станц харуулуудын 4-р сарын ажлын тайлангийн хариу заавар
2017 он 5 сарын 24-ны өдөр Сайншанд
| Салбарын нэр | 1.Тайлан бичилт /20 оноо/ | 2.Ажил сайжруулахаар зохион байгуулсан ажил /30 оноо / | 3.Үүрэг даалгавар / талбайн зураг/ /30 оноо/ | 4.Гэнэтийн шалгалт /20 оноо/ | 5.Үнэлгээ |
1 | Сайншанд | 20 | 20 | 20 | 20 | 80 |
1. Тайланд тусгагдах бүх зүйлийг оруулж бичсэн. 2. Зохион байгуулалтын ажлаар “Ак-02 коодын зааварын хэн сайн эзэмшсэн бэ” уралдааны үр дүн хангалтгүй гэж үзэж байна. Шуурхай мэдээний алдааны давтагдал багасаагүй. 3. Талбайн зураг бүрэн ирсэн. - АК-01 коодын 100 асуултын хариултыг хугацаанд нь ирүүлээгүй, нэхэж авсан.-5 - “Цаг агаарын үзэгдэл “ сэдэвт уралдааны илтгэлийг Оюунцэцэг, Сонинцэцэг өгсөн-5 4. Гэнэтийн шалгалтаар техникчийн үүлний ажиглалтын шалгаж байгаа бол хэдэн баллын ямар үүл ажиглагдаж байгааг техникч ямар үүлээр ажиглаж байгааг тодорхой бичих. Сартай үүл бага байсан дэвтэртээ тулгав гэж бичихгүй. Шөнийн хугацааны шалгалтыг өглөөд нь камер шалгаж хянах | ||||||
2 | Замын-Үүд | 0 | 0 | 23 | 0 |
|
-Тайлан ирүүлээгүй.-20 -Ажил сайжруулахаар зохион байгуулсан ажил байхгүй. -Талбайн зураг ирсэн, -Гэнэтийн шалгалт хийгээгүй тайлан ирээгүй. 100 тестийн хариу хугацаанд нь ирүүлээгүй. Уралдааны илтгэл Пүрэвдорж,Адьяасүрэн ирүүлсэн. | ||||||
3 | Мандах | 20 | 20 | 20 | 20 | 80 |
1.Тайланг цэгцтэй, нэг форматаар бичихэд анхаарах, 2. Анхан шатанд заавараа баримтлаж засагдах алдаа дутагдал арилахгүй байна. Ажил шалгалт хангалтгүй, эдгээрийн сайжруулах ажлын станцын даргын зүгээс ажил зохион байгуулах шаардлагатай. -10 3. Ак-01 100 тестийн хариулт ирээгүй. -10 Илтгэлтийн уралдаанд бүх техникч слайд бэлтгэж ирүүлсэн боловч техникчийн нэр бичээгүй ирүүлсэн. -Гэнэтийн шалгалтыг бодит байдлаар хийхэд анхаарах | ||||||
4 | Дэлгэрэх | 20 | 25 | 20 | 15 | 80 |
-Тайлан бичилт хангалттай, хамгийн гол бодит хийсэн ажлын үр дүн гарах ажлын зохион байгуулсан байх. Станцын даргын хяналт шалгалтыг сайжруулах. Ажиглалтаас харахад үр дүн хангалттай түвшинд хүрч ажиллахгүй байна. -5 -Талбайн зураг 4-р сарын 2-нд ирсэн. Бусад ирээгүй. 100 тестийн хариу ирсэн. Илтгэл ирүүлээгүй | ||||||
5 | Улаан-Уул | 20 | 30 | 25 | 20 | 95 |
-Тайлан бичилт хангалттай сайн байна. -Ажил сайжруулах зохион байгуулалтын ажил сайн байна. Хамт олноо идэвхжүүлж, байгууллагаараа нутаг орондоо манлайлан ажиллаж байгаа нь маш сайн байна. Талбайн зураг бүрэн ирсэн. -Гэнэтийн шалгалтыг сайн хийсэн байна - 100 тестийн хариу хугацаандаа ирээгүй
| ||||||
6 | Хөвсгөл | 20 | 30 | 25 | 18 | 93 |
-Хийсэн ажлын талаар тайландаа зургийн хамт сайн оруулж бичсэн. Гэхдээ зохион байгуулсан сургалтын үр дүн ажиглалтын чанараар харагдаж байх ёстой. Жн: АК-01 коодын сургалт явуулсан бол тухайн сард болон цаашид мэдээ зохиолтын алдаагүй байх. - Талбайн зураг бүрэн ирсэн. Усалгааны аяга нөөцлүүр зай буруу, аягыг сольж тааруулах -Гэнэтийн шалгалтыг хэзээ хэдэн цагт хэн гэдэг техникчийг шалгасан тухай хүснэгт байдлаар бичиж ирүүлээрэй. Ахлах техникчийн гэнэтийн шалгалтаар утсанд хариу өгч байсан. - 100 тестийн хариу ирсэн. Уралдаанд оролцоогүй | ||||||
7 | Айраг | 20 | 30 | 30 | 14 | 94 |
Тайлан загварын дагуу бүрэн гүйцэт бичсэн Талбайн зургийг УА-н инженерт явуулж байх Гэнэтийн шалгалтаар 16,18,26- нд утсанд хариу өгөөгүй. Утсаа салгасан байсан-6 | ||||||
8 | Алтанширээ | 18 | 30 | 25 | 18 | 91 |
Тайлангийн үг үсгийн алдааг хянаж, цэгцтэй бичихэд анхаарах -2 Талбайн зурагнуудаа 10 ,20, 30 гэсэн хавтаснууд/folder/ нээгээд ангилаж хийгээд ирүүлж байгаарай. Термометрийн хөрсөнд элс нэмж хийв гэсэн байна. Тухайн орчны хөрсийг шигшиж хийх | ||||||
9 | Иххэт | 20 | 30 | 28 | 20 | 98 |
Ажлын тайлан загварын дагуу бүрэн бичигдсэн. Талбайн зургаас харахад термометрийн хоорондын зай хэт ойрхон харагдаад байна. | ||||||
10 | Өргөн | 20 | 30 | 30 | 20 | 100 |
Ажлын тайлан загварын дагуу бүрэн бичигдсэн. Талбайн зургийг бүрэн ирүүлсэн. Гэнэтийн шалгалтаар утсанд хариу өгч байсан. | ||||||
11 | Сайхандулаан | 20 | 30 | 25 | 20 | 95 |
Ажлын тайлан загварын дагуу товчхон бичигдсэн. Талбайн зургаас харахад термометр орчмын хөрсийг чулуугүй болтол шигших Гэнэтийн шалгалтаар утсанд байнга хариу өгч байсан. | ||||||
12 | Улаанбадрах | 25 | 20 | 20 | 20 | 60 |
Тайлан маш товчхон бичсэн. Ажиглалтын чанар сайжрахгүй, алдаагүй ажиллах талаар анхаарахгүй байна. Талбайн зургаас харахад усалгааны аяга дүүрэн байхад усны түвшин нөөцлүүрээс 2 см байх зайг баримтлах. Аяга тагтай байх хэрэгтэй. Замын хайрга шорооноос гаргах, замын тоосгыг янзлах. 10,20,31-ны байдлаар зурагнууд ирсэн байх. | ||||||
13 | Хатанбулаг | 20 | 30 | 30 | 20 | 100 |
Тайлан бичилт сайн. Талбайн зураг бүрэн ирсэн. Талбайн цэвэрлэгээ, үзлэг үйлчилгээ, багажийн байрлал, хэвийн байна. Гэнэтийн шалгалтаар утсанд хариу өгч байсан. |
Бүх салбарт анхааруулахад:
- Станцын дарга гэнэтийн шалгалтыг хийхдээ технологи мөрдөлтийг сайн шалгах, хөрсний датчикийн байрлал засаж байгаа эсэхийг байнга биеэр очиж үзэж байх
- Үүлний ажиглалтыг зөв хийж байгааг хянаж шалгах
- Флюгерээр ажиглаж байгаа салбарууд салхины ажиглалтыг хугацаа баримтлаж байгааг шалгах
- Харуулынхан усалгааны технологи мөрдөхөд онцгой анхаарах хэрэгтэй байна.
ДҮГНЭСЭН.
Ахлах техникч Л.Цэцэгдэлгэр