Үүлний зөвлөмж №6
Архангай, Ciunc, Cu fr 20160624 дэгээ хэлбэрийн үүл байхгүй
Архангай,Cu fr,cong20160625 Хаана, юу гарж хөгжингүй гэж нэрлэв?
Архангай,C fr, cong20160629. Хэлбэр дутуу бичснийг инженерүүд засаж чадаагүй.Салбархай бөөн байхгүй, хөгжингүй төрөл оройгоор танигдах ёстой. 3 зөрчил.
Архангай,Cu med20160627Цаана хамт ажиглагдаж байгаа үүлээ нэрлээгүй.
Баянхонгор, 20160711_151922 Scdiur. Наадмын өдөр инверс ажиглагдахгүй, намар орой, өвлийн үүлийг ид зун хуурамчаар зохиосон. Цаана Cu med, congбайна.
Баянхонгор, Cb inc, Cu cong fr, Ci sp, Ac lent_ 20160711
Баянхонгорын инженерүүд, хэлтсийн дарга ажлаа хийхгүй байна. Ямар алдаа байна вэ? Cb inc үүл харагдахгүй байна.Сэгсгэр борооны бөөн үүлний орой салхинд налсныг дөш “inc” гэж нэрлэдэг, тийм зүйл алга. Халзан борооны бөөн үүл төв хэсэгт харагдаж байна.FM-12-Synop кодын Cb hum буюу цэцэгт байцаа хэлбэртэй алс уулын оройд харагдах үүл байна. Гол алдаа нь наана байгаа салбархай үүлийг цаад том үүлний орой, дөш саринаж буй байдлаар харсан явдал. Дөш ширхэглэг бүтэцтэй байдаг гэтэл энд харагдах үүлэнд ширхэглэг бүтэц байхгүй. Сүүдэрт бараандаж харагдах, наад талд нь байгаа Cu fr үүл байна. Харах ялгах дадлага, туршлага, сэтгэл дутсан алдаа гарсан байна. Ac lent үүл бас байхгүй. Харин бусад Cu cong fr, Ci sp үүлсийг зөв тагьсан байна.