ТЭРГҮҮНИЙ САЛБАРЫН ТОДОРХОЙЛОЛТ
САЙНШАНД СТАНЦ
Цаг уурын шинжилгээний анхны станц 1938 оны 10-р сарын 18-ны өдөр Сайншанд хотын төвд хуучин нэрээр ЗХУ-ын техник эдийн засгийн тусламж, Орос мэргэжилтний дэмжлэгээр байгуулагдаж хоногт 4 хугацааны ажиглалт хийж эхэлсэн.
1965 онд нарны цацраг судлалын станц, 1981 оноос цацрагийн түвшний хэмжилтийг 3 орчинд хоногт 3 удаа, тоосонцорын сорьцыг 10 хоногт 1 удаа тус тус хэмжиж эхэлсэн.
2004 онд Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн төслөөр цаг уурын автомат станц CK-4100, 2012 онд MMS-02, 2014 онд CAMS-620 автомат станц, хөрсний чийгийн ЕТ50М автомат багаж, AWS-310R нарны автомат станцуудыг суурилуулан хэмжилт судалгааны ажлыг хийж байна.
Анхан шатны шүүмж шалгалт хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж шалгадаг болсноор техник шалгалтын чанарыг сайжруулсан. Сар бүрийн хариу зааварчилгаанд задлан шинжилгээ хийж, гарсан алдаанд дүгнэлт өгч дараа сард ажиллах төлөвлөгөө гарган ажилладаг.
Мэдлэг боловсролоо дээшлүүлэх ажлаас:
Орон нутгийн станц харуулд шинээр орж байгаа дагалдан ажиглагч, технологи мөрдөхгүй болон ажил нь доголдож байгаа ажиглагч нарыг сургаж дадлагажуулдаг суурь станц юм.
Шинжилгээний ажлын үзүүлэлтүүд:
Тус станц нь сүүлийн 5 жилд ажлаараа аймагтаа 1-2 байрт тогтмол шалгарч, 2011, 2013, 2014, 2015 онд аймгийн “Тэргүүний станц”-аар, 2010, 2012 онд 2 дугаар байрт шалгарсан.
Хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн ургамлын хашаалсан, хашаалаагүй талбайн ажиглалт, хөрсний чийгийн ажиглалт, бэлчээрийн талхлагдалтын ажиглалт, хөнөөлт хортон шавьжийн ажиглалт, цасны бүрхүүлийн ажиглалтууд хөтөлбөрийн дагуу 100 хувь хийгдсэн.
Ажиглалтын чанар
УЦУХүрээлэнгийн Цаг уурын сектороос ирүүлсэн шүүмж шалгалтын дүн
Үзүүлэлт | 2014 | II | IV | VI | VIII | X | XII | Нэгдсэн дүн | |
12 | |||||||||
Сайншанд | 2015 | 100 | 100 | 100 | 100 | 98.0 |
|
| 99.6 |
УЦУХүрээлэнгийн ХААЦУ-ын сектороос ирүүлсэн шүүмж шалгалтын дүн
Үзүүлэлт | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | Нэгдсэн дүн | |
Сайншанд | 2015 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 |
|
| 100 |
Хөрсний чийг |
| 100 | 100 | 100 |
|
|
|
|
|
| 100
|
ХД-7б |
| 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 |
|
| 100 |
ХД-8 |
| 100 |
|
|
|
|
|
|
|
| 100 |
Мэдээ зохиолтын чанар
Сайншанд станц нь 2015 онд нийтдээ цаг агаарын аюултай үзэгдлийн 63 аюул, давтан аюул 7, онц аюул 1, агаар мэдээг 57 зохиосон. Мэдээ зохиолтын чанар 100 хувьтай байна.
Материал боловсруулалт
Материал боловсруулалтын чанар 100 хувь
Станцын боловсон хүчин:
Станцын дарга Д.Урансугар – 1974 онд төрсөн. 2004 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг цаг уурын инженерээр төгссөн, мэргэжлээрээ 11 дахь жилдээ ажиллаж байна. 2008 онд ЦУОШГ-ын баярын бичгээр шагнагдсан.
Станцын техникч Л.Батмөнх – 1969 онд төрсөн. 1979 онд Улаанбаатар хотын Холбооны төвд цаг уурын ажиглагчийн курс төгссөн, мэргэжлээрээ тасралтгүй 35 дэх жилдээ ажиллаж байна. 2004 онд УЦУОШГ-ын жуух бичгээр, 2007 онд БОЯ-ны хүндэт жуух бичиг, 2012 онд Байгаль орчны яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.
Станцын техникч Л.Сонинцэцэг – 1972 онд төрсөн. 2006 онд Сэрүүлэг дээд сургуулийг “Бизнесийн менежмент” мэргэжлээр төгссөн, Сайншанд станцад 2008 оноос эхлэн ажиллаж байгаа. 2013 онд байгууллагын “Манлай цаг уурч”, 2014 онд “Ажил мэргэжлийн аварга”-аар тус тус шалгарсан. 2015 онд Дархан-Уул аймгийн ХААИС-д эчнээгээр суралцаж цаг уурын техникчийн мэргэжил эзэмшсэн.
Станцын техникч Э.Ононцэцэг – 1984 онд төрсөн. 2006 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 9 дахь жилдээ ажиллаж байгаа. ЦУОШГ-ын баярын бичгээр шагнагдсан.
Станцын техникч Э.Ганбаяр – 1990 онд төрсөн. 2012 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 4 дахь жилдээ ажиллаж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-ын даргын 2011 оны 03 тоот тушаалаар баталсан журмын дагуу Сайншанд станцын шинжилгээний ажлын үр дүнг харгалзан 2010 оны салбарын тэргүүний станцаар шалгаруулахаар тодорхойлж байна.
Мэдээлэл лавлагааны самбарыг шинээр хийв.
Цанталт, мөстөлт тодорхойлох багаж | |
Ургац хатаах жааз, дээж авах тэмдэглэгээ |
Хөрс сийрүүлэх тармуур |
Талбайн гэрэлтүүлэг |
|
| |
|
|
Амралтын өрөөг тохижуулав.
Автомат станцын логгерт гэр, кабелийн бүрээсийг тогтмол сольж бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.
Сүүлийн жилүүдэд аймагтаа тогтмол 1, 2 дугаар байрт шалгарч шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажил нь тогтмолжсон манай шилдэг салбарын нэг юм. Иймд дээрхи ажлын амжилтыг үндэслэн Сайншанд цаг уурын станцын хамт олныг “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СТАНЦ”-д шалгаруулахаар тодорхойлж байна.
ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАСАН:
ХЭЛТСИЙН ДАРГА Ш.АМАРБИЛЭГ
2015.12.28