2016.11.30 Сайншанд
2016 оны 11 сард ус цаг уур орчны хяналт шинжилгээний 14-р заавраас 100 асуулттай тестээр шалгалт авсан.
Цаг уурын станц, харуулын техникч нарын дундаж дүнгээр байр эзлүүллээ.
Салбар | Техникч | дүн | дундаж дүн | байр |
Сайншанд | Урансугар | 84.0 | 81.0 | I |
Эрдэнэзул | 80.0 | |||
Ганбаяр | 77.0 | |||
Ононцэцэг | 80.0 | |||
Сонинцэцэг | 83.0 | |||
Замын-Үүд | Батчулуун | 84.0 | 76.0 | II |
Энхтүвшин | сургалттай | |||
Энхбаяр | 71.0 | |||
Адьяасүрэн | 73.0 | |||
Пүрэвдорж | 77.0 | |||
Мандах | Оюунцэцэг | 78.0 | 66.0 | V |
Жавхлантөгс | 56.0 | |||
Мөнхболд | 62.0 | |||
Нармандах | 68.0 | |||
Саруул | сургалттай | |||
Дэлгэрэх | Уртнасан | э/амралт | 56.0 | VI |
Алтантуяа | 59.0 | |||
Эрдэнэболд | 56.0 | |||
Баярцэцэг | 51.0 | |||
Ангараг | 57.0 | |||
Улаан-Уул | Оюунгэрэл | 84.0 | 68.0 | III |
Мөнгөншагай | 70.0 | |||
Отгонбаатар | 57.0 | |||
Гэрэлтуяа | сургалттай | |||
Анхчимэг | 60.0 | |||
Хөвсгөл | Адьяа | сургалттай | 67 | IV |
Цэцэгээ | 65,0 | |||
Алтантуяа | 81.0 | |||
Мөнхцэцэг | 60.0 | |||
Ундармаа | 61.0 |
Салбар | Техникч | дүн | байр |
Сайхандулаан | Мөнхжаргал | 77.0 | I |
Айраг | Цэрэнбямба | 76.0 | II |
Хатанбулаг | Тэгшдэлгэр | 77.0 | I |
Алтанширээ | Баярнасан | 59.0 | IV |
Өргөн | Болорцэцэг | 70.0 | III |
Иххэт | Оюунбадам | 70.0 | III |
Улаанбадрах | Ууганцэцэг | 57.0 | V |
Шалгалтаар техник нарын 50-аас дээш хувь нь мэдэхгүй байсан асуултуудын дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Цаг уурын ажиглалтын зааврын шинэчилэх болсон шалтгаан нь юу вэ ?
Цаг уурын шинжлэх ухаан, хэмжих хэрэгслийн хөгжил, хэмжлийн технологийн шинэчлэл эрчимтэй хийж байгаа өнөөгийн нөхцөлд тэрхүү техник, технологийн дэвшилд нийцүүлэн анхан шатны нэгжид хийх хэмжлийн технологийн баримт бичгийг шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлага үүсэн гарч байна. Энэхүү шаардлагад тохируулан нэр томъёо, тодорхойлолт, хэмжил гүйцэтгэх арга зүйг шинэчлэн хэмжил зүйн стандарт, хууль эрх зүйд нийцүүлж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан технологийн баримт бичиг гаргахыг хичээнгүйлэн зорьсон болно.
Цахим болон цаасгүй технологи нэвтрэхийн хирээр, өндөр хурдны цахим сүлжээ, өргөн боломжтой гар утас зэрэг техник хэрэгсэл цаг уурын улсын сүлжээнд ашиглах болсон нь манай ажилд үр өгөөжөө өгч, хэмжлийн технологийг сайжруулах, шинэчлэх, хэмжлийн нарийвчлал, хугацаа, мэдээ солилцоо, үйлчилгээг өндөр түвшинд гаргах боломжийг олгож байна.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай болон Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиудын үзэл санааг шингээх нь технологийн баримт бичгийн нэгэн шинэчлэл болох юм.
