Юуны өмнө Дорноговь аймгийн УЦУОШГазрын салбарын нийт ажилтнууддаа Дэлхийн болон Монголын цаг уурчдын баярын мэнд дэвшүүлье.
Дэлхийн болон Монголын Ус, Цаг уурчдын баярын өдрийг тохиолдуулан салбарын бүх техникчдийн дунд “Би цаг уурч” сэдэвт уралдааны I, II шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулж дүгнэлээ.
· I шатны буюу өөрсдийн зохиосон шүлгээрээ өрсөлдөх тэмцээнд Хатанбулаг харуулын техникч Ч.Тэгшдэлгэрийн “Би цаг уурын харуулчин” шүлэг “ТЭРГҮҮН БАЙР”-т,
· II шатны буюу техникч нарыг “Мөрдөгдөж байгаа зааврын хэр сайн мэдэж байна вэ” мэдлэгийг сорьсон шалгалтын тэмцээнд Улаан-Уул станцын техникч Д.Мөнгөншагай 9.6 оноогоор “ТЭРГҮҮН БАЙР”-т тус тус шалгарлаа.
Харин Илтгэл бичих III тэмцээний материалууд хараахан төвд гүйцэд ирээгүй байгаа тул оролцогчдынхоо хүсэлтээр 4-р сарын 20-ныг хүртэл сунгаж байна. Тиймээс илтгэл ирүүлээгүй техникч нарыг идэвхитэй оролцохыг хүсч байна.
Жич: Тэргүүн байр эзэлсэн техникч нарын шагналыг Орон нутгийн нэгдсэн сургалтаар салбарын нийт хамт олны өмнө албан ёсоор гардуулах болно.
Тэмцээнд идэвхтэй оролцож байгаа бүх техникч нартаа баярлалаа.
ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС.
2017.03.23 13,45 цаг