

2

3

4

Сар өдөр

Төлөөлөх ургамлын нэр,  үе шат

Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлын тоо

Бундуйжилт, түрүүлэлтийн үе шатаас эхлэн тоо хувь гаргана. Давталт бүрээс уг үе шатанд орсон ургамлыг тоолж тоо хувь гаргана.

Төлөөлөх ургамалын  ургалтын байдал

 

Хашаалсан талбайн нийт ургамлын ургалтын байдал

VII/4

Хазаар-залаалалт

1

2

2

1

“а” 15%

3

4

 

            4. Ургамлын бүрхцийг үнэлэх- Бэлчээрийн нийт ургамлын дундаж өндөр 3 см хүрсэн өдрөөс эхлэн хаталт хагдралтын үе шат жигдэртэл ургамлын бүрхцийг 4, 14, 24-ний өдөр үнэлнэ. Ургацын дээж авахаар жааз байрлуулах бүрт бүрхцийн үнэлгээг өгнө. Ургац тодорхойлохоор тавьсан 2,5х1м жаазан дотор ногоон ургамал, халцгай газар, хагдны эзлэх хувийг нүдэн баримжаагаар тус бүр тодорхойлж бүхэл оронгоор бичнэ. Тодорхойлсон бүрхцийг зааварын 20-р хуудасны  2-р хүснэгтийн дагуу баллаар үнэлнэ. Бүрхэц тодорхойлох үед жаазан дотрох ургамлыг фото зургаар баталгаажуулж болно.

5. Өвслөг ургамлын ургац тодорхойлох- Хашаалсан талбайн өвслөг ургамлын ургацыг тодорхойлохдоо төлөөлөх аль нэг ургамлын дундаж өндөр 3 см хүрсэн өдрөөс эхлэн хаталт хагдралтын үе шат жигдэртэл сар бүрийн 4, 14, 24-ний өдөр тодорхойлно. Ургамлын ургацыг тодорхойлохын тулд талбайн А хэсэгт 4 давталтаар 10м2 талбайн өвслөг ургамлыг хөрсний гадарга дээр 1 см өндөр үлдээн хайчилж дээж авна. Тухайн жилийн  эхний дээжийг 1.2-р давталтын баруун хойд, 3,4-р давталтын баруун өмнө хэсгээс авна. Дараагийн хугацаанд дээж авахдаа түрүүчийн дээж авсан хэсгээс 50 см-ийн зайд зэрэгцээ авна.  Дээж авсан хэсгээ давталт бүрт чулуу, мод ашиглан тэмдэглэгээ хийнэ. /Зааврын хуудас 21 дээрхи зургийн дагуу авах/

Ургамлын дундаж өндөр 3 см   хүрсэн гээд ургац авч байснаа гэмтэл болон өөр шалтгаанаар 3 см-ээс доош орж буурангуут ургацыг авахгүй орхиж хөтөлбөрийг тасалдуулах явдал байдаг. Цаашид өндөр хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалахгүйгээр хаталт, хагдралтын үе шат жигдэртэл ургац тодорхойлно. Ургацыг зориулалтын ургац хатаах тавиур дээр техинологийн дагуу хатаах шаардлагатай. Ургацыг буруу хатааснаас ургацын гологдол гардаг анхаарах.

Цахилгаан жингээ заавал 0 байрыг  тааруулаад, жинд хэмжих нэгж нь өөр өөр байдаг тул грамм гартал /0,0g / шалгаж тохируулаарай.

өдөр

Нойтон дээжийн жин, гр

Дээжийн хуурай жин, гр

Савны жин, гр

Савгүй хуурай өвсний жин, гр

Ургац ц/га

жинлэлт

I

II

III

4

Ургацын дээж аваад ирэнгүүт жигнэсэн  хэмжээг энд бичнэ.

 

Дараа нь нарны гэрэл шууд тусахгүй сүүдэр газар тавьж             2-3 хоног  хатаагаад 2-р жигнэлтийг хийж

 

Дараа нь           1 хоног хатаагаад дахин жинлээд энд бичнэ. 1, 2 дугаар жигнэлтийн зөрүү 1 граммаас ихгүй байвал дахин жигнэлт хийхгүй. хэрвээ

1гр-аас их зөрүүтэй байвал  дахин              1 хоног хатаагаад жигнэж хэмжээг бичнэ.

 уутны жин / ургацыг заавал уутанд хийж жинлэнэ.

3 дугаар жигнэлтээс уутны жинг хасаад хэмжээг бичнэ.