18. Агаарын даралтын температурын засварыг ямар зорилгоор хийдэг вэ?
Мөнгөн уст барометрт агаарын даралт (pа)-тай тэнцүү байх мөнгөн усны баганы өндөр (H) нь pa=H0gp томъёогоор тодорхойлогдоно. Эндээс үзвэл агаарын даралтын утга нь чөлөөт уналтын хурдатгал g, мөнгөн усны нягт p-аас шууд хамааралтай байна. Чөлөөт уналтын хурдатгал өргөрөгөөс хамаарч өөр өөр байдаг бол мөнгөн усны нягт нь температураас хамаарч өөрчлөгддөг. Иймд чөлөөт уналтын хурдатгал, орчны температур нь мөнгөн уст барометрийн заалтад нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Ийм учраас мөнгөн уст барометрээр хэмжиж байгаа агаарын даралтын утгыг хэвийн нөхцөл буюу 45°-ын өргөрөг дэх чөлөөт уналтын хурдатгал g0=9808665см/с2 ба 0°С температурт шилжүүлдэг. Эдгээрийг чөлөөт уналтын хурдатгалын ба температурын залруулга гэдэг.
22. Агаарын температур 250C бол төлөв байдлийн тэгшитгэлийн “Т”-д аль тоог тавих вэ?
Төлөв байдлын тэгшитгэл ёсоор PV=RT байна.
Энд P- агаарын даралт, V- агаарын эзэлхүүн, R- хийн хувийн тогтмол, T- агаарын температур (Кельвиний температур) . К=0C+273,15 тул төлөв байдлын тэгшитгэлийн Т нь 25+273,15=298,15 байна.
24.Хавар цас хайлаад газрын гадаргаас ууршиж буй усны уур ямар температуртай байх вэ?
Хавар цас хайлаад газрын гадаргаас ууршиж буй усны уур нь гадаргын температуртай ижил температуртай байна.
32. Хөрсний гадаргын байдлыг тодорхойлох хугацаанд “цас хайлах” гэж аль газрын цас хайлахыг хэлсэн бэ?
Хөрсний гадаргын байдлыг ажиглахдаа жилийн дулааны улиралд / хавар хөрсний термометр байрлуулсан талбайн цас бүрэн хайлсан өдрөөс эхлээд намар цасан бүрхүүл тогтох хүртэл/ цаг уурын шинжилгээний талбайн хөрсний термометрүүдийг байрлуулдаг ургамалгүй хөрсний гадаргын байдлаар хийнэ.
35. Цасны дундаж зузаан 25 см, дундаж нягт 0,33 бөгөөд 2 цэгт мөсөн хальс 2 ба 4 мм зузаантай байсан бол цасны усны нөөцийг тодорхойл.
Цасны нөөц усыг q=10*h*d томъёогоор бодож олно. Энд q-цасны нөөц ус, h-цасны дундаж зузаан, d-цасны дундаж нягт.Эндээс асуултанд өгөгдсөн нөхцөлөөр цасны нөөц усыг тодорхойлбол q=10*25*0.33=82.5мм болно.
Мөсөн хальсны нөөц усыг q=h*d томъёогоор бодож олно. Энд q-мөсний нөөц ус, h-мөсөн хальсны дундаж зузаан /мөсний зузаануудын нийлбэрийг нягт хэмжсэн тоонд хуваасан/, d-мөсний нягт 0.8г/см3. Эндээс асуултанд өгөгдсөн нөхцөлөөр цасны нөөц усыг тодорхойлбол q=*0,8=0,48мм
Цас усны нөөцийг 82,5+0,48=82,98мм буюу 83мм болно. /14-р зааврын 83-84-р хуудаснаас дэлгэрүүлж уншина уу./
39. Бичлэгийн хувьд аль нь алдаатай вэ?
Үүлний үндсэн хэлбэр, дүрс, төрлийг ангилан ялгаж тодорхойлно. Үүлний үндсэн хэлбэрийг том үсгээр эхэлж, дүрс, төрлийг жижиг үсгээр бичих ба өөр дүрсэнд давтагдах төрлийг дүрс, төрлийн нэрийг давхар бичнэ, давтагдахгүй төрлийн нэрийг дүрс заахгүй бичнэ [Цаг уур, орчны хяналт шинжилгээний заавар 2014 х100].
Ci үүлний хувьд аль ч төрөл нь өөр дүрсэнд давтагдахгүй тул дүрс заахгүй бичнэ (Ci unc, Ci vert, Ci int, Ci rad, Ci ing, Ci floc). Иймээс бичлэгийн алдаатай хариулт бол А хувилбар бөгөөд Ci fib vert гэж бичдэггүй.
48.Тэмдэгт байхгүй зайд алсын барааг тодорхойлж болох уу?
Алсын бараа гэж харагдах хамгийн холын зайг хэлдэг.
Харагдах өнцөг нь 15 минутаас их байх биет тэнгэрийн хаяаны агаарын будан болон тэнгэрийн дэвсгэр дээр өдрийн цагт ялгарч харагдах хамгийн холын зайг цаг уурын алсын бараа гэж нэрлэнэ.
Алсын барааны тэмдэгт байхгүй алсын барааг ойрын тэмдэгт сонгон агаарын будангийн зэргээр алсын барааг тодорхойлдог.
Будангийн зэрэг | Агаарын будангийн бүрхсэн байдал, харагдац |
0 | Агаарынм будан байхгүй. Тэмдэгтийн өнгө, жижиг зүйлс тод харагдана. |
1 | Тэнгэрийн дэвсгэр дээр тэмдэгт бараан саарал өнгөөр тод харагдана. Тэмдэгтийн өнгө, жижиг зүйлс агаарын буданд харагдахаа болино. |
2 | Агаарын хүчтэй будан тэмдэгтийг бүрхэж, тэмдэгт тэнгэрээс хар бараан харагдана. |
3 | Тэмдэгт хүчтэй будангийн цаанаас сүүдэр шиг харагдана. Өнгөөрөө тэнгэрээс бага ялгарна. Тэмдэгт мөн гэж танигдана. |
4 | Агаарын будангийн цаанаас тэмдэгт бараг харагдахгүй, мэдэгдэх төдий сүүмийж харагдана. |
52. Дэлхий нарыг 1 хоногт 1 бүтэн тойрдог. Эндээс 1°-г хэдэн цаг/минут/ туулах вэ?, 1цаг/минут/-т хэдэн градус эргэх вэ? гэсэн нэгжийн гаргалгааг гаргаж авна.
Дэлхий бөмбөрцөг учраас 360° гэж үзнэ. Харин 1 хоногийг 24 цаг гэж авч үзнэ. Тэгэхээр 360°=24цаг.
Эндээс 1цагт эргэх өнцөгийг олбол 2-ууланг нь 24-т хуваах буюу 360°/24=24ц/24 гэдгээс 15°=1ц гарна энэ нь 1цаг буюу 60минутанд 15° өнцөг эргэнэ гэсэн үг. 15°=1ц=60мин болно. Тэгэхээр бид 1 цагт хэдэн градус эргэдэг вэ? гэдгийг гаргаж авлаа.
Одоо 1°-г хэдэн минутанд эргэх вэ? гэдгийг бодож олъё:
15°=1ц=60мин гэдгээс 2 талыг 15-д хуваавал 1°-г туулах хугацаа гарна. Тэгэхээр 1°=4мин болно. 360°=24ц
15°=1ц=60мин
1°=4мин
Одоо нэг жишээнд бодож орлуулбал: А цэг 930, Б цэг 108 0 уртрагт орших бол А цэг жин үд хэдэн минутаар хоцорч болох вэ?
Үүнийг бодохдоо 2 цэгийн уртрагийн хоорондох зайг олж түүнийгээ дээр гаргаж авсан 1°=4мин гэсэн нөхцөлд орлуулж бодно.
Бодолт: 108°-93°=15° 15°х4=60мин. Бодлогын хариулт 60мин-аар хоцорно. /14-р зааврын 18-20-р хуудаснаас дэлгэрүүлж уншина уу./
53. Уртрагийн 97038 I–д орших цэгт жин үд болох хугацааг өртөөний цагаар тодорхойл / тухайн өдрийн /∆=-3мин/
A. 13h 26I 28II B.12h 15I C.14h 06I 02II D.11h 56I
Нарны хоногийн 12 цагт “жин үд” болно. Нэг уртраг дээр байрласан бүх цэгт жин үд нь нэг хугацаанд болно. Уртраг бүр орон нутгийн нарны дундаж цагтай байна. Орон нутгийн нарны дундаж цаг дээр цагийн тэгшитгэл гэж нэрлэгдэх засварыг нэмж нарны жинхэнэ цагийг тодорхойлно. Өдрөөс өдөрт энэ засвар нь өөрчлөгдөж, хамгийн их ялгавар нь +16 минут, -14 минут хүрдэг [Цаг уур, орчны хяналт шинжилгээний заавар 2014 х18-20]. Дээрх тохиолдолд цагийн засвар нь -3 мин байна. Цагийн зөрөөг бодож олоход өнцгийн 3600 нь 24 цагтай, 150 нь 1 цагтай, 10 нь 4 минуттай, 1 I нь 4 секундтэй тус тус тэнцүү гэж үзээд Улаанбаатарын хуулийн цаг буюу 120 градусын өргөрөгтэй жишиж бодно.
Иймд 120000 I -97038I=22022 I → (220*4мин)+( 22I*4сек)=88мин88сек=1цаг29мин28сек. → 1h 29I 28II-3мин=1h 26I 28II → 12 h +1h 26I 28II =13h 26I 28II болно. Тус өртөө нь 1200-ын уртрагаас баруун тийш 22022 I –ын зайтай орших ба цагийн зөрөө нь 1цаг29мин28сек(-р түрүүлдэг) байна.
Иймээс тухайн өргөрөгийн жин үд болох цаг 13h 26I 28II буюу А хувилбар байна.
56. Анероид барометрээр яагаад засвар хийдэг вэ?
Тойрог хуваарийн оноолт жигд болоогүй гэсэн зөв хариултыг тайлбарлахад:
Анериод нэг бүрийн хуваарын зураасыг яг адил хийж чаддаггүй мөн бароблокийн шилжилт, дамжуулах механизмын шилжүүлэг нь эд ангийн чанараас хамаарч яг шугаман байж чаддаггүй зэргээс анериодын заалтад алдаа үүсдэг. Эдгээр алдааг барокамер дахь даралтын өөр өөр утгад анериодын хуваарийн янз бүрийн хэсэг дэх заалтын ажлын этолан манометрийн заалттай харьцуулан шалгаж , даралтын 760 мм Hg утга дах зөрөөг тэгтэй тэнцүү гэж авч түүнтэй харьцангуйгаар шалгалтын бусад цэг дээрхи зөрөөгөөр тодорхойлдог. Үүнийг хуваарийн залруулга гэж нэрлэдэг.
Шалгалтын гэрчилгээнд анериодын бүх хуваарын аравт цэг бүр дээрхи залруулгыг бичиж өгдөг. Иймд дурын аль нэг хуваар дээрхи залруулгыг зэрэгцээ хоёр цэгийн залруулгад интерфоляц хийж олно. Хуваарын залруулга нь хугацаа өнгөрөхөд өөрчлөгддөг учир түүнийг тодорхой тогтоосон хугацаанд шалгаж шинэчлэн тогтооно.
58. Хэрэв Та-агаарын температур, Тх-хөрс ба гадарга дээрх биетийн температур, Тш- шүүдэр цэгийн температур бол хяруу, шүүдэр буух нөхцөл аль нь вэ?
Та>Tш>Тх нөхцөл бүрдсэн үед шүүдэр, хяруу ажиглагдана. Шүүдэр, хярууг цанталт мөстөлт илрүүлэх төхөөрөмжийн дээш, доош гүйдэг модон дугуй дээр ажиглана. Хэрэв Тх-хөрсний температур Тш-шүүдэр цэгийн температураасаа дулаан байхад шүүдэр, хяруу ажиглагдвал хөрсний термометрийн байрлал буруу байгааг илтгэнэ. Тиймээс мэдсэн дариу хөрсний термометрийн байрлалаа зас.
60.Персона мис програмын утгын шалгалтаар гарсан алдаануудыг юу гэх вэ?
Персона мис программын утгын шалгалтаар элемент үзэгдлийн хоорондын логик уялдаа холбоо, физик шинж чанарт үндэслэсэн онолын нарийвчилсан шалгалт хийгдэнэ. Энэ шалгалтын үр дүнгээр гарсан мэдээллийг бүгдийг алдаа гэж ойлгож болохгүй. Энэ нь программаар сэжигтэй ажиглалтуудыг жагсаан гаргаж, үүнийг хянах хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа юм. Иймээс гарсан мэдээлэл бүрийг нэг бүрчлэн үзээд, тухай ажиглалт зөв байна уу, буруу байна уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.
67. Хоосон хурын хувин 1059 гр, цастай хурын хувин 1189 гр байсан бол хур тунадас ямар хэмжээтэй гарах вэ?
Хатуу тунадас хайлж дуусаагүй байхад мэдээ өгөх болоход жинлэх аргаар хур тунадасны хэмжээг тодорхойлдог. Тиймээс хувинг хавхагийн хамт урьдчилан жинлэж жинг мэдэж байх шаардлагатай. Хувингаа жинлээд, хэмжээг хувин дээрээ бичсэн байвал илүү амар шүү. тунадастай хувингийн жингээс хоосон хувингийн жинг хасч, зөрүүг 20 дахин багасгавал хур тунадасны хэмжээ мм-р гарна. Тэгэхээр 1189-1059=130/20=6.5мм тунадас байжээ.
68. Тунадас хэмжихэд яг 0,5 хуваарь байвал тоололтыг хэд гэж авах вэ?
Хэмжүүрийн аяганы тоололтын бүтэн хуваарийг 10-д хувааж тунадасны хэмжээг миллиметрийн аравны хувьд шилжүүлэн бичнэ. Хуваарийн 0,5-с их буюу тэнцүү бол “1” гэж авна. Иймээс 0,5-г 1 гэж үзээд 1ч10=0,1 буюу В хувилбар зөв байна
69. Үрэн цанг хайлуулан усыг тунадас хэмжүүрийн аяганд хийхэд 9 хуваарь болжээ. Нэг метр төмөр утсан дээр тогтсон хурдасны жинг ол.
Хурдасны жинг тодорхойлохдоо / 14-р заавар 74- 75-р хуудас 2,40 зураг/ доод талын төмөр утсан дээр хэмжсэн хурдасны дундаж зузаан 3 мм ба түүнээс дээш их болсон үед дээд талын 2 төмөр утсыг бэхэлгээнээс салган авч 25 см-ийн урттай хэсэгт үүссэн хурдасыг зориулалтын саванд утаснаас нь цэвэрлэж аваад тасалгааны температурт хайлуулан , хуримтлагдсан усыг тунадас хэмжүүрийн аягаар хэмжиж 1 м утсан дээр тогтсон хурдасны жинг m=8*n томьёогоор тодорхойлж, граммаар илэрхийлнэ. Үүнд:
n- тунадас хэмжүүрийн аяганы хуваарийн тоо
8- Урт нь 25 см шаваасны жинг гр/м-т шилжүүлэх /хөрвүүлэх/ үржвэр.
Иймээс энэ асуултын хариулт нь m=8*9=72 гр байна.
71. Сэгсгэр болон дөштэй борооны бөөн үүлний оройгоос тасарч үүссэн, харьцангуй нягт , зузаан үүлийг нэрлэнэ үү?
Сэгсгэр борооны бөөн үүл нь Cb cap дөштэй борооны бөөн үүл нь Cb inc. Борооны бөөн үүлний оройгоос дээд мандлын Ci үүл тасарч үүснэ. Тэгэхээр харьцангуй нягт, зузаан үүл нь Сэмжин Cirrus (Ci) хэлбэрийн, нягт сэмжин Cirrus spissatus (Ci sp) дүрсний, дөшнөөс үүссэн сэмжин Cirrus incus-genitus (Ci ing) төрлийн үүл болно. /14-р зааврын 101-110-р хуудаснаас дэлгэрүүлж уншина уу./
73. Салхинд тархсан ширхэглэг оройн зах харагдахын зэрэгцээ үүлний суурийн захаар тунадасны зурвас, газар хүрээгүй салбархай хар бараан унжлагууд харагдаж байвал ямар үүл вэ?
«...үүлний суурийн захаар тунадасны зурвас...» байна гэдэг нь тунадас ордог үүл болох Ns, Cb зэрэг үүл байгааг илтгэнэ. «... газар хүрээгүй...» гэдгээс нам өндрийн үүл болох нь тодорхой байна. «... салбархай хар бараан унжлагууд...» харагдаж байвал аянгын хажлагатай arc төрлийн үүл мөн болох нь тогтоогдоно. Ингээд «...салхинд тархсан ширхэглэг оройн зах...» харагдсан зэргээс үзвэл энэ нь Cb cap arc буюу аянгын хажлагатай сэгсгэр борооны бөөн үүл байна..
91. Харсаар байтал дулаан фронтын Ns үүлний зүс тунадастай холилдон аадар тунадас аянга цахилгаан ажиглагдвал ямар процесс гэж ойлгох вэ?
Цаг уурт фронтыг дулаан, хүйтэн гэж ялгахаас гадна бас нийлмэл фронт гэж байдаг. Нийлмэл фронтын үүлс эхлээд дулаан фронтын араас нь залгаад хүйтэн фронтын үүлний систем гарч, тунадасны бүс нийлж томорно. Энэ үед дулаан фронтын Ns-тай хүйтэн фронтын Cb үүл нийлсэн байдаг тул ялгаж танигдахгүй боловч аянга цахилгаан цахиж, зүс тунадастай аадар тунадас холилдон орно.
Зун дулааны бургилалтаар бөөн үүл үүсээд хөгжсөөр орой нар жаргаснаас хойш хөгжлийнхөө оргил үе болох Cb үүл болоод аадар бороо орох тохиолпол байдаг. Үүнтэй зэрэгцээд дулаан фронт орж ирсэн байж болно.
92. Хэрэв Ci Cs үүл гарч, алгуур зузаарсаар As trans болж, улмаар As op болон хувьсаж байвал ирээдүйн цаг агаарыг ямраар төсөөлөх вэ?
Дулаан фронтын үүл хоногийн өмнөөс Ci, Cs үүсэж зузааран As trans, op, Ns болж хөгжин үргэлжилсэн зүс тунадас өгнө. Тэгэхээр Ci Cs үүл гарч, алгуур зузаарсаар As trans болж, улмаар As op болон хувьсаж байна гэдэг маань дулаан фронтын үүл буюу ирээдүйн цаг агаарыг дулаан фронт-оор төсөөлнө гэсэн үг. /14-р зааврын 101-111-р хуудаснаас дэлгэрүүлж уншина уу./
Зөвлөмж бичсэн
Цаг уурын салбар