Нэвтрэх нууц үг:

2017-03-07
Зөвлөмж

Зөвлөмж

2017.03.06                                                                                                                  Сайншанд

1.     Салхины нэмэлт  910, 911, 912 бүлгийг мэдээллэх

910ff бүлгээр ажиглалтын хугацааны /51-60 минутанд/ өрөвхийлөлтийг мэдээллэнэ.   Ажиглалтын хугацааны дундаж салхинаас өрөвхийлөлтийн хурд  6 м/с  -ээр давсан тохиолдолд мэдээлнэ.

911ff бүлгээр завсрын хугацааны /2 цаг 50 минутанд/ өрөвхийлөлтийг мэдээллэнэ. Өмнөх ажиглалтын хугацаанаас хойш өрөвхийлсэн салхины хурд  тухайн хугацааны дундаж салхинаас 6 м/с давсан бол дараагийн хугацааны мэдээнд 911 бүлгээр мэдээлнэ.

Автомат станцын 911-н салхины цонхон дээр салхины өрөвхийлөлийн хамгийн их утга хадгалагдан үлддэг. Ажиглалтын хугацаанд 911-н салхины бүлгийг өгөхдөө автоматынхаа архив мэдээ рүү ороод 911-н нүдэнд хадгалагдсан байгаа салхины хурд хэдэн цаг хэдэн минутанд ажиглагдсаныг хараад мөн тухайн цаг минут дах 10 минутын дундаж салхийг хараад 6м/с буюу түүнээс их үед өгнө.

912ff-их салхины байнгын бүлэг. 3 цаг тутамд өгнө. Арван минутын гулсах дундажын хамгийн их утгыг өгнө. Цаг уурын автомат станцын тавил, тохируулганд минут тутамд 10 минутын гулсах дундаж утга гарч байхаар /заавал/ тавьж WS10мин гэж тэмдэглэсэн байдаг.

912ff-ийн цонх гэж байгаад чинь Тухайн минутанд гарч байгаа 10 минутын гулсах дундаж гардаг тул нэг удаа буюу 1 минут үргэлжилсэн байсан ч аюул өгнө.

Ердийн минут тутмын салхины хурдны утга бол 60 секунтийн /60тоололтын/ дундаж, харин 10 минутын дундаж гэдэг бол 600 секунтийн/600тоололтын/дундаж байна.

Бид үүнийг ингэж төсөөлбөл ойлгоход дөхөм болов уу. Нийт 600 тоололтыг тал нь болох 300 тоололт 10-15 м/с байгаад, нөгөө хагас 300 тоололт 15-20 м/с байгаад дундаж нь 15 м/с болж гарах байх, тийм үү? Гэтэл их салхинд өрөвхийлөл их байдаг тул 300-аас 5-10 удаад нь  20-25 м/с хүрч болох доо ?

·         Дундаж утгын цаана их, бага утга заавал байдаг.

·         Сүйтгэл сүйрэл өрөвхийлөл дээр ихэвчлэн гардаг.

Тайлбар: Өмнөх 910, 911 бүлгийг 10 м/с-ээс дээш салхитай үед мэдээллэнэ, түүнээс бага үед дэвтэрт тэмдэглээд мэдээнд өгөхгүй гэсэн ойлголтыг энэ зөвлөмжөөр залруулж байна.

 

2.     Цаг агаарын үзэгдэл

Хүчтэй салхи

15 м/сек ба түүнээс их хурдтай салхи. Ажиглалтын ба түүний хоорондох хугацаанд 2 минутын дунджаар флюгерийн хөнгөн самбар 6-р шүднээс, хүнд самбар 4-р шүднээс дээш байх үед хүчтэй салхины тэмдэг дэвтэрт тавина.

Автомат станцтай үед 10 минутын дундаж хурд 15 м/сек хүрсэн үед хүчтэй салхи гэж ажиглана.

Шороон шуурга

Салхины нөлөөгөөр тоос шороо их хэмжээгээр агаарт хөөрч, үүний улмаас агаар булингартан алсын барааны харагдалт эрс муудах үзэгдэл.

Явган шороон шуурга

Салхины нөлөөгөөр тоос шороо газрын гадарга дээгүүр 2 м хүртэлх өндөрт /ажиглагчийн нүдний түвшнээс дээшгүй/ хийсэх үзэгдэл.

Нөөлөг салхи

Борооны бөөн үүл /Cb/, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдэл. Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд бус 18-25 м/сек буюу түүнээс их байж болно. Мөн тоос шороо хийсэж болно.

Униар

Агаар мандалд хөвөн тогтох тоос шороо бусад хатуу эгэл хэсгийн хуримтлалаар агаар нэлэнхийдээ булингартах үзэгдэл юм. Униар татсан үед алсад орших биесүүд ихэвчлэн хөх саарал, нар тэнгэрийн хаяанп ойрхон, түймрийн утаатай үед улаан шаргал өнгөтэй болж харагддаг.

Будан

Энэ нь маш сийрэг манан юм. Усны уурын сулхан өтгөрөлтийн дүнд /маш жижиг усан дуслууд үүсэн / агаар мандлыг бага зэрэг булингэртуулах үзэгдэл алсын барааны харагдалт 1000 м-ээс их 10 км-ээс бага байна.

Алсаас зөөгдсөн тоос шороо

Хүчтэй салхи, шороон шуургааар зөөгдөж ирсэн элс, тоос, шороо агаар мандалд хөвөн, тогтож алсын барааны харагдалтыг муутгах үзэгдэл. Энэ үед салхи бага, намуун байж болно.

Нойтон цас

Агаарын температур 0°С буюу түүнээс их үед хайлмагтсан цас буюу цас, бороо холилдож орохыг хэлнэ.

3.     Агаарын чийгшил

Агаарын нэгж эзлэхүүн /масс/-д агуулагдаж байгаа усны уурын тоо хэмжээг агаарын чийгшил гэнэ. Цаг уурт агаарын чийгшлийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлно.

1/. Үнэмлэхүй чийгшил /а/. Нэгж эзлэхүүн агаарт агуулагдах усны уурын массыг граммаар илэрхийлсэнийг үнэмлэхүй чийгшил гэнэ [а=г/м3, а=г/см3]. Үнэмлэхүй чийг уурын даралт ба температуртай дараах хамааралтай байдаг.

2/. Усны уурын дарапт /е/, Агаарт орших усны уурын / хийн парциал/ даралт. Агаарын найрлага дахь нэг хийн даралт тул [гПа, мб, мм м. у. б.]-аар илэрхийлнэ.

3/. Ханасан уурын даралт /Е/. Тухайн температур /Ta=Td/-ын хувьд байж болох усны уурын даралтын дээд хязгаарын утгыг ханасан уурын даралт /Е/ гэж нэрлэдэг. Агаар дахь усны ханасан уурын даралт /Е/-ыг гектопаскал /гПа/-аар илэрхийлдэг.

4/. Харьцангуй чийг /f/. Агаар дахь усны уурын даралт /е/-ыг тухайн температурт байж болох усны уурын хамгийн их даралт /Е/-д харьцуулж, хувиар илэрхийлснийг харьцангуй чийгшил /f/ гэнэ. Нэгжийн хувь /0-1/ эсвэл бүхэл хувь /%/-аар илэрхийлдэг.

5/. Хувийн чийг /q/. Нэгж масстай агаарт агуулагдаж байгаа усны уурын массыг хувийн чийг гэнэ. Хувийн чийгийг “г/кг”-аар илэрхийлнэ. Хувийн чийг нь уурын даралт ба ханасан уурын даралттай дараах хамааралтай байдаг.

6/. Дутагдал чийгшил /d/. Ханасан уурын даралт ба тухайн температур дахь усны уурын даралтын ялгаварыг дутагдал чийгшил гэнэ. d=Е-е. Үүнийг гектопаскал, миллиметр болон миллибараар илэрхийлдэг. Дутагдал чийгшил гэдэг нь тухайн температуртай агаар усны уураар ханахад дутагдаж байгаа чийгийн хэмжээ юм

7/ Шүүдэр унах температур Td. Агаарын даралт, хувийн чийгшил тогтмол

байхад агаар дахь усны уур ханасан төлөв /f=100%/-т орох үеийн температурыгшүүдэр унах температур гэнэ.

 

Агаарын температур ба чийг хэмжих нөхцөл: Монголын цаг уурын албанд газрын гадаргаас дээш 2.0 метрийн өндөрт, сүүдэрлэгдсэн орчинд, агаарынурсгал 0,8 м/с-ээс хэтрэхгүй, орчинтойгоо агаарын солилцоонд бүрэн оржбайх бүхээгт агаарынтемператур, чийгийг хэмждэг.

Агаарын чийгийн ажиглалтаар уурын даралт, харьцангуй чийг, дутагдал чийг, шүүдэр унах температурыг тодорхойлно.

Агаарын температур, чийгийн хэмжилтийг хийх дараалал:

а/ 30:00-д талбайд гарч нойтон термометрийг усална

б/.50:00-д бүхээгний хаалга нээнгүүт нойтон термометрийн заалтыг тоолно.

в/. Хуурай термометрийн заалтыг тоолно.

д/. Минималь термометрийн “спирт”, “голонцог”-ын заалтыг тоолж, минимапь

термометрийн голонцогыг спиртэнд тулгаж тавина.

е/. Максималь термометрийн тоололтыг авч, сэгсрээд, сэгсэрсний дараах

заалтыг тоолно.

ё/. Хуурай термометрийн 2 дугаар тоололт авах зэрэг дэс дараагаар хийж,

хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт бичнэ.

 

Батист ,түүнийг уях

Нойтон термометрийн батистыг байнга цэвэр чийглэг, зөөлөн байлгах ба

даавуу бохирдсон эсвэл хатуурсан, байвал солих шаардлагатай.

 

Психрометрийн найдвартай ажиллагааг хангах үндсэн нөхцлийн нэг нь даавууг зөв уях явдал юм. Батистыг зөв уяхын тулд бүхээгээс нойтон термометрийг авч хуучин батистыг аваад нөөцлүүрийг нэрмэл усанд дүрж угаагаад номын завсар төрмомөтрийн нөөцлүүр тал 8-10 см цухуйж байхаар хавчуулж тавина. Ажиглагч гараа угаасны дараагаар шинэ батист авч нэрмэл усанд дүрж норгоод термометрийн нөөцлүүрт батистаа үрчлээгүйгээр нягт орооно. Дараа нь нөөцлүүрийн дээд талын хамгийн нарийссан хэсгээр, захаас 2-3 мм зайд, цагаан утсаар чанга уяна. Нөөцлүүрийн тойргийн 1/4-ээс ихгүй хэмжээгээр батистын хоёр зах зөрсөн байх ёстой. Ингээд дараагийн уях утсаа нөөцлүүрийн дундуур гогцоодож доош нь шувтрах маягаар үрчлээ гаргалгүй татаж нөөцлүүрийн доод хэсгээр сулхан уяна.

 

Хэмжих хэрэгсэлд урьдчилсан үзлэг, усалгаа хийх

Батистыг норгоход зөвхөн нэрмэл ус хэрэглэнэ.

Психрометрийн услуур аяга үргэлж дүүрэн устай байх ёстой тул ажиглалт хийхээс 20 минутын өмнө аяганд ус сэлбэнэ.

Нойтон термометрийн заалт 0°С-аас доош орсон үед аягатай усыг хөлдөхөөс хамгаалан бүхээгнээс өртөөний албан тасалгаанд оруулж байх бөгөөд доод уяаг чангалж, батистыг нойтон термометрийн нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрна.

Ажиглагч хэмжих хэрэгсэлд урьдчилсан үзлэг хийж байх үедээ нойтон термометрийн усалгаа, заалтыг заавал шалгаж үзнэ

Хэмжилт хийхээс 20 минутын өмнө усалгааг хийнэ. Тэгэхдээ савтай усаа өргөн нойтон термометрийн нөөцлүүрийг далд ортол усанд дүрж, заалт нь өссөөр өөрчлөгдөхгүй болох, хэрэв батист хөлдсөн бол мөс бүрэн хайлж дуусах хүртэл барьж услана. Дулааны улиралд агаарын температур, хуурайшлаас хамаарч ажиглалт хийхээс 7-10 минутын өмнө нойтон термометрийн нэмэлт усалгааг хийж болно. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ. Их халуун өдөр /Та≥20°С /, салхитай үед батист нь ууршиж хүрэлцэхүйц ус татаж авч чадахгүй тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ.

Тоос шороо ихтэй юмуу батист амархан бохирддог газарт ажиглалтын хугацааны хооронд термометрийн нөөцлүүрийг устай аяганд дүрж, ажиглалт хийхээс 20 минутын өмнө устай аягыг буулгаж байрлуулна.

 

Тоололт авах

а/. Мөнгөн усны түвшин, ажиглагчийн нүдний хараа яг нэг түвшинд байх ёстой.

б/. Термометрийн заалтыг тоолохдоо амьсгалаа түгжиж эхлээд аравны оронг, дараа нь бүхэл нэгж аравтын оронг тоолно. Тоололтыг аль болох богино хугацаанд хийнэ. Термометрүүдийн нэгж хуваарь нь 0,20С байдаг учир градусын бутархай хуваарийн сондгой оронг нүдэн баримжаагаар тоолж авдаг.

Жишээ нь: Хэрэв 150С ба 160С-ын хооронд хоёрдахь хуваарь дээр мөнгөн ус байрлаж байна гэж үзвэл 15,40С болно. Харин гурав ба дөрөв дэх хуваарийн хооронд байвал температур 15,60С болно. Термометрийн 00С-аас дооших заалтын тоололтыг дээрхийн адил авч өмнө нь хасах тэмдэг тавина.

в/. Мөнгөн усны түвшин “00С”-аас их бол хуваарийг дороос дээш нь, бага болдээрээс доош нь тоолно /хэмжилтэнд бэлдэх явцад хэрхэн тоолохоо харсанбайна/.

Агаарын температур Та≤00С үед ажиглагч нойтон термометрээр тоололт авсны дараа батистын ус ямар төлөв байдалд байгаа /ус, мөс/-г тодорхойлно. Хэрэв батист дээр хэт хөрсөн ус байсан бол, түүнд хатуу зүйл /харандааны бал/-ийг хүргэхэд хөлддөг. Энэ тохиолдолд нойтон термометрийн заалт өснө, харин ус хөлдөж дуусахад буурч эхэлдэг, батист дээр мөс байвал, нойтон термометрийн заалт өөрчлөгдөхгүй. Заримдаа температур 00С-ын ойролцоо байхад нойтон термометрээр тоололт авч байх үед термометрийн мөнгөн ус хуваарийн дагуу тасралтгүй дээш доош гүйх тохиолдол гарч болно.

Ийм тохиолдолд эхний тоололтыг авсны дараа 3-5 минут болоод хуурай ба

нойтон термометрээр 2 дахь тоололтыг авна.

 

“Психрометрийн таблиц” ашиглан чийгшил олох

Псирометрийн таблиц ашиглахдаа батимтын ус, мөс алин болохыг харгалзан тухайн хүснэгтийг ашиглана.

Псирометрийн таблицнаасаа авсан хуурай, нойтон термометрийн тоололтыг давхцуулан харж харгалзах нүдэн дэхь харьцангуй чийг “f”, дутагдал чийг “d” ба шүүдэр цэгийн тетператур “Ƭ”, үнэмлэхүй чийг”а”-ын утгуудыг ЦД-7 дэвтрийн харгалзах нүдэнд хуулж бичнэ.

 

“Вайсала”-гийн чийгийн тооцоолуур ашиглан чийгшил олох

 Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, психрометрээр тодорхойлсон чийг,

Автомат станцаар хэмжсэн чийгтэй уялдаж, нэгэн төрөл байх шаардлагыг

хангах зорилгоор ажлын байранд ороод “Вайсала”-гийн чийгийн тооцоолуур

“Vaisala Humidiy Calculator” програмыг ашиглаж чийгийн үзүүлэлтүүдийг

бүрэн гаргана.

Үүний тулд:

a) “Vaisala Humidity Calculator” програмыг нээж “Basic” дэд цонхыг гаргаад

“Reset” хийж, тоог арилгаад дараах тоонуудыг бичнэ.

b) Дээд “1” хэсэгт агаарын температур, даралтыг бичнэ.

c) Доод “2” хэсэгт нойтон термометрийн заалтыг “Wet bulb” нүдэнд бичнэ.

d) “Calculate” товчлуурыг дарахад бүх үзүүлэлт гарна.

 

АНХААР

Чийгийн үзүүлэлтүүдийг зөвхөн “Вайсала”-гийн чийгийн тооцоолуур ашиглан олно.

4 сарын 1-ээс өмнө чийгийн ажиглалтандаа шаардлагатай нэрмэл ус,батист

услуурын аяга зэргээ бэлтгэж аваарай. Дутуу зүйлсээ төвд танилцуулан олж аваарай.

 

4.     Ажиглалтын талбайн багаж хэмжих хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хангах тухай

Хөрсний термометрүүдийг зөв байрлуулах

Ажиглалт хийгээд термометрүүдийг заавал зөв байрлуулж орхих хэрэгтэйг анхаар, зөв байрлуулж орхиогүй, ажиглалтын өмнө термометрүүдийн байрлалыг шалгаагүйгээс хөрсний гадаргын термометрүүдийн байрлал алдагдаж тоололтууд буруу зааж байна.

Ажиглалтын өмнө хөрсний гадаргын термометрүүдийн байрлал алдагдсан, гэмтсэн эсэхэд шалгалт хийнэ.

Термометрийн  шилэн бүрхүүл дээр шороо тоос, цан, хяруу борооны дусал зэрэг зүйл тогтсон байвал уг термометрийг байрнаас нь хөдөлгөхгүйгээр ажиглалт

хийхээс 20 минутын өмнө цэвэр, хуурай алчуураар зөөлөн арчина, харин арилахгүй байх, байрлал нь хөдөлсөн зэрэгт термомөтрүүдийг авч сайтар цэвэрлэж дахин зөв байрлуулна.

 Цас орсон ба цасан шуурга шуурсны дараа термометрүүд цасанд булагдсан эсэхийг заавал шалгана.  Хэрвээ термометр нь цасанд дарагдсан байвал түүнийг болгоомжтой гаргаж цасны гадарга дээр байрлуулна. Ажиглалтын  хугацаанд цасан шуурга шуурах буюу цас орж байвал хэмжилт хийхээс 10 минутын өмнө термометрүүдийн байрлалыг шалгаж, цасны гадарга дээр байрлуулсаны дараа тоололт авна. Энэ тyxай ЦД-1 дэвтрийн тайлбар гэсэн хүснэгтэнд цаг, минутыг тэмдэглэнэ.

Өдрийн цагт агаарын температур -3°С буюу түүнээс дулаарахад цасны гадарга хайлмагтаж эхэлдэг учраас термометрүүдийн байрлалыг хэмжилт хийхээс 10 минутын өмнө дахин шалгаж, засч байрлуулан хэмжилт хийнэ. Хөрсний термометрийн доорх цас хайлж, тарлантсан бол термометрүүдийг цасны гадарга дээр зөөж байрлуулна.

Дулааны улиралд минималь термометрийн спиртийн заалт нь эцсийн хуваариас хэтэрдэг учир түүнийг хуваарь нь хэтрэхээс өмнө хураан авч сэрүүн байранд хадгална. Минималь термометрийг 20 цагийн ажиглалтаас 15-20 минутын өмнө дахин байрлуулна.

Хөрсний гадаргын температурын мэдрүүрийг байрлуулах

Хөрсний гадаргын шилэн термометрийг байрлуулах үндсэн шаардлага, технологийг мөрдөж, автомат станцын мэдрүүрийн мэдрэмж өндөр, инерцийн хугацаа бага, металл хийцтэй зэргийг харгалзан дараах байдлаар байрлуулна. Үүнд:

 Ургамалгүй (чулуу, үндсийг түүж, нунтагласан, шигшсэн) нүцгэн хөрсөнд байрлуулна.

Сүүдэрлэгдэхгүй (нарны туяа шууд тусдаг, ил задгай) газар байрлуулна.

Хөрсний гадаргын температурын мэдрүүрийн дээд тал дөнгөж цухуйж

байхаар (хөрсөнд бараг булаатай) байдлаар байрлуулна.

 Бээлийтэй гараар модон жаазнаас барьж хөдөлгөнө, туслах цаасан болон пластик эдийн мөрөөр мэдрүүрийн дагуу баруунаас зүүн тийш зөөлөн хусаж шороог зайлуулан хөрсийг тэгшилнэ. Хатуу зүйлээр хусах нь мэдрүүр гэмтээх, хэт зөөлөн зүйлээр шороог арчих нь эрсдэлтэй тул хэрэглэхийг хориглоно.

Цас, бороо орох, үзэгдэл ажиглагдах бүрт хөрсний температурын мэдрүүрийн байрлалыг шалгаж засна.

Цасан дээр хөрсөн дээрхийн адил байрлуулна. Шинэ зузаан цасанд модон жааз шигдэж ороод байвал модон жаазыг эргүүлэн тавьж болно. Хөрс ба 4-5 см хүрэхгүй цасан дээр жаазыг нүхтэй талаар нь доош харуулж байрлуулна.

Хөрсний температурын мэдрүүрийг хол зөөж тавих, өндөрт өргөх, гараар барихыг хориглоно. Хажуу талын хөрсийг суллаад мэдрүүрийг өргөлгүй гулгуулан зөөж байрлуулна. Шилжилтийн улиралд цасан дээр байрлуулсан үед байрлал амархан өөрчлөгдөх тул ойр ойрхон шалгаж, засаж зөв байрлуулж байх шаардлагатай.

Жаазан доторх хөрсийг дахин нарийн /1 мм-ийн/ шүүрээр шигшинэ.

Флюгер шалгах тухай

Флюгерийг сард 2-оос доошгүй удаа, мөн 20 м/с-ээс дээш салхи болсны дараа самбар, хөдөлгөөнт хэсгийн үрэлт ихэссэн, хойт зүг өөрчлөгдсөн эсэхийг шалгана. Жин үдийн нарны шугамаар шалгасан цагаа дэвтэрт заавал тэмдэглэж байна шүү.

Бусад

Ажиглалтын талбайн өвс, шороо, элс, хогийг сар бүрийн 10, 20, 30-нд цэвэрлэн зургийг авч ирүүлнэ.

Багаж хэмжих хэрэгсэл бүхээгнүүдийн тоос шороог байнга арчиж цэвэрлэж байх.

Хурын хувинг сард 2-с доошгүй удаа / сар бүрийн 1 ба 15/ халуун усаар угааж бүрэн бүтэн байдлыг шалгана.

 

 

Ус, цаг уурын аюултай үзэгдлийн жагсаалт

 

 

Үзэгдлийн жагсаалт

Мэдээнд заах үзэгдлийн эрч хүчний хязгаар

Мэдээнд заавал тусгах зүйл

Аюул

Давтан аюул

Онц аюул

Агаар

Бүх төрлийн аюул

Агаар

 

 

 

1

 

 

 

Салхи

15 м/с ба түүнээс их болоход

20-24 м/с ба түүнээс их болох тухай бүр

28-34 м/с ба түүнээс их болох тухай бүр

/9-р бүлгээр ОАҮ-н үргэлжилсэн хугацааг өгнө/

9 м/с ба түүнээс бага болоход

/8-р бүлгээр АҮ-н үргэлжилсэн хугацааг өгнө/

Салхины зүг, хурд

1ddff

Салхины зүг,хурд 15 м/с –ээс их хурдтай аюултай салхины үргэлжлэх хугацаа /цаг, минут/

 

 

2

 

 

Цасан ба шороон шуурга

Алсын барааны 2000 метрийн тэмдэгт харагдахгүй болмогц

Алсын бараа 500 метрын тэмдэгт харагдахгүй болмогц

Алсын бараа 50 метрын  тэмдэгт харагдахгүй болмогц

Алсын барааны 2000  метрын  тэмдэгт харагдмагц

Алсын бараа,салхины зүг,хурд

1ddff, 2tvVV/

Цасан шуурга үргэлжилсэн хугацаа, Алсын бараа

 

 

3

 

 

Орон шуурга

Орон шуурга ороод салхины хурд 8 м/с болон түүнээс дээш болоход

Алсын бараа 2000 ба 500 метрын тэмдэгт харагдахгүй болмогц /2 удаа өгнө/

Алсын бараа 50 метрын  тэмдэгт харагдахгүй болмогц

Шуурга зогсоход

Салхины зүг,хурд боломжтой бол алсын бараа

1ddff,2tvVV/

Шуурга үргэлжилсэн хугацаа, алсын бараа

 

4

 

Цас, бороо

Алсын бараа 1000 метрээс доош муудахад

Алсын бараа 500 метрээс доош муудхад

-

Алсын бараа 1000м ба түүнээс их болоход

Алсын бараа

2tvVV/

Алсын бараа, үзэгдлийн үргэлжилсэн хугацаа

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

Нойтон цас

Агаарын температур 0 хэм ба түүнээс дулаан байхад цас орж эхэлмэгц

-

-

Зогссон тухайд нь

Агаарын температур

3SnTTT

 

Үргэлжилсэн хугацаа

 

 

 

 

 

6

 

 

 

 

Цанталт, мөстөлт

 

Цахилгаан болон холбооны шугаман дээр 5 мм-ээс зузаан шаваас үүсэхэд

 

10,15,20,25,30, м/м-ээс их зузаантай болох тухай бүрд

 

35 мм-ээс зузаан болоход

 

Бүрэн хайлж дуусахад

 

Цанталт мөстөлтийн зузаан , агаарын температур

3SnTTT, 4ememem/

 

 

Цанталт мөстөлтийн хамгийн их зузаан үргэлжилсэн хугацаа

 

7

 

Агаарын даралтын өөрчлөлт

Сүүлийн 3 цагт 5гПа ба түүнээс ихээр буурахад

Цаашдаа 3 цагийн дотор нэмж 5гПа ба  түүнээс ихээр буурахад

Цаашдаа 3 цагийн дотор 10гПа ба  түүнээс ихээр буурахад

Даралт өсч эхэлмэгц

Даралтын 3 цаг тутмын бууралтын хэмжээ

5appp

 

Аюул,Агаар мэдээ өгөх хугацаан дахь даралтын хэмжээ

/нийт бууралтын хэмжээ/

 

 

8

 

 

Үер

Голын ус үерийн аюултай түвшинд хүрэхэд

Үерийн түвшнээс 5,10,15см-ээр нэмэгдэх бүрд

Үерийн түвшнээс 20см ба түүнээс ихээр давахад

Голын ус үерийн түвшнээс доош буурахад

Усны түвшин

4hhh/, 4ddll

Усны түвшин, үргэлжилсэн хугацаа /хоног/

 

9

 

Мөндөр

Ороод зогсмогц

Мөндөр эхэлсэн, үргэлжилсэн хугацаа, мөндрийн голч, зогсох үеийн агаарын температур

7dhdh//, 3SnTTT

Мөндөр орсон тухай бүр

10

Нөөлөг салхи

Болоод зогсмогц

Нөөлөг салхи эхэлсэн, үргэлжилсэн хугацаа, салхины зүг хурд

1ddff

Нөөлөг салхи болсон тухай бүр

 

Зөвлөмж бичсэн:                            Уур амьсгалын инженер А.Маралмаа

Хянасан:                                           ЦУОТХэлтсийн дарга Б.Энхмандал

t

Сэтгэгдэл:


Улаан Уул станц бидэнд зөвлөмж өгсөнд баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 10:22, 2017-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax