Нэвтрэх нууц үг:

2017-03-09

 

 14-р зааварын асуулт

 

Асуулт

Хариулт

1.Хэмжил ба технологийн тухай үндсэн ойлголт

1

Хэмжил гэж юу вэ?

 

2

Хэмжилт гэж юу вэ?

 

3

 Хэмжлийн найдвартай байдлыг хангах, байнгын алдааг арилгах зорилгоор хэмжлийн ямар ямар аргуудыг хэрэглэдэг вэ?

 

4

Хэмжлийн нэгж гэж юуг хэлэх вэ?

 

5

Цаг уурын хэмжил гэж юуг хэлэх вэ?

 

6

Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологи гэж юу вэ?

 

7

Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн дараалал

 

8

Технологийн зөрчил гэж юуг хэлэх вэ?

 

9

Салхины хэмжигдэхүүн, хэмжлийн нэгжийн нэр

 

10

Тэглэх хэмжил гэж юуг хэлэх вэ?

 

2. Цаг уурын ажиглалт хэмжлийн уламжлалт технологийн ерөнхий ойлголт

1

Цаг уурын анхан шатны нэгжийн үндсэн үүрэг юу вэ?

 

2

Цаг уурын өртөө, харуулын ажлын чиглэл зорилго

 

3

Ажиглагч ямар шаардлагыг биелүүлэх үүрэгтэй вэ?

 

4

Салхины  ажиглалт хийх хугацаа

 

5

Хөрсний термометрийн ажиглалт хийх хугацаа

 

6

Цаг уурын нэг хоног гэж ямар хугацааг хэлэх вэ?

 

7

Цаг уурын ажиглалтын талбайн хэмжээ хэд вэ?

 

8

Цаг уурын ажиглалтын талбайн өвсний өндөр хэдэн см байх вэ?

 

9

Дэлхийн бөмбөрцгийг уртрагаар нь хэдэн бүс болгон хуваах

 

10

Жин үдийн цагийг яаж бодох вэ?

 

3. Салхи

 

1

Салхи гэж юу вэ ?          

 

2

Салхины ажиглалт хийх дараалал

 

3

Хөнгөн, хүнд самбарын жин хэд вэ?

 

4

Флюгер хэзээ шалгах вэ?

 

5

Флюгерийн юуг шалгах вэ?

 

6

4-5 савхны хооронд байвал хөнгөн, хүнд дээр хэдэн м/с байх вэ?

 

7

Салхины хурдыг яаж ажиглах вэ?

 

8

Ямар тохиолдолд 910,911 м/с мэдээнд өгөх вэ?

 

9

Флюгерийн байрлал шалгах тухай

 

10

Салхины шинж тодорхойлох талаар

 

 

4. Агаарын температур чийгшил

 

1

Температур гэж юу вэ?

 

2

Агаарын чийгшил гэж юуг хэлэх вэ?

 

3

Цаг уурт агаарын чийгшлийн ямар ямар үзүүлэлтүүдийг тодорхойлдог вэ?

 

4

Үнэмлэхүй чийг гэж юу вэ?

 

5

Дутагдал чийг гэж юуг хэлэх вэ?

 

6

Агаарын температур, чийг хэмжих нөхцөл юу вэ?

 

7

Өвлийн улиралд ямар термометр нэмж хэрэглэдэг вэ ямар учраас?

 

8

Агаарын температур, чийг хэмжих дараалал

 

9

Хуурай,нойтон термометрийг бусад термометрээс юугаар нь яаж ялгах вэ?

 

10

Хуурай, нойтон термометрийн нөөцлүүр газрын гадаргаас хэдэн м өндөрт байрлах вэ?

 

 

5. Психромертээр  хэмжилт хийх

 

1

Нойтон термометрийн заалт хэдэн градусаас доош орсон үед  батистыг тайрах вэ?

 

2

Нэмэлт усалгааг хэзээ  ямар үед, хэзээ хийх вэ?

 

3

Батистыг ямар төлөвт байгааг яаж тодорхойлох вэ?

 

4

Спиртэн термометрийг агаарын температур хэдэн градус болоход байрлуулах вэ?

 

5

Хэрвээ хуурай термометрийн заалт, спиртэн термометрийн заалын ялгавар их байвал ямар гэмтэл байж болох вэ?

 

6

Спиртийн тасархайг нийлүүлсэн термометрийг шууд байрлуулж тоололт авч болох уу

 

7

Минималь термометрийн голонцог спиртээс гарсан бол яах вэ?

 

8

Ямар тохиолдолд минималь термометр үнэмлэхүй бага тодорхойлох чанараа алдсан гэж үзэх вэ

 

9

Максималь термометрийг ямар тохиолдолд максималь чанараа алдсан гэж үзэх вэ?

 

10

Максималь термометрийг  яагаад нөөцлүүр тал руу тонгойлгож,  эсрэг талыг 1-2 см өндөр байрлуулдаг вэ?

 

 

6. Хур тунадасны хэмжилт

 

1

Хур тунадасны хэмжээ гэж юуг хэлэх вэ?

 

2

Хурын хувингийн өндөр, хүлээн авах талбайн хэмжээ хэд вэ?

 

3

Хурын хувингийн юүлүүрийг хэзээ авдаг вэ?

 

4

Хувингийн хүлээн авах талбай 200см2 бол аяганы нэгж хуваарь хувин доторхи усны хэдэн мм-тэй тэнцэх вэ?

 

5

Хурын хувингийн амсар газрын гадаргаас хэдэн м өндөрт байх вэ?

 

6

Хурын хувинг  хэзээ, яаж шалгах вэ??

 

7

Хатуу тунадасыг хайлж дуусаагүй байхад  мэдээнд өгөх бол ямар аргыг хэрэглэх вэ?

 

8

Тунадас хэмжихэд усны түвшин хуваарын 0,5-аас их байвал, 0,5-аас бага байвал хэд гэж өгөх вэ?

 

9

Норголтын алдагдал юунаас хамаарч гарах вэ?

 

10

Тунадас хэмжигч шинэ байвал, хуучирсан бол, будаггүй бол хэдэн мм тунадас алдагддаг вэ?

 

7. Цасан бүрхүүл

1

Цасан бүрхүүлийн өдөр тутмын хэмжилтийг хэзээ хийх вэ?

 

2

Цасан бүрхүүлийн шинжийг ЦД-5 дэвтэрт  яаж тэмдэглэх вэ?

 

3

Хэмжүүрийн шонг хэзээ, хоорондоо хэдэн м-ийн зайтай байрлуулах вэ?

 

4

ЦД-5 дэвтэрт шонгийн цасны зузаан 0,5 см-ээс бага байвал хэд гэж бичих вэ?

 

5

Хээрийн цасны хэмжлийн талбайн дагуу хэдэн м тутамд зузааныг, хэдэн м тутамд нягтыг хэмждэг вэ?

 

6

Хээрийн цасны хэмжилтээр гуу жалга тааралдвал тэнд  хэмжилт хийх үү

 

7

Хэмжилтэнд явахад цасны жинд  ямар шалгалтыг хийсэн байх вэ?

 

8

Цасны нягтыг ямар томъёогоор олох вэ?

 

9

Нөөц усыг ямар  томъёогоор олох вэ?

 

10

Хэмжсэн цэгээр тооцсон бүрхэцийг яаж гаргах вэ?

 

8. Үзэгдэл, цаг агаарын байдал

1.    Цаг агаарын үзэгдэл гэдгийн юу гэж ойлгох вэ?

 

2.    Цаг агаарын үзэгдлийг физикийн шинж  байдлаар нь юу гэж ангилдаг вэ?

 

3.    Хур тунадас, тунадас гэж юуг хэлэх вэ?

 

4.    Цасан туйлаадас гэж юу вэ?

 

5.    Хяруу хэзээ яаж үүсэх вэ?

 

6.    Будангийн алсын барааны харагдалт хэд вэ?

 

7.    Сул хүчтэй униар, будангийн алсын бараа хэд вэ?

 

8.    Ердийн хүчтэй шороон ба цасан шуурганы алсын бараа хэд байх вэ?

 

9.    Орон шуурга гэж юуг хэлэх вэ?

 

10.  Цаг агаарын үзэгдлийн ажиглахдаа ямар зарчмыг баримтлах вэ?

 

9. Үүлний ажиглалт

 

1.    Үүл гэж юуг хэлэх вэ?

 

2.    Үүл ямар үед үүсэх вэ?

 

3.    Үүлний бүрхэцийн зэргийг тодорхойлоход ямар зарчмыг баримтлах вэ?

 

4.    Үүлний хэлбэр нь ижил боловч өөр өөр төрлийн үүл ажигдагдвал ЦД- 1 дэвтэрт яаж бичих вэ?

 

5.    Өндрийн бөөн үүлийг бусад мандлын үүлнээс яаж таньж ажиглах вэ?

 

6.    Өндрийн бөөн үүлний төрлүүдийг нэрлэ

 

7.    Өндрийн бөөн, өндрийн давхраат үүлний ялгаа юу вэ?

 

8.     Борооны даврхаат үүл өндрийн давхраат үүлнээс юугаараа ялгаатай вэ?

 

9.    Дулааны улиралд бөөн үүл ямар дарааллаар үүсч борооны бөөнд шилжих вэ?

 

10.  Борооны бөөн үүлнээс ямар үзэгдэл ажиглагдах вэ?

 

10.Үзэгдэлтэй үед үүлийг ажиглаж тэмдэглэх

 

1.    Битүү үүлтэй байгаад ямар хэлбэрийг тодорхойлж чадахгүй бол дэвтэрт яаж тэмдэглэх вэ?

 

2.    Манангийн цаанаас тэнгэр харагдахгүй бол яаж тэмдэглэх вэ?

 

3.    Орон шуургатай үед үүлшлийг тодорхойлох боломжгүй бол яаж тэмдэглэх вэ?

 

4.    Цасан ба  шороон шуургатай үед  тэнгэр харагдахгүй бол яаж тэмдэглэх вэ?

 

5.    Манантай үед үүлний өндөрийг хэд гэж авах вэ?

 

6.    Алсын бараа гэж юуг хэлэх вэ?

 

7.    Үүлний өндөр гэж ямар зайг хэлэх вэ?

 

8.    Фронтын үүл, бургилалтын үүлний ялгааг хэлэх

 

9.    Фронтын үзэгдэл, дулааны бургилалтын үзэгдэл орон зайн хувьд ямар ялгаатай вэ?

 

10.  Зүс бороо, аадар бороо орон зайн хувьд ямар ялгаатай вэ?

 

Дүн:

 

 

 

 








Бэлтгэсэн : Ахлах техникч                  Л.Цэцэгдэлгэр

Хянасан :    УА-ийн инженер                А.Маралмаа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax