Нэвтрэх нууц үг:

2017-03-30
2-р сарын ажлын тайлангийн дүн
 Дорноговь аймгийн УЦУОШГазрын

станц харуулуудын 2-р сарын ажлын тайлангийн хариу заавар

 

2017 он 3 сарын 27-ны өдөр                                                                                                                                          Сайншанд

 

 

Салбарын нэр

1.Тайлан бичилт

/20 оноо/

2.Ажил сайжруулахаар зохион байгуулсан ажил

/30 оноо /

3.Үүрэг даалгавар

/ талбайн  зураг/

/30 оноо/

4.Гэнэтийн шалгалт

/20 оноо/

5.Үнэлгээ

1

Сайншанд

20

30

30

20

100

-Тайлан бичилт хангалттай сайн байна.

-Ажил сайжруулахаар зохиож буй ажил үр дүнтэй байна.

-Талбайн зураг бүрэн ирсэн.

-Гэнэтийн шалгалтыг сайн хийсэн байна. Гэхдээ шөнийн 02,05, цагуудад хийгдээгүй байна. Цаашид анхаараарай.

2

Замын-Үүд

10

10

10

18

 

-Тайлан бичилт хангалтгүй. Маш товчхон бичсэн байна. Загварын дагуу бичээгүй .Багаж хэмжих хэрэгслийн ажиллагаа үзлэг үйлчилгээний талаар тайландаа оруулаагүй.-10

-Ажил сайжруулахаар сайн ажил зохион байгуулахгүй байна. Шинжилгээний ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ авч ажиллаарай.  -20

-Талбайн зураг 10,28-ны зураг ирүүлээгүй. Мэдрүүр арай эл байрласан байна. Дөнгөж мөр нь зураас төдий харагдаж байхаар байрлуулай ёстой шүү.-20

-Гэнэтийн шалгалт хийгдсэн байна. Цаашид техникч бүр дээр 2 удаа өдөр шөнө хийвэл сайн шүү. салбар хариуцсан ахлах техникчийн гэнэтийн шалгалтаар 1 удаа Адъяасүрэн хариу өгөөгүй.-2

3

Мандах

20

30

25

18

93

-Тайлан бичилт сайн байна.

- Ажил сайжруулахаар зохион байгуулсан ажлаа зургаар баталгаажуулсан нь сайн байна.

-Хөрсний талбайн зураг дутуу байна. Дараа сараас нүцгэн хөрстэй талбайгаа харуулсан зураг ирүүлж байгаарай.-5

-Гэнэтийн шалгалтыг сайн хийж байна. Утсанд 1 удаа Жавхлантөгс хариу өгөөгүй. -2

4

Дэлгэрэх

10

20

30

15

75

-Тайлагаа засаж ирүүлэхгүй байна. өмнөх саруудад зааварчилгаа өгсөн байхад засахгүй байна шүү.-10

-Ажил сайжруулахаар зохион байгуулсан ажлаа баталгаажуулсан зураг материалаа тайлантайгаа хамт ирүүлээгүй байна.-10

-Талбайн зураг бүрэн ирсэн.

-Гэнэтийн шалгалт хийсэн гэж тайланд 1 өгүүлбэрээр бичсэн байна. Хүснэгт байдлаар дэлгэрэнгүй бичиж ирүүл. Уртнасан, Баярцэцэг, Эрдэнэболд тус бүр 1 удаа утсанд хариу өгөөгүй  -5

5

Улаан-Уул

20

30

20

20

90

-Тайлан бичилт хангалттай сайн байна.

-Ажил сайжруулах зохион байгуулалтын ажил мөн сайн байна.

-28-ны талбайн зураг ирүүлээгүй байна.-10

-Гэнэтийн шалгалтыг сайн хийсэн байна. Ахлах техникчийн гэнэтийн шалгалтаар утсанд байнга хариу өгч байсан.

6

Хөвсгөл

20

30

30

8

88

-Тайлан сайн бичсэн байна. -Ажил сайжруулахаар зохиож байгаа ажлыг үр дүнтэй болгоход анхаар. Тайлан бичих гэж нэр төдий хийсний хэрэггүй. Үнэхээр юмаа мэдээд авахын төлөө хийгээрэй. Бусдадаа мэдүүлэхийн төлөө сонирхолтой ойлгомжтой байдлаар хичээл сургалтаа зохион байгуулаарай. Уралдаан тэмцээн явуулсан ч болно шүү.