хуурай өвсний жингийн сүүлээс нь 2 орон таслан  ц/га-д шилжүүлнэ.

4

255,6

145,4

110,2

109,8

10,4

99,4

дэвшүүлээд 1,0 болж байгаа шүү

1,0

/хэрвээ 536гр гэх мэт байвал 5,36 болно/

Ургацыг тулгаж  тоолохгүй ургац чийгтэй учир 0.0 зөрөөгүй хатахгүй. Тулгаж тоолох алдаа их гардаг анхаарах.

14

205.7

197.3

126.3

126.3

5.4

120.9

1.2 ц/га

Ургац хатаж гүйцээгүй байхад ургацыг ц/га-д шилжүүлдэг алдаа гардаг. Хоёр хаталтын зөрөө 1.0 граммаас ихгүй болсон үед ургацыг хатаж гүйцсэн гэж үзээд ц/га-д шилжүүлнэ.

24

198.5

98.2

79.3

77.0  ургац бүрэн хатаагүй байхад ц/га-д шилжүүлэхгүй.

1.0

76.0

0.7 ц/га

Ургац бүрэн хатаж дууссан байхад дахин хяналтын хатаалт хийдэг алдаа гардаг. Хатаалтын зөрөө 1.0 граммаас бага байхад дахин хатаалт хийхгүй шууд ц/га-д шилжүүлнэ.

4

201.2

150.1

150.0

150.0

 хяналтын хатаалт хийхгүй.

2.0

13.0

0.1 ц/га

6. Бэлчээрийн ургамлын гэмтэл- Цаг агаарын тааламжгүй нөхцлөөс ургамал гэмтсэн эсэхийг үе шатны ажиглалт хийх бүрт ажиглаж, гэмтлийн хэмжээг нүдэн баримжаагаар тодорхойлно. Ургамлын гэмтлийг ажиглахдаа гэмтэл учруулсан таагүй нөхцлийн үргэлжилсэн хугацаа, эрч хүчийг сайн анхаарч ажиглах хэрэгтэй. Ургамлын өсөлт, ургамлын гадаад хэмжээ өсч томрох, үе шатуудаа хэвийн дамжих явц хэвийн байгаа эсэх , дахин сэргэх боломжтой эсэхийг харгалзаж гэмтлийг үнэлнэ.
Ургамлын гэмтлийг - ургамал үзүүрээсээ

                       - ургамал үзүүрээсээ дунд үе хүртэл

                       - ургамал үзүүрээсээ уг хүртэл шарласан гэж тэмдэглэнэ.

Хэт хаталт гэдэг нь ургамал байгалийн жамаар хатаж хагдрах биш юм. Ургамал хатаж хагдрахад үр жимстэй эрхтэн, навчнууд хатах боловч ургал эрхтэн нь хаталгүй үлддэг онцлогтой. Ургамал үзүүрээсээ уг хүртэл шарласан бол хэт хаталт гэж ажиглана.

Гэмтлийн  шинж, хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг учир гэмтэл ихэссэн юмуу багассан тухай бүрийг анхааралтай ажиглан, ялган бичиж холбогдох хатаамлыг авч, тайлбар тэмдэглэлийг хийнэ.  Гэмтэлд хамрагдсан ургамлын хэмжээг:

-       Гэнц нэг ургамал /10% хүртэл/

-       Цөөн ургамал /10-20% орчим/

-       Олон ургамал /20-50% орчим/

-       Ихэнх ургамал /50-80% орчим/

-       Нийт ургамал /80-100%/ гэж ялган ажиглана.

            Хөдөө аж ахуйн ажиглалтын зааварт нилээн тодорхой хүснэгт жишээ олонтой тул заавараа сайн уншиж, ажиглалтанд явах бүрдээ ашиглаж байхыг анхааруулж байна.

 

                                  Зөвлөмж бичсэн:  ХААЦУ-ын инженер Э.Ононцэцэг

 

 


Сэтгэгдэл:


taniltslaa bayarllaa
Бичсэн: Энхээ (зочин) цаг: 18:02, 2014-04-17 | Холбоос | |


Ulaan-Uul Taniltslaa bayrlala
Бичсэн: Зочин цаг: 09:52, 2014-04-10 | Холбоос | |


Ulaan-Uul stsants
unshij taniltslaa
zaavart bgaa zuiliig dahin bichsend bayrlala
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:51, 2014-04-10 | Холбоос | |


taniltslaa
Бичсэн: mandah (зочин) цаг: 11:18, 2014-04-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax