2017.02.28 Сайншанд
Цаг уурын салбараас шинжилгээний ажлын ажиглалтын чанарыг дээшлүүлэхэд станц, харуул бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнгийн талаар ажлын тайлан бичиж ирүүлэх журмыг хүргүүлж байна.
Зорилго
1. Ажиглалтын чанарын сайжруулах
2. Техникч бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх
3. Мэргэжлийн арга зүйгээр хангах арга хэмжээг төлөвлөх
Дүгнэх үзүүлэлт
Станц харуулын сарын ажлын тайланг дүгнэхдээ дараах 4 үзүүлэлтийн дагуу дүгнэнэ. Эдгээр үзүүлэлтүүдийг бүрэн чанартай биелүүлсэн тохиолдолд 100 хувь гэж дүгнэнэ. Үзүүлэлт тус бүрээс авсан оноог нэгтгэн тухайн сарын дүнг гаргана.
· Тайлан бичилт 20 оноо
Тайланг 2016 оны 10 сарын 18-нд өгсөн зөвлөмжид заасан бүтцийн дагуу, үг үсгийн алдаагүй, цэгцтэй, дэлгэрэнгүй, тодорхой бичсэн бол 20 хувь гэж дүгнэнэ.
Үг үсгийн алдаатай, замбараагүй бол 5 хувь
Тайлан бичиж ирүүлээгүй бол сарын ажлыг 0 хувиар дүгнэнэ.
· Ажил сайжруулахаар хийсэн ажил 30 оноо /Сар бүр станцдаа ажлаа сайжруулах, алдаа дутагдлаа багасгах зорилгоор ажил зохион байгуулсан байх, тайланд зохион байгуулсан ажлыг нотлох баримтыг заавал оруулах/
· Үүрэг даалгавар 30 оноо / талбайн зураг, инженер, ахлах техникч нараас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг тайланд оруулах, /
· Гэнэтийн шалгалт 20 оноо /станцуудын дотоод шалгалт, ахлах техникч нарын шалгалт/
Жич: Энэ журам гарсантай холбогдуулан 2015 оны 12 сарын 21-ны дүгнэх журмыг хүчингүй болсонд тооцно.
Журам боловсруулсан:
Уур амьсгалын инженер А.Маралмаа
Хянасан:
ЦУОТХэлтсийн дарга Б.Энхмандал
2-р сарын хэлэлцүүлгийн илтгэх хуудас
2017.03.23 Сайншанд
Салбаруудын шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй сарын хийсэн ажлын тайлан, үүрэг даалгаврын биелэлт, гэнэтийн шалгалт, хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагаа үзлэг үйлчилгээ зэргийг тайлан, зургаар авч дүгнэх журмын дагуу дүгнэн хяналт тавьж ажиллаж ирсэн.
Сар бүрийн тайлан шалгаж дууссаны дараа өмнөх сарын ажлаа танилцуулан хэлтсийн бүх инженерүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулдаг. 2-р сарын ажлыг хэлэлцүүлээд ажлын тайлангийн дүгнэх журмыг солих шаардлагатай, зарим үзүүлэлтүүдийг хасах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн . Үүнтэй холбогдуулан дүгнэх журмыг шинэчлэн боловсрууллаа.
Илтгэх хуудас бичсэн:
Уур амьсгалын инженер А.Маралмаа
Хянасан:
ЦУОТХэлтсийн дарга Б.Энхмандал