-Талбайн зураг бүрэн ирсэн.

-Гэнэтийн шалгалтын талаар тайланд оруулаагүй. Ахлах техникчийн гэнэтийн шалгалтаа1 удаа Мөнхцэцэг утсанд хариу өгөөгүй.-12

7

Айраг

0

0

0

18

18

Тайлан ирүүлээгүй.

Зураг ирүүлээгүй.

Гэнэтийн шалгалтаар 1 удаа утсанд хариу өгөөгүй.-2

8

Алтанширээ

20

30

30

16

96

Тайлан бичилт сайн байна.

Талбайн зураг бүрэн ирсэн.

Гэнэтийн шалгалтаар утсанд 2 удаа хариу өгөөгүй.-4

9

Иххэт

20

30

30

20

100

Тайлан бичилт сайн.

Талбайн зураг бүрэн ирсэн.

Гэнэтийн шалгалтаар утсанд байнга хариу өгч байсан.

10

Өргөн

20

30

30

18

98

Тайлан бичилт сайн байна.

Ажлаа сайн хийхийн төлөө ном зааврыг сайн уншиж, судлаж байна.

Талбайн зургийг бүрэн ирүүлсэн.

Утсанд 1 удаа хариу өгөөгүй.-2

11

Сайхандулаан

20

20

0

16

56

Тайлан бичилт хангалттай.

Ажилаа сэтгэлээсээ хийхгүй. Ажлаа сайжруулах, алдаагаа багасгах оролдлого хийхгүй байна. Ном заавар уншихгүй байна.-10

Талбайн зураг явуулсан байна. Гэхдээ 1 сард ирүүлсэн зургаа дахиж ирүүлсэн байна. Үүрэг даалгавар хуурамчаар биелүүлсэн. Ажлыг нэр төдий хийсэн болж харагдаж гэсэн байдлаар хийж байна.-30

Гэнэтийн шалгалтаар 2 удаа утсанд хариу өгөөгүй.-4

12

Улаанбадрах

10

10

10

18

48

Тайлан ирсэн байна. Тайлан бичилт хангалттай бус байна. Цаг уурын ажиглалтын талаар бичигдээгүй. Мөн ХАА-н цаг уур дээр 2-р сар 28 хоногтой байсан гэтэл 31-нд агро дундаж мэдээ зохиож өгсөн гэж бичсэн байна. Бичиж байгаа юмандаа хяналт тавиад хариуцлагатай баймаар байна.-10

Өөрийн хийж буй ажлаа чанартай хийхийн төлөө ном заавар зөвлөмжийг уншихгүй, мэдэхгүй байгаа юмаа асуухгүй байна. Ажлаа сайжруулахаар ажиллахгүй байна.-10

Талбайн 4 ширхэг зураг ирсэн. 10,20,28-ны байдлаар зурагнууд ирсэн байх ёстой. -20

Гэнэтийн шалгалтаар утсанд 1 удаа хариу өгөөгүй.-2

13

Хатанбулаг

20

30

30

18

98

Тайлан бичилт сайн.

Ном зааврыг уншиж судлаж байна.

Талбайн зураг бүрэн ирсэн. Талбайн цэвэрлэгээ, үзлэг үйлчилгээ, багажийн байрлал, хэвийн байна.

Гэнэтийн шалгалтаар 1 удаа утсанд хариу өгөөгүй.-2

 

Бүх салбарт анхааруулахад: 

Та бүхэн инженерийн гаргаж байгаа хариу заавар, зөвлөмжийг огт унших ажилдаа дагаж мөрдөхгүй байна. Заавар зөвлөмж уншиж алдаагаа засахгүй байгаагаас алдаа давтагдсаар байна. Та бүхэн ажилдаа хариуцлагатай хандмаар байна.

Бүх салбарууд ажил сайжруулахаар хийсэн ажлыг баталгаажуулах баримт, зураг материалаа тайлантай хамт ирүүлээрэй. Тэгээгүй тохиолдолд оноо хасаж дүгнэхийг анхааруулж байна.

Талбайн зургаа бүрэн ирүүл. Нэг төрлийн зурагнаас нэг ширхэгийг л ирүүл. Олон давхардсан зураг ирүүлэх хэрэггүй.

 

ДҮГНЭСЭН.

ЦАГ УУРЫН ИНЖЕНЕР                                 А.МАРАЛМАА

 

   2017.03.28

 

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax