Нэвтрэх нууц үг:

2017-03-23
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин баярын мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад Усцагуурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 93жилийнойн баярын мэндийг хүргэе. 

           Өнөөдөр Монгол улсын Ус цаг уурын байгууллагын мэргэжлийн хамт олон ДЦУБ-ын гишүүн орнуудын цаг уурч нөхдийн хамтаар мэргэжлийн баяраа даруухан мөртлөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.  Энэ жилийн хувьд Дэлхийн усны өдрийг “Усны нөөц ба хаягдал ус” сэдвээр, Дэлхийн цаг уурын өдрийг “Үүлийг танин мэдэх нь” сэдвийн дор тэмдэглэж байна. 

Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн хугацаанд Судар бичгийн хүрээлэн дотор анх Огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа нэртэй үүсэн байгуулагдсанаас хойш саад, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээтэй, ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн, орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан, Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хөгжлийн дундаж түвшин рүү тун ойртож байгаа биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.     

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын бүтээлч хамт олон та бид өнгөрсөн түүхийн хугацаанд шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт манлайлагч нь байж,  Табулятор хэмээх тооцоолох машины эхний хувилбараас эхлүүлэн ЕС-1022 тооцоолох машин, анхны Монелкомпьютерийг ажилдаа нэвтрүүлж, орчин үеийн өндөр нарийвчлалтай автомат хэмжлийн багаж, тоног төхөөрөмжүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж, 2011 оноос АНУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн өндөр хүчин чадалтай ХЕ6М суперкомпьютерийг Монгол улсад анх удаа суурилуулан ашиглаж, улс орныхоо хөгжлийн түүчээ болж ажилласаар ирсэн бахархам гавъяатай, бүтээлч, оюунлаг хамт олон юм. 

Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч ирсний үр дүнд улсын сүлжээний цаг уурын станцуудын 95 хувь, цаг уурын харуулуудын 5,5 хувь нь автомат хэмжлийн багажаар хангагдаж, Дэлхийнцагуурынбайгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай тооцоолох төхөөрөмж,  Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх  бодит боломж бүрдсэн байна.  

           Хэдийгээр сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн хүрэлцээ, хангамж тааруу байгаагаас хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурч байгаа боловч та бидний хичээл зүтгэл, хамтын ажиллагаатай хөрш орнуудын Цаг уурын байгууллагын сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцааны үр дүнд салбарын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх угтвар нөхцөл бүрдэж байна.

          Энэ оны 7 дугаар сараас эхлэн БНСУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газарт төв, орон нутгийг цахим дэлгэцээр холбосон видео хурлын систем суурилуулах, нийслэл хотын эргэн тойронд Төв, Архангай, Булган аймгийн цаг уурын харуул бүхий 30 гаруй сумд цаг уурын автомат станцаар бүрэн хангагдах сайхан боломж бүрдэж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.            Энэ 7 хоногийн эхээр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт  өдрүүдийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдрийг Монголын Усны болон Цаг уурын өдөр болгосныг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Энэ нь Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг Монгол улсын Засгийн газраас үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

           Тус газраас Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, ирэх сард Засгийн газарт өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү Үндэсний хэмжээний хөтөлбөр батлагдсаны дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өргөн барьж, батлуулна. Хөтөлбөрт өмнө нь хэрэгжиж дууссан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний болон Цаг агаарт зориудаар нөлөөлөх хөтөлбөрүүдийг нэгтгэн нэг хөтөлбөр болгон оруулж, энэ оноос эхлэн ус цаг уурын судалгааны ажлыг эрчимжүүлэх, ялангуяа үүлний физикийн судалгааг явуулахад  дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгаж байгаа бөгөөд хөтөлбөр батлагдсанаар ирэх 8 жилд тус салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, зорилго, зорилт тодорхой болж, цаашдын хөгжлийн баталгаатай үндэс, суурь тавигдах болно.       

              Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 93  жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